Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • хцн16 №. 2 х. 11-14
  • Сэтгэл тайван амьдаръя гэвэл яах хэрэгтэй вэ?

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Сэтгэл тайван амьдаръя гэвэл яах хэрэгтэй вэ?
  • Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Нийтэд зориулсан)—2016
  • Дэд гарчгууд
  • Ижил төстэй материал
  • ХҮҮХЭД НАСНЫ ТААГҮЙ ДУРСАМЖ
  • БУРХАН БИДЭНД САНАА ТАВЬДАГ
  • ТАЙВАН БАЙХАД ТУСЛАХ ГУРВАН АРГА
  • АМАР ТАЙВАН АМЬДРАЛ
  • Еховатай хамт байдаг хүн хэзээ ч ганцаардахгүй
    Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2021
  • Ехова таныг өндөр үнэлдэг!
    Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2021
  • Библи хүнийг өөрчилдөг
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2012
  • Өөрийнхөө үйлсэд баярлаг!
    Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2021
Илүү дэлгэрэнгүй харах
Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Нийтэд зориулсан)—2016
хцн16 №. 2 х. 11-14
Жаахан охиноо тэвэрч буй аав

Сэтгэл тайван амьдаръя гэвэл яах хэрэгтэй вэ?

ДӨНГӨЖ төрсөн хүүхдийн эрүүл энх, амар тайван өсөж торних нь эцэг эхээс шалтгаалдаг. Хүүхэд хөлд ороод, ийш тийш алхан, өөрөөсөө том, танихгүй хүн хараад айж аав ээж дээрээ очоод гараас нь атгадаг. Тэгсэн цагт айхаа больдог.

Эцэг эх нь хайр халамж, урам зоригоор дутаадаггүй бол хүүхэд аз жаргалтай, амар тайван байдаг. Хайр халамжийг мэдэрсэн хүүхэд айх юмгүй өсдөг. Магтаал сайшаалыг нь хүлээхлээрээ өөртөө итгэлтэй болж, хийж байгаа зүйлдээ ахиц дэвшил гаргадаг.

Жаахан том болоод найз нөхдөөрөө хүрээлүүлээд сэтгэл тайван явдаг. Найз нөхөд байгаа болохоор хичээл сургууль дээрээ айж хулчийдаггүй.

Хүн бүрийн хүүхэд нас ийм байдаггүй нь харамсалтай. Дотно найзгүй ч юм уу, эцэг эх нь зохих ёсоор хайрлан халамжилж байгаагүй хүүхэд цөөнгүй. Мелисаa: «Аав ээжтэйгээ хамт тоглож зугаалж байгаа хүүхдүүдийг хараад миний хүүхэд нас ийм байгаагүй шүү дээ гэж боддог» хэмээн дурссан юм. Танд бас ийм бодол төрдөг үү?

ХҮҮХЭД НАСНЫ ТААГҮЙ ДУРСАМЖ

Өсвөр насандаа хүүхэд өөртөө итгэлгүй байх нь бий. Хайр халамж, урмын үгээр дутдаг биз ээ. Эцэг эх нь байнга хэрэлдэж, эцэст нь салсан байх. Үүнд хүүхэд өөрийгөө буруутгаж мэдэх юм. Эсвэл эцэг эх нь үг хэлээр доромжилж, зодож нүддэг байж болох юм.

Ийм орчинд өссөн хүүхэд яадаг вэ? Зарим нь мансууруулах бодис хэрэглэж эхэлдэг эсвэл архинд донтдог. Танхай этгээдүүдтэй нийлдэг. Хайр халамж хүсээд хэн нэгэнтэй үерхдэг. Тэгээд удалгүй салж, түүнээсээ болоод сэтгэл санаа нь хямардаг.

Ийм юманд орооцолдоогүй нэг нь өөрийгөө зохих ёсоор үнэлэхгүй байх нь бий. Ана: «Би өөрийгөө хэнд ч хэрэггүй гэж боддог байсан. Ээж минь намайг дандаа ингэж загнадаг байсан болохоор тэр л дээ. Ээжээсээ магтаалын үг сонсож, хайр халамжийг нь мэдэрч байснаа лав санахгүй байна» хэмээн ярьсан юм.

Тайван бус байх нь дан ганц хүүхэд насандаа ямар байснаас шалтгаалахгүй. Ханиасаа салснаас болоод эсвэл нас ахиж, зүс царай гундсанаас болоод сэтгэлээр унадаг. Өөр ямар ч шалтгаанаар бай, сэтгэл тавгүй байвал жаргалтай, бусадтай сайн харьцаатай байж чадахгүй. Тэгвэл тайван байхын тулд яах хэрэгтэй вэ?

БУРХАН БИДЭНД САНАА ТАВЬДАГ

Ийм байдлаас гарах арга зам бий. Тусалж чадах, бас туслахыг хүсдэг нэгэн байдаг. Тэр нь Бурхан юм.

Исаиа гэдэг зөнчөөрөө дамжуулан Бурхан ингэж хэлжээ. «Өөрийнхөө талаар бүү санаа зов. Учир нь Би чиний Бурхан. Би чамайг тэнхрүүлж, үнэхээр чамд тусална. Би заавал Өөрийн зөв баруун мутраар чамайг хамгаална» (Исаиа 41:10, 13). Бурхан бидэнд туслахыг хүсдэг гэдгийг мэдэхлээр сэтгэл уужирдаг. Айж түгшихийн хэрэггүй байх нь!

Бурхны үйлчлэгчид санаа зовсон үедээ Бурхнаас тусламж авч байсан тухай Библид гардаг. Ханна хүүхэд төрүүлж чадаагүйдээ гутарч байсан. Хүүсэр эм гэж доромжлуулж байв. Үүнээсээ болоод хоол идэх ч дургүй болж, уйлж унждаг байв (1 Самуел 1:6, 8). Тэрбээр Бурханд санасан бодсоноо хэлээд тайвширчээ (1 Самуел 1:18).

Давид бас нэгэн үе тайван бус байжээ. Саул хаан олон жил түүнийг мөшгөж байв. Давид хэд хэдэн удаа амь гарчээ. Гарах гарцгүй мэт санагдан сэтгэлээр унаж байлаа (Дуулал 55:3–5; 69:1). Гэлээ ч тэрбээр «Би амар амгалан хэвтэж, унтах болно. Намайг аюулгүйгээр аж төрүүлэгч нь, ЭЗЭН, зөвхөн Та билээ» хэмээн бичжээ (Дуулал 4:8).

Ханна Давид хоёр Еховад найдан сэтгэлийнхээ зовлонгоос ангижирсан. Ехова тэдэнд тусална гэдгийг тэд ойлгожээ (Дуулал 55:22). Тэгвэл бидний хувьд юу хэлж болох вэ?

ТАЙВАН БАЙХАД ТУСЛАХ ГУРВАН АРГА

1. Тэнгэрийн Эцэг Еховадаа найдаж сураарай.

Нэгэн эрэгтэй Библи уншаад эргэцүүлж байна

«Цорын ганц үнэн Бурхныг» таньж мэдээрэй гэж Есүс бидэнд уриалдаг (Иохан 17:3). Элч Паул: «Тэр бид бүхний хэнээс нь ч холгүй» байдаг хэмээн батлан хэлсэн (Үйлс 17:27). Иаков: «Бурханд ойртогтун. Тэгвэл Тэр та нарт ойртоно» гэж хэлжээ (Иаков 4:8).

Биднийг хайрладаг, бидэнд санаа тавьдаг Эцэг байдаг гэдгийг мэдэх нь санаа зовохоо болиход тустай. Үүнд итгэхэд цаг хугацаа хэрэгтэй л дээ. Олон хүн ингэж итгээд ач тусыг нь хүртсэн байна. Каролайн: «Еховаг Эцгээ үздэг болсон болохоор би одоо сэтгэл санаагаа уудлан ярьдаг. Намайг сонсдог нэгэн байна гэж бодохлоор сэтгэл тайвширдаг!» хэмээн ярьсан юм.

Рейчл: «Ээж аав хоёр явчихсан, гэртээ ганцаараа үлдэх хэцүү байж билээ. Би айж байсан ч Еховагийн ачаар тайвширч байлаа. Хэцүү байгаагаа хэлж залбирахад Ехова надад тусалсанb» гэж дурссан юм.

2. Сайн найз нөхдөөр хүрээлүүлээрэй.

Хаанчлалын танхимд хүмүүс ярилцаж байна

Есүс шавь нартаа, бие биедээ санаа тавьдаг ах дүүс шиг байгаарай гэж захисан. «Та нар бүгд ахан дүүс билээ» гэж хэлжээ (Матай 23:8). Есүс үнэнч шавь нараа бие биеэ хайрладаг, нэгэн гэр бүл шиг байгаасай гэж хүсдэг (Матай 12:48–50; Иохан 13:35).

Еховагийн Гэрчүүдийн хурлууд гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэх гэж чин сэтгэлээсээ хичээдэг (Еврей 10:24, 25). Цуглаанд ирээд сэтгэл нь тайвширдаг хүн олон бий.

Эва: «Зовлонг минь ойлгодог сайн найз манай хуралд байсан юм. Намайг сонсож, Библийн зүйл уншиж өгч, хамт залбирдаг байж билээ. Ганцаараа биш гэдгийг минь ойлгуулж өгсөн. Сэтгэлдээ байгаа бүхнээ ярьдаг байлаа. Тэр найз минь намайг дэмждэг байсан учраас санаа зовох юм надад бараг байгаагүй» гэж ярьсан юм. Дээр дурдсан Рэйчл: «Ээж шигээ, аав шигээ хүнийг хурлаас олж авсан. Тэднийхээ хайр халамжийг мэдэрч, амар тайван байдаг» хэмээн ярьжээ.

3. Бусдыг хайрлаж, сайхан сэтгэл гаргаарай.

Хүнийг хайрлаж, сайхан сэтгэл гаргах нь нөхөрлөлийн үндэс юм. «Авахаасаа өгөх нь илүү ерөөлтэй» гэж Есүс хэлжээ (Үйлс 20:35). Хэдий чинээ хайрлана, төдий чинээ хайрлуулна гэдэгт итгэлтэй байж болно. «Өгөгтүн, тэгвэл чамд өгөгдөх болно» гэж Есүс шавь нартаа хэлсэн байдаг (Лук 6:38).

Хайрлаж, хайрлуулдаг бол сэтгэл санаа тайван байна. Библид бичсэнээр «хайр хэзээ ч дуусдаггүй» (1 Коринт 13:8). Мариа: «Өөрийгөө үнэлэхгүй байх нь буруу гэдгийг би мэдэж байсан. Өөрийнхөө тухай их бодохгүй байж, бусдад туслан буруу бодлоосоо салж чадсан. Бусдын төлөө юм хийхлээр сэтгэл хангалуун болдог юм билээ» гэжээ.

Настай хүнд тусалж буй залуу

АМАР ТАЙВАН АМЬДРАЛ

Эгшин зуур үр дүнгээ өгдөг «ид шидтэй» аргыг дээр дурдсан юм биш ээ. Гэхдээ эдгээр нь үр дүнтэй. Каролайн: «Сэтгэл минь тавгүйтдэг ч би өөрийгөө үнэлдэг болсон. Бурхан надад санаа тавьдгийг би мэднэ. Би олон сайн найзтай болохоор тайван байдаг» хэмээн ярьсан юм. Рэйчл бас «Заримдаа би сэтгэлээр унадаг. Гэхдээ надад зөвлөгөө өгөх ах, эгч, дүү бий. Тэд юмыг өөдрөг талаас нь харахад тусалдаг. Бас намайг өдөр бүр сонсдог тэнгэрийн Эцэг бий. Байдал сайжирсан» хэмээн ярьжээ.

Шинэ ертөнцөд хүн бүр амар тайван байна

Үүрд тайван амгалан байх цаг ирнэ. Шинэ ертөнцөд хүн бүр амар тайван амьдарна гэж Библид бичсэн. Бурхны Үгэнд «Хүн тус бүр өөрийн усан үзмийн болон инжрийн модны дор сууна. Тэднийг айлгах ямар ч хүнгүй болно» гэж байдаг. (Мика 4:4). Тэр үед хэн ч биднийг айлгаж түгшээж, хор хохирол учруулахгүй. Сэтгэлийн гүн шарх арилна. «Урьдын юмс санагдахгүй, бодол санаанд ч үл бууна» (Исаиа 65:17, 25). Бурхан болон Хүү Есүс Христ нь «үнэн зөвийг» тогтооно. Тэгээд «үүрдийн амар амгалан, аюулгүй байдал» бий болно (Исаиа 32:17).

a Нэрсийг өөрчлөв.

b Бурхантай дотно нөхөрлөхийг хүссэн хүнд Еховагийн Гэрчүүд үнэ төлбөргүй Библийн хичээл заадаг.

Тайван бус байх нь юунаас үүдэлтэй вэ?

«Аав маань согтуудаа дүрсхийн уурладаг. Жирийнээсээ шал өөр болчихдог байсан. Яг л олз руугаа өршөөлгүй дайрах чоно шиг. Би ч айсан хурга шиг, нүдэнд нь өртөхгүй байхыг хичээдэг байв. Миний амьдрал хар дарсан зүүд байлаа»—Каролайн, бага насаа дурсан ярьсан нь

«Би хэнд ч итгэдэггүй байв. Би өөрийгөө уулын орой дээр хаягдсан юм шиг санадаг байсан. Тусламж гуйн хашхирсан ч хэн ч сонсохгүй, хэн ч туслахгүй байгаа юм шиг санагддаг байсан»—Эва, саяхан нөхрөөсөө салсан эмэгтэй

«Манай аав надад руу хашгичин “Чам шиг хэрэггүй амьтан алга. Чамайг хэн хайрлах юм” гэдэг байсан. Би олон жил өөрөө өөртөө “Би бүтэлгүй хүн биш, хүмүүс намайг хайрладаг” гэж итгүүлэх гэж хичээсэн. Би яг л сүүлээ хавчсан гөлөг шиг байсан. Өрөвдөн хайрлах хүн хайсан ч олдоогүй»—Марк, аав нь ад шоо үздэг байсан

«Заримдаа сэтгэл татам бүсгүйг харахад гоё цэцэг шиг санагддаг. Хүмүүсийн гэртээ байлгахыг хүсдэг тийм гоё цэцэг шиг. Харин би хэнд ч тоогдохгүй, хогийн ургамал»—Мариа, өөрийгөө үнэлдэг болох гэж хичээдэг.

«Намайг 12-той байхад аав ээж хоёр маань гадаадад ажил хийхээр явсан юм. Би хоёр дүүгээ асрах хэрэгтэй болсон. Их ганцаардаж байсан. Надад хажуунаас хэлээд заагаад өгчих хүн байгаагүй. Хэн ч намайг магтаж сайшааж байсангүй. Түнэр харанхуй ойд төөрсөн юм шиг л байсан. Би хийх ёстой юмаа хийн өдөр бүр хичээдэг байсан л даа. Гэхдээ л ийм байдлаасаа залхсан. Сэтгэл амар, аз жаргалтай байхыг хүсдэг байсан»—Рэйчл, эцэг эх нь гадаад ажилладаг.

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах