Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • хцн18 №. 1 х. 3
  • Өнөө үед Библийн зөвлөгөө хэрэгтэй юү?

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Өнөө үед Библийн зөвлөгөө хэрэгтэй юү?
  • Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Нийтэд зориулсан)—2018
  • Ижил төстэй материал
  • Оршил
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Нийтэд зориулсан)—2018
  • Орчин үеийн амьдралд тустай ном
    Бүх хүнд зориулсан ном
  • Амьдралын бүх хүрээнд Бурхнаар удирдуулагтун
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2008
  • Оршил
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Нийтэд зориулсан)—2017
Илүү дэлгэрэнгүй харах
Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Нийтэд зориулсан)—2018
хцн18 №. 1 х. 3
Сансрын нисэгч, тийрэлтэт онгоц, эрдэмтэн, гэр бүл, Библи уншиж буй хүн

Өнөө үед Библийн зөвлөгөө хэрэгтэй юү?

ХЭРЭГГҮЙ гэж хэлдэг хүн бий. Библиэс удирдамж заавар хайна гэдэг химийн хичээл дээр 1920-оод оны сурах бичиг ашиглахтай адилхан гэж нэгэн эмч хэлжээ. Бас, дээр үеийн гарын авлага харж байгаад сүүлийн үеийн компьютерыг ажиллуулдаггүй биз дээ гэж зарим нь хэлдэг. Тэгэхлээр, олон хүн Библийг өнөө үед хэрэггүй ном гэж үздэг байх нь.

Техник технологи хөгжсөн өнөө үед тийм эртний ном хэрэгтэй гэж үү? Тэгээд ч заавар зөвлөгөө өгдөг өч төчнөөн вэбсаит, блог байдаг шүү дээ. Бас телевиз, ток шоугаар мэдлэг боловсролтой сэтгэл зүйчид, судлаачид, зохиолчид зөвлөгөө өгдөг. Номын дэлгүүрүүдэд өөрийгөө хөгжүүлэх талаар бичсэн ном зохиол хамгийн их зарагддаг.

Цаг үетэйгээ нийцсэн заавар зөвлөгөө авах эх сурвалж өч төчнөөн байхад бараг 2000 жилийн тэртээ бичигдсэн Библийн хэрэг байна уу? Библиэр заалгах нь хуучин сурах бичиг, дээр үеийн гарын авлагаас заавар хайж байгаатай адилхан гэж хэлдэг хүмүүсийн зөв юм биш үү? Үгүй ээ. Ингэж бодох нь учир дутагдалтай. Шинжлэх ухаан, техник технологи өөрчлөгддөг ч хүний хэрэгцээ шаардлага өөрчлөгддөггүй. Хүмүүс утга учиртай амьдрахыг, аль болох амар тайван аз жаргалтай байхыг, сайхан гэр бүлтэй, сайн найз нөхөдтэй байхыг хэзээд хүсдэг.

Библи хэдий эрт үед бичигдсэн ном боловч хүний энэ хэрэгцээг хангаж чадна. Бурхны агуу хүчээр Библи бичигдсэн. Амьдралын бүхий л хүрээнд удирдлага болдог, ямар ч саад бэрхшээлийг давах хүч тэнхээ өгдөг (2 Тимот 3:16, 17). Заавар зөвлөгөө нь хэзээ ч хуучирдаггүй. «Бурхны үг амьд» гэж Библид байдаг (Еврей 4:12).

Библид бичсэн зүйлд итгэж болох уу? Библи үнэхээр үеэ өнгөрөөсөн ном уу? Эсвэл зөвлөгөө нь ач тустай, хүний хэрэгцээнд тохирсон байдаг уу? «Харуулын цамхаг» сэтгүүлийн энэхүү тусгай дугаар эдгээр асуултад хариулна.

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах