Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • хцн18 №. 1 х. 12-13
  • 3 Бэрхшээлийг тэвчихэд тусалдаг

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • 3 Бэрхшээлийг тэвчихэд тусалдаг
  • Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Нийтэд зориулсан)—2018
  • Дэд гарчгууд
  • Ижил төстэй материал
  • ХУУЧ ӨВЧИН
  • ҮХЭЛ ХАГАЦАЛ
  • Залбирлын ач тус юу вэ?
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Нийтэд зориулсан)—2016
Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Нийтэд зориулсан)—2018
хцн18 №. 1 х. 12-13
Нэгэн эмэгтэй, нас барсан нэгнээ дурсан гашуудаж байна; тэргэнцэртэй нэгэн эмэгтэй Библийн мэдээ сонсож байна

3 Бэрхшээлийг тэвчихэд тусалдаг

Зугтах ч аргагүй, шийдвэрлэж ч чадахгүй бэрхшээл зовлон гэж байдаг. Жишээ нь, дотны хүнээ үхэлд алдах юм уу, хууч өвчтэй болох юм. Зовлонг арилгаж чадахгүй ч нимгэлэх арга бий. Ийм үед Библи бидэнд хэрхэн туслах вэ?

ХУУЧ ӨВЧИН

Рооз: «Би генийн өвчтэй. Бие минь байн байн хүчтэй өвддөг. Ингэж амьдрах утгагүй санагддаг» гэжээ. Анхаарлаа сайн төвлөрүүлж Библи судалж чаддаггүйдээ Рооз их гутардаг ажээ. Гэхдээ Матай 19:26-д байдаг «Бурханд бүх юм боломжтой» гэсэн Есүсийн үг урмыг нь сэргээсэн байна. Библи судлах олон арга байдгийг Рооз олж мэджээ. Өвчнөөсөө болоод заримдаа юм уншиж ч чадахгүй болдог учраас Библи болон Библийн ном хэвлэлийгa аудио бичлэгээр сонсдог болжээ. «Сонсдог ном хэвлэл байгаагүй бол би Бурхантайгаа яаж дотно байх байснаа хэлж мэдэхгүй байна» гэж ярьсан юм.

Рооз хийж чаддаг байсан зүйлийнхээ тухай бодоод уйтгарлахлаараа 2 Коринт 8:12-ын «Хэрэв бэлэн байдалтай байвал, байхгүй зүйлийн дагуу бус, байгаа зүйлийн дагуу энэ нь тааламжтай» гэсэн үгийг уншаад тайвширдаг ажээ. Чадах бүхнээ хийж байгаад нь Бурхан баярладгийг энэ үг түүнд сануулдаг байна.

ҮХЭЛ ХАГАЦАЛ

София: «18-тай охин минь нас барахад надад амьд яваад ч яах юм билээ гэж бодогдсон» хэмээн дурссан юм. Дуулал 94:19-д байдаг «Миний дотор санаа зовсон бодлууд олшироход Таны тайтгарлууд миний сэтгэлийг баясгадаг» гэсэн үгийг санан тайвширчээ. «Гуниг зовлонгоо мартахад тустай зүйл олж хиймээр байгаагаа хэлж Еховад залбирсан» гэж тэрээр хэлжээ.

София өөрийгөө бүрэн дайчлан сайн дурын ажилд оролцдог ажээ. Хугарсан ч гэсэн будаж болоод байдаг өнгийн харандаатай өөрийгөө зүйрлэдэг гэнэ. Хугархай харандаа шиг болсон ч гэсэн бусдад сайныг үйлдэж болохоо ойлгожээ. Тэрээр цааш нь «Би Библи заадаг. Суралцагчдаа Библиэс уншиж өгөн тайвшруулахлаар би өөрөө тайвширдаг. Ехова намайг тайвшруулж байгааг тэгэхэд анзаарсан юм» гэж ярьсан юм. Тэгээд дотны хүнийхээ хойноос ихэд гашуудаж байсан Библийн баатруудыг жагсаан бичсэн аж. Тэд бүгд Бурханд байнга залбирдаг байсныг София олж мэджээ. Библиэ нээж уншихгүй л бол залбирлынхаа хариуг олж чадахгүйг бас ойлгосон байна.

София Библи уншиж судлаад өнгөрснийг биш, ирээдүйг харж амьдрах болжээ. Үйлс 24:15-д байдаг «Түүнчлэн, шударга, шударга бус хүний хэн хэн нь амилна гэж би Бурханд найддаг» гэсэн найдвар төрүүлэм үг түүнийг тайвшруулдаг. Охиныг нь Ехова амилуулна гэдэгт тэрээр хэр бат итгэдэг бол? София: «Би охинтойгоо эргээд уулзана. Бидний уулзах өдөр Эцгийн минь хуанлид тэмдэглэгдсэн байгаа. Охинтойгоо хамт цэцэрлэгээр зугаалж байгаагаар би тод томруун төсөөлдөг» гэж хэлсэн юм.

a Сонсдог ном хэвлэл jw.org вэб саитад олон бий.

Амьдралын хамгийн хэцүү үед ч Библи таны сэтгэлийг эдгээж чадна

БУРХАН БИДЭНД ХЭРХЭН ТУСАЛДАГ ВЭ?

Библид: «ЭЗЭН Өөрийг нь дуудагч бүхэнд, Өөрийг нь үнэнээр дуудагч бүхэнд ойр байдаг. Тэрээр Өөрөөс нь эмээгчдийн хүслийг биелүүлнэ. Тэр бас тэдний хашхирахыг сонсон, тэднийг аварна» гэж тодорхой бичсэн байдаг (Дуулал 145:18, 19). Сэтгэл дулаацуулам ямар сайхан үг вэ! Чин сэтгэлээсээ заавар зөвлөгөө гуйсан хүний залбиралд Бурхан хэрхэн хариулдаг вэ?

УРАМ ЗОРИГ ХАЙРЛАДАГ

Асуудал бэрхшээл заримдаа хүний тамир тэнхээг барж, урам зоригийг мохоож, Бурханд итгэх итгэлийг алдруулдаг (Сургаалт үгс 24:10). Гэхдээ Ехова «ядарсанд тэнхээ өгч, чадал дутагдсанд нь хүч нэмдэг» (Исаиа 40:29). Олон ч сорилтонд орж явсан элч Паул: «Намайг хүчирхэгжүүлдэг нэгний ачаар би бүхнийг давна» гэж хэлжээ (Филиппой 4:13). Бурхны агуу хүч Паулыг тэнхээтэй болгож байсан. Та бас Бурхнаас агуу хүчийг нь гуйгаарай (Лук 11:13).

МЭРГЭН УХААН ӨГДӨГ

Библийн зөвлөгөөг яаж хэрэгжүүлэхээ мэдэхгүй байвал яах вэ? Шавь Яаков: «Хэрэв та нарын нэг нь мэргэн ухаанаар дутвал Бурхнаас гуйж бай. Учир нь хэнийг ч буруушаалгүй, бүгдэд өгөөмөр сэтгэлээр өгдөг Бурхан түүнд өгнө» гэж бичжээ (Яаков 1:5). Залбирлынхаа хариуг авъя гэвэл Библийг уншиж, сурч мэдсэнээ хэрэгжүүлээрэй (Яаков 1:23–25). Тэгдэг бол Библийн зөвлөгөө зөв юм байна гэдгийг та ойлгоно.

АМАР ТАЙВАН БАЙЛГАДАГ

Сэтгэл тань их түгшиж байлаа ч тайван байхад Ехова тусална. Түүний Үгэнд «Юунд ч бүү санаа зов. Харин хэзээ ямагт Бурханд залбир, Бурхнаас шаргуу гуй, Бурханд таларх, хүсэлтээ хэлж бай. Тэгвэл Бурхан хүний ухаанаас давуу амар тайвныг Христ Есүсээр дамжуулан та нарт өгч, зүрх сэтгэл, ухаан бодлыг тань хамгаална» гэж байдаг (Филиппой 4:6, 7). Амар тайвныг гуйж Еховад залбираарай.

Асуудал бэрхшээл хурдан шийдэгдэхгүй байвал яах вэ? Бурхан намайг мартсан гэж битгий бодоорой. Хэчнээн удаан зовж байлаа ч Ехова таныг зоригтой, бэрхийг даах хүчтэй болгоно (1 Коринт 10:13). Бурхны амласан ёсоор, бүх асуудал шийдэгдэх цаг удахгүй ирнэ!

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах