Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • хц15 7/1 х. 6-7
  • Шинжлэх ухаанд хязгаар гэж бий

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Шинжлэх ухаанд хязгаар гэж бий
  • Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг–2015
  • Ижил төстэй материал
  • Шинжлэх ухаан таны амьдралд яаж нөлөөлж байна вэ?
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг–2015
Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг–2015
хц15 7/1 х. 6-7
Лабораторт ажиллаж буй эрдэмтэн

ОНЦЛОХ СЭДЭВ | ШИНЖЛЭХ УХААН ХӨГЖИЖ БИБЛИ ҮЕЭ ӨНГӨРӨӨСӨН ҮҮ?

Шинжлэх ухаанд хязгаар гэж бий

Сүүлийн үед шинэ атейст (бурхангүйн үзэл) гэгдэх үзлийн тухай хэд хэдэн ном гүйлгээ сайтай болжээ. Эдгээр ном олон хүний сонирхлыг татаж багагүй шуугиан тарьж байгаа билээ. Энэ тухай неврологич Дэйвид Ийглмэн: «Эрдэмтэд бүхнийг мэддэг гэж зарим хүн боддог. Гэхдээ сайн эрдэмтэн юмыг үргэлж өргөнөөр харж, огт төсөөлж байгаагүй, шинэ шинэ нээлт хийдэг» хэмээн бичжээ.

Телескопоор харж буй одон орон судлаач

Үнэхээр ч авьяаслаг эрдэмтэд байгаль дэлхийн нууцуудыг нээн илрүүлсээр иржээ. Гэвч зарим нь алдсан. Исаак Ньютон цагийг эзэлсэн агуу эрдэмтэн байсан. Таталцлын хүч од гариг, галактикийг нэг дор барьж байдгийг тогтоожээ. Мөн математик анализыг нээсэн нь сансрын хөлөг зохион бүтээхэд, компьютерийн загвар, цөмийн физикт хэрэг болсон. Гэхдээ Ньютон зурхай, ид шидийн тусламжтайгаар хар тугалга болон бусад металыг алт болгон хувиргах алхими хэмээх хуурамч шинжлэх ухааныг бас судалжээ.

Ньютоноос 1 500 гаруй жилийн өмнө амьдарч байсан одон орон судлаач Птолемей тэнгэрийг ямар ч дуран авайгүйгээр судалдаг байв. Гариг эрхсийн орчих замыг тогтоосон төдийгүй газрын зураг зохиохдоо гаргууд байсан. Гэвч тэрбээр дэлхийг ертөнцийн төв гэдэг байв. Сансар судлаач Карл Саган: «Дэлхий бол ертөнцийн төв гэсэн үзлийг олон нийтээрээ 1 500 жилийн турш хүлээн зөвшөөрсөн нь их ухаантай хүн ч том алддагийг харуулдаг» гэж Птолемейн тухай бичжээ.

Библи уншиж буй эрдэмтэн

Орчин үеийн эрдэмтдийн эрэл хайгуулд ч саад тотгор учирдаг. Тэд орчлонт ертөнцийн талаарх бүх асуултын хариуг олох болов уу? Шинжлэх ухаан ахиж дэвшин хүмүүст үр өгөөжөө өгсөн нь үнэн. Гэхдээ хэр чадал нь хязгаартай. Физикч Пол Дэйвис: «Орчлонт ертөнцийг бүх талаас нь тайлбарласан бүрэн авцалдаатай хариу хэзээ ч олдохгүй» гэж дүгнэсэн байдаг. Хүн төрөлхтөн байгаль ертөнцийг бүрэн судалж чадахгүй гэдэг няцаахын аргагүй үнэнийг энэ үгнээс ойлгож болно. Тэгэхлээр оршин тогтнож байгаа бүхний учрыг шинжлэх ухаан олно гэж баттай хэлэх аргагүй байх нь.

Библи хүний чухал хэрэгцээг хангадгаараа шинжлэх ухаанаас давуу

Орчлонт ертөнц хэчнээн агуу болох талаар Библид ингэж бичжээ. «Харагтун, эдгээр нь бол Түүний замуудын өчүүхэн нь юм. Түүний талаар бидний сонсдог үг ямар амархан бэ!» (Иов 26:14). Хүний ухаан хүрэхгүй зүйл тоймгүй олон бий. Элч Паул 2 000-аад жилийн тэртээ «Аяа, Бурханы мэргэн ухаан болон мэдлэгийн баялаг нь ямар гүн гүнзгий вэ! Түүний шүүлтүүд нь ямар ухаарагдашгүй, Түүний замууд нь ямар олж илрүүлшгүй вэ?» гэж бичсэн нь үнэхээрийн үнэн! (Ром 11:33)

Шинжлэх ухааны өгч чаддаггүй удирдлага заавар

Шинжлэх ухааны ачаар бид байгаль дэлхийнхээ тухай мэдлэгтэй болдог. Харин Библид байдаг заавар зөвлөгөөний ачаар бид хүнтэй эвтэй байж, аз жаргалтай, сэтгэл хангалуун амьдардаг. Хэдэн жишээ дурдъя.

  • Зогс! гэсэн тэмдэг

    Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх

    Амийг эрхэмлэж үзэх нь

    «Чи хүн бүү ал» (Египетээс гарсан нь 20:13).

    «Ах дүүгээ үзэн яддаг нэг нь алуурчин мөн» (1 Иохан 3:15).

    Эвлэрч, эвтэй байх нь

    «Бузар муугаас салж, сайныг үйлд. Амар тайвныг хайж, түүнийг мөрдөн мөшгө» (Дуулал 34:14).

    «Үр жимс нь зөв байгчийн үр нь амар тайвныг бүтээгчдээр амар тайванд таригддаг юм» (Иаков 3:18).

    Хүч хэрэглэхгүй байх нь

    «ЭЗЭН зөв шударга хийгээд хорон муу хүнийг шалгадаг бөгөөд хүчирхийлэлд дурлагчийг Түүний сэтгэл үзэн яддаг билээ» (Дуулал 11:5).

    «Хүчирхийлэгч хүнд бүү жөтөөрх. Тийм хүний аль ч замыг бүү сонго. Учир нь муу зальтай хүн ЭЗЭНий хувьд жигшүүртэй» (Сургаалт үгс 3:31, 32).

  • Гэр бүл

    Гэр бүлийн аз жаргал

    Эцэг эхдээ дуулгавартай байх нь

    «Хүүхдүүд ээ, Эзэн дотор эцэг эхээ дага. Учир нь энэ бол зөв юм. “Эцэг эхээ хүндэл”. Энэ нь амлалт бүхий эхний тушаал бөгөөд “Энэ нь чамд сайн бөгөөд чи дэлхий дээр урт наслах болно” гэжээ» (Ефес 6:1–3).

    Хүүхдээ зөв хүмүүжүүлэх нь

    «Эцгүүд ээ, та нар хүүхдүүдээ бүү уурлуул. Харин тэднийг Эзэний дэг журам болон сургамж дотор хүмүүжүүл» (Ефес 6:4).

    «Эцгүүд ээ, хүүхдийнхээ сэтгэлийг мохоохгүйн тулд тэднийг бүү уурлуул» (Колоссай 3:21).

    Ханиа хайрлаж хүндэтгэх нь

    «Та нарын нэг бүр чинь өөрийгөө хайрладгийн адил эхнэрээ хайрла. Эхнэр нь нөхрөөсөө эмээж бай» (Ефес 5:33).

  • Мод

    Байгаль дэлхийгээ хамгаалах нь

    Байгаль дэлхийг янз бүрээр бохирдуулж байгаа хүмүүсийн тухай Библид «Дэлхий өөрийн оршин суугчдын дор бузарлагдав. ... түүн дээр амьдрагчид нь гэм нүгэлд автав» гэж бичжээ (Исаиа 24:5, 6). Байгаль орчныг санаатай бохирдуулж байгаа хүмүүстэй Бурхан хариуцлага тооцно. Тэрбээр «дэлхийг устгагчдыг устгана» (Илчлэлт 11:18). Хорон муу хүмүүс шийтгэлээс мултарч чадахгүй.

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах