Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • хц14 12/15 х. 4-5
  • Ехова өгөөмөр хүнийг арвин ихээр ивээдэг

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Ехова өгөөмөр хүнийг арвин ихээр ивээдэг
  • Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2014
  • Ижил төстэй материал
  • «Ажил ч маш агуу байна»
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Судлахад зориулсан)—2016
  • Өгөөмөр сэтгэлтэй Еховадаа талархлаа илэрхийлцгээе
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг–2015
  • «Тэдний элбэг дэлбэг байдал ... та нарыг хангах болно»
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2012
  • Бусдад хэрхэн туслах вэ?
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг–2013
Илүү дэлгэрэнгүй харах
Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2014
хц14 12/15 х. 4-5
Хандив өргөж байна

Ехова өгөөмөр хүнийг арвин ихээр ивээдэг

БҮТЭЭГЧ маань хүмүүс бидэнд сонгох эрх чөлөө гэдэг маш үнэтэй бэлэг өгсөн. Хэрэв энэ эрх чөлөөгөө жинхэнэ шүтлэгийг түгээн дэлгэрүүлэхэд ашиглан, Бүтээгчийнхээ нэрийг ариусгаж, агуу санаа зорилгыг нь дэмжихийн төлөө хувь нэмрээ оруулдаг бол арвин их ивээл хүртэнэ. Ехова биднийг албан хүчээр бүү захирагдаасай, харин хайрлаж, талархсандаа дуулгавартай байгаасай гэж хүсдэг. Тийм хүнийг эрхэмлэн үздэг.

Ехова израильчуудыг Синаин цөлд байхад нь мөргөлийн асар барих заавар өгчээ. Тэрбээр: «Өөрсдийнхөө дундаас ЭЗЭНд хандив ав. Зүрхнээсээ өгөхийг хүссэн хүн түүнийгээ ЭЗЭНий хандив болгон авчраг» гэжээ (Ег. 35:5). Израиль хүн бүр юу л өгч чадах байна, түүнийгээ сайн дураараа өгөх учиртай байлаа. Тэдний өгсөн хандив нь юу ч бай, хэчнээн хэмжээтэй ч бай Еховагийн санаа зорилгыг биелүүлэхэд зориулагдах байв. Израильчууд энэ зааврыг дагасан уу?

Еховагийн ажлыг гүйцэтгэхийн тулд «зүрх нь хөдөлсөн хүн бүр, сүнсэндээ хөтлөгдсөн хүн бүр ирж» чин сэтгэлээсээ хандив өгчээ. Зүүлт, ээмэг, бөгж, бугуйвч, алт, мөнгө, хүрэл, хөх, ягаан, час улаан өнгийн даавуу, нарийн нэхсэн маалинга, ямааны хялгас, улаанаар будсан хуцын арьс, далайн гахайн арьс, хуайс мод, эрдэнийн чулуу, тос зэргийг дуртайяа хандивласан. «Тэдэнд байсан материал нь хангалттай байсан ба бүх ажлыг дуусгахад шаардагдах хэмжээнээс ч илүү их байв» (Ег. 35:21–24, 27–29; 36:7).

Израильчуудыг эд зүйлээ хандивласанд нь Ехова баярласан нь мэдээж. Гэхдээ цэвэр шүтлэгийг дэмжиж өгөөмөр сэтгэл гаргасанд нь хамгийн их баярлажээ. Израильчууд бас цаг зав, хүч хөдөлмөрөө зориулсан юм. «Үйлэнд уран ... зүрх нь хөдөлсөн бүх эмэгтэйчүүд ямааны хялгасыг урнаар ээрэв» гэж Библид байдаг. Түүнээс гадна, Ехова Безалелд «мэргэн ухаан, ойлголт, мэдлэг болон бүх ур чадвар» хайрлажээ. Тийм учраас Безалел Охолиаб хоёр Бурхны даалгасан бүх ажлыг хийх чадвартай болсон (Ег. 35:25, 26, 30–35).

Ард түмэн нь жинхэнэ шүтлэгийг дэмжихийн төлөө чадах бүхнээ хийнэ гэдэгт Ехова огтхон ч эргэлзээгүй. Тийм учраас хандив өргөхийг уриалжээ. Чин сэтгэлээсээ өгсөн бүх хүн ивээл хүртэж, баяр баясгалангаар цалгисан. Эд хөрөнгө, авьяас чадвараа өөрт нь зориулдаг өгөөмөр хүмүүсийг Ехова ивээдгийг, бас санаа зорилгоо биелүүлэхэд нь юу ч саад болдоггүйг энэ түүх харуулдаг (Дуу. 34:9). Та Еховад үйлчлэхийн тулд байгаа бүхнээ харамгүй зориулдаг бол таныг ч бас ивээх нь дамжиггүй.

Дэлхий дахины үйл хэрэгт зориулсан хандив

Орчин үеийн христианууд элч Паулын үеийнхний адилаар тодорхой хэмжээний мөнгө «цааш нь хийж хадгалдаг». Түүнийгээ «Дэлхий дахины үйл хэрэг» гэсэн хаягтай хандивын хайрцагт хийдэг (1 Кор. 16:2). Хурлууд хандивын мөнгийг тухайн орны Еховагийн Гэрчүүдийг хариуцдаг салбар луу сар бүр явуулдаг. Түүнээс гадна, хувь хүн оршин сууж буй улсынхаа Еховагийн Гэрчүүдийн байгууллага руу хандиваа шууд илгээж болно. Ингэхийн тулд хуулийн гол этгээдийн албан ёсны нэр, хаягийг мэдэх хэрэгтэй. Үүнийг тус улс дахь Еховагийн Гэрчүүдийг хариуцдаг салбараас лавлаарай. Салбарын хаягийг www. jw.org сайтаас мэдэх боломжтой. Та дараах төрлийн хандивыг шууд илгээж болно.

ШУУД ӨГӨХ

  • Бэлэн мөнгө, үнэт эдлэл болон бусад хувийн өмч зэргийг хандивлаж болдог. Бэлэн мөнгө юм уу эд зүйл өгөхөө бичсэн захидлыг бас шууд өгөх хандивт тооцдог.

БУСАД ХАНДИВ

Мөнгө болон үнэт зүйл хандивлахаас гадна дэлхий дахинд өрнөж буй Хаанчлалын үйл хэргийг дэмжих өөр олон арга байдаг. Заримыг нь жагсааж бичлээ. Та ямар ч аргаар хандив өргөх байсан, оршин суугаа улсынхаа Еховагийн Гэрчүүдийг хариуцдаг салбартай холбоо барьж, дор дурдсан хандивын аль нь тохиромжтойг лавлана уу. Улс болгоны хуульд заасан шаардлага, татварын хууль өөр өөр байдаг учир ямар аргаар хандив өргөхөө шийдэхээсээ өмнө хууль зүй, татварын талаар мэргэшсэн хүнээс зөвлөгөө аваарай.

Даатгал: Амьдралын даатгалд даатгуулаад, хүлээн авагчаар нь Еховагийн Гэрчүүдийн байгууллагын албан ёсны нэрийг заана.

Банкны данс: Банкны данс юм уу хадгаламжийн сертификат эзэмшигч нас барвал тухайн банкны дүрэмд нийцсэн тохиолдолд, хадгалуулсан мөнгийг нь Еховагийн Гэрчүүдийн байгууллага руу шилжүүлж болно.

Гэрээслэл: Еховагийн Гэрчүүдийн байгууллагад мөнгө өвлүүлэхээ хуулийн дагуу үйлдсэн гэрээслэлдээ тусгаж болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг оршин сууж буй улсынхаа Еховагийн Гэрчүүдийн байгууллагыг хариуцдаг салбараас аваарай.

Еховад үнэ цэнэтэй өргөл

Мозамбик дахь Еховагийн Гэрчүүдийн салбарт дараах захидал иржээ.

«Би 7 настай, эрэгтэй. Бага сургуульд сурдаг. Тахиа зараад олсон мөнгөө илгээж байна. Би нэг дэгдээхэй тэжээгээд тахиа болохоор нь 12 000 метикалаар [1 ам.доллар] зарсан. Дэгдээхийг минь тахиа болгож өгсөн Еховад баярлалаа. Би анх удаа тахиа тэжээж байна. Өгсөн бэлгийг минь Еховагийн Хаанчлалын ажилд зориулаарай.

Жич: Захиа бичихэд аав надад туслав».

Зарим хүн илүү гарсан юмаа өгөхийг өгөөмөр сэтгэл гаргаж байна гэж боддог. Харин эрдэнэсийн санд «хоёр зэс зоос» хийсэн ядуу бэлэвсэн эмэгтэйн тухай Библиэс уншихлаар өгөөмөр сэтгэлийг юмны их багаар хэмждэггүйг мэдэж болно. Гол нь ямар сэтгэлээр өгөв гэдэг нь чухал байдаг ажээ (Лук 21:1–4).

Ехова хүмүүсийн өргөсөн өргөлийг бага жижиг гэж гололгүй үнэлж эрхэмлэдэг. Гагцхүү хайрын үүднээс, чин сэтгэлээсээ өгөх учиртай. Өөрийг нь дууриан өгөөмөр сэтгэл гаргаж Хаанчлалын төлөө цаг зав, хүч чадал, эд хөрөнгөө зориулдаг хүнийг Ехова арвин ихээр ивээдэг (Матай 6:33; Еврей 6:10).

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах