Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • хц18 2 сар х. 13-17
  • Еховад боломжгүй юм гэж байхгүй

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Еховад боломжгүй юм гэж байхгүй
  • Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Судлахад зориулсан)—2018
  • Дэд гарчгууд
  • Ижил төстэй материал
  • ҮҮРИЙН ГЭГЭЭНЭЭС ҮДШИЙН БҮРЭНХИЙ БОЛТОЛ АЖИЛЛАДАГ БАЙСАН НЬ
  • ЦӨЛЛӨГТ БАЙСАН ХҮМҮҮС КИРГИЗСТАНД ҮНЭНИЙГ АВЧИРСАН НЬ
  • САЙН МЭДЭЭ МАНАЙД
  • ЭХНЭР МААНЬ ҮНЭНИЙГ ШУУД ХҮЛЭЭН АВСАН НЬ
  • ХОРИОТОЙ Ч ЦУГЛААНД ЯВЖ, БАПТИСМ ХҮРТСЭН НЬ
  • ҮЙЛЧЛЭЛЭЭ ӨРГӨЖҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ АШИГЛАСАН НЬ
  • ӨЧҮҮХЭН Ч ЧӨЛӨӨ ЗАВГҮЙ
  • ГАЙХАЛТАЙ ӨӨРЧЛӨЛТ
  • Залуудаа ингэж шийдсэндээ ах минь хэзээ ч харамсаж байгаагүй
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг–2015
Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Судлахад зориулсан)—2018
хц18 2 сар х. 13-17
Бэйшэнбай Бэрдибаев

НАМТАР

Еховад боломжгүй юм гэж байхгүй

Бэйшэнбай Бэрдибаевын яриа

«ҮХЭЛ гэж байхгүй болно, тэр бүү хэл үхэгсэд амилна» гэж нэг эмэгтэйн ярихыг миний эхнэр Майрамбүбү автобусанд сууж явахдаа сонсжээ. Их сонин санагдаад цааш нь мэдэхийг хүсэв. Тэгээд зогсоол дээр хүмүүсийг буухад Майрамбүбү нөгөө эмэгтэйн араас дагав. Түүнийг Апун Мамбетсадыкова гэдэг бөгөөд Еховагийн Гэрч ажээ. Тухайн үед Гэрчүүдтэй ярилцах нь эрсдэлтэй байсан ч Апунаас мэдэж авсан зүйл хожим бидний амьдралыг өөрчилсөн юм.

ҮҮРИЙН ГЭГЭЭНЭЭС ҮДШИЙН БҮРЭНХИЙ БОЛТОЛ АЖИЛЛАДАГ БАЙСАН НЬ

Би 1937 онд Киргизстаны Токмок хотын ойролцоох колхоз буюу хамтралчдын ферм дээр төрсөн юм. Манайх киргиз айл учраас бид киргизээр ярина. Эцэг эх маань хамтралд үүрийн гэгээнээс үдшийн бүрэнхий болтол ажилладаг байв. Хамтралчдад хоол хүнс тогтмол өгдөг ч цалин хөлсийг нь жилд нэг удаа л өгнө. Ээж маань дүү бид хоёрыг тэжээх гэж их зүдэрдэг байж билээ. Би сургуульд 5 жил сураад л хамтралын ажилчин болсон.

Киргизстаны газрын зураг
Тескей Ала-Тоо уул

Тескей Ала-Тоо уул

Манай нутгийнхан их ядуу. Хоосон хонохгүйн тулд унаж тусталаа ажиллана. Би залуу байсан болохоороо амьдралын утга учир, ирээдүйн талаар юу ч боддоггүй байлаа. Ехова Бурхны тухай, санаа зорилгынх нь тухай сургаал амьдралыг маань өөрчилнө гэж төсөөлж ч байсангүй. Сайн мэдээ Киргизстанд хэрхэн хүрч, түгэн тархсан нь гайхалтай түүх юм. Энэ түүх Киргизстаны хойд хэсэг буюу миний төрсөн нутгаас эхэлсэн.

ЦӨЛЛӨГТ БАЙСАН ХҮМҮҮС КИРГИЗСТАНД ҮНЭНИЙГ АВЧИРСАН НЬ

Киргизстанд Ехова Бурхны тухай үнэний үр 1950-аад оноос үндэслэсэн. Үнэнийг заахад тулгарч байсан нэг саад нь коммунист үзэл суртал байв. Яагаад? Киргизстан тэр үед Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улсын бүрэлдэхүүнд багтдаг байсан. Еховагийн Гэрчүүд улс төрийн асуудлаар төвийг сахидаг учраас ЗСБНХУ даяар тэднийг дайснаа гэж үзэн хавчдаг байв (Ёох. 18:36). Гэвч Бурхны Үг чин сэтгэлтэй хүмүүсийн зүрх сэтгэлд нэвтрэн ороход саад болж чадах үзэл суртал гэж байдаггүй. Еховад «бүх юм боломжтой» байдгийг би амьдралынхаа туршлагаас ойлгосон (Марк 10:27).

Эмийл Яанцэн

Эмийл Яанцэн

Еховагийн Гэрчүүдийг хавчсан нь Киргизстан дахь Гэрчүүдийн тоо нэмэгдэхэд хүргэсэн. Ингэж хэлэхийн учир юу вэ? ЗСБНХУ дайснаа Сибирь лүү цөлдөг байв. Суллагдсан олон хүн Киргизстанд ирсэн юм. Зарим нь үнэнийг авч иржээ. Тэдний нэг нь 1919 онд Киргизстанд төрсөн Эмийл Яанцэн юм. Тэрээр хөдөлмөрийн лагерьт хоригдож байхдаа Гэрчүүдээс үнэнийг мэдэж авчээ. 1956 онд Киргизстанд буцаж ирээд манай нутгийн Сокулук хотын ойролцоо суурьшсан. Киргизстан дахь анхны хурал 1958 онд Сокулукт бий болсон түүхтэй.

Вийктор Вийнтэр

Вийктор Вийнтэр

Жил орчмын дараа Вийктор Вийнтэр гэдэг үнэнч ах Сокулукт нүүж ирсэн. Тэрээр янз бүрийн зовлон үзжээ. Жишээ нь, төвийг сахидгаасаа болоод хоёр удаа тус бүр 3 жилийн ял эдэлж, дараа нь 10 жилийг шоронд, 5 жилийг цөллөгт өнгөрөөжээ. Иймэрхүү хавчлага газар авсан ч жинхэнэ шүтлэгийг түгээн дэлгэрүүлэхэд саад болж чадаагүй.

САЙН МЭДЭЭ МАНАЙД

Эдуард Ваартэр

Эдуард Ваартэр

Киргизстанд 1963 он гэхэд 160 орчим Гэрч байв. Герман, Украйн, Оросоос ирсэн Гэрч олон байсан. Тэдний нэг нь цөллөгт байсан Эдуард Ваартэр юм. Тэрээр 1924 онд Германд баптисм хүртжээ. 1940-өөд онд түүнийг нацистууд хорих лагерьт хорьж, хэдэн жилийн дараа ЗСБНХУ-ын коммунистууд цөллөгт явуулжээ. Эдуард ах 1961 онд Каант гэдэг жижиг хотод нүүж ирсэн. Тэр хот миний төрсөн хоттой их ойрхон байдаг.

Элизавета Фоот; Аксамай Султаналиева

Элизавета Фоот; Аксамай Султаналиева

Каант хотод бас Еховагийн үнэнч үйлчлэгч Элизавета Фоот гэдэг эгч амьдардаг байв. Тэрээр оёдол хатгамлаар амьдралаа залгуулна. Маш уран учраас эмч, багш нар хувцас захиалж хийлгэдэг байжээ. Нэг үйлчлүүлэгчийг нь Аксамай Султаналиева гэх бөгөөд Прокурорын газрын нэг түшмэлийн гэргий ажээ. Аксамай хувцас захиалах гэж ирэхдээ амьдралын утга учрын талаар, нас барсан хүмүүсийн ирээдүйн талаар олон асуулт асуужээ. Элизавета бүх асуултын хариуг шууд л Библиэс үзүүлсэн гэдэг. Аксамай сайн мэдээг идэвх зүтгэлтэй дэлгэрүүлдэг болсон.

Николай Чимпоеш

Николай Чимпоеш

Энэ үед Молдаваас Николай Чимпоеш дүүрэг хариуцагчаар томилогдож иржээ. Тэрээр энэ үүргээ 30-аад жил гүйцэтгэсэн. Николай хурлуудыг эргэж тойрохоос гадна хэвлэл олшруулах, тараах ажлыг зохион байгуулдаг байсан нь эрх баригчдын нүдэнд өртжээ. Эдуард Ваартэр ах Николайг зоригжуулах гэж зөвлөгөө өгдөг байв. Жишээ нь: «Эрх баригчид асууж шалгаагаад байвал бид ном хэвлэлээ Брүүклин дэх байгууллагынхаа төвөөс авдаг гэж нууж хаалгүй хэлээрэй. КГБ-гийн (Улсыг Аюулаас Хамгаалах Хороо) төлөөлөгчийн нүд рүү нь хараарай. Айгаад байх юм байхгүй» гэжээ (Мат. 10:19).

Дараахан нь Николай Каант дахь КГБ-гийн төв байранд дуудагджээ. Тэрээр: «Хэвлэл хаанаас авдгийг төлөөлөгч асуув. Брүүклинээс авдаг гэлээ. Төлөөлөгч юү ч хэлж чадсангүй. Тэгснээ намайг зүгээр л явуулчихав. Дахиж хэзээ ч дуудаагүй» гэж ярьсан юм. Ийм зоригт Гэрчүүд миний төрсөн нутаг Киргизстаны хойд хэсгээр сайн мэдээг маш болгоомжтой дэлгэрүүлж байв. Эцэст нь 1980-аад онд Еховагийн тухай гайхалтай мэдээ эхнэрийн маань сонорт хүрсэн. Дараа нь манайхан бүгдээрээ сайн мэдээг сонсож билээ.

ЭХНЭР МААНЬ ҮНЭНИЙГ ШУУД ХҮЛЭЭН АВСАН НЬ

Майрамбүбү маань Киргизстаны Нааран аймгийн хүн л дээ. 1974 оны 8 дугаар сарын нэгэн өдөр манай дүүгийнд ирэхэд нь би түүнтэй анх танилцсан юм. Надад шууд таалагдсан учраас бид хоёр тэр өдрөө л гэрлэсэн.

Апун Мамбетсадыкова

Апун Мамбетсадыкова

1981 оны 1 дүгээр сард Майрамбүбү зах орох автобусанд сууж явахдаа өгүүллийн эхэнд дурдсан яриаг сонсжээ. Үргэлжлүүлээд сонсмоор байгаагаа хэлж, нэр хаягийг нь асуув. Нөгөө эмэгтэй нэрээ хэлсэн боловч хаягаа өгсөнгүй, харин манай хаягийг авчээ. Тэр үед Гэрчүүдийн үйл ажиллагаа хориотой байсан тул ихэд болгоомжилсон ажээ. Эхнэр маань бөөн баяр болсоор гэртээ ирсэн юм.

Майрамбүбү: «Би нэг сонин юм сонслоо. Удахгүй хүн үхэхгүй болох юм гэнэ. Зэрлэг араатан хүртэл тэжээвэр амьтад шиг болно гэж нэг эмэгтэй ярьж байна» гэлээ. Надад үлгэр шиг л санагдав. Би эхнэртээ «Манайд ирээд учрыг нь сайн хэлж өгтөл нь хүлээе» гэж хариуллаа.

Апун манайд 3 сарын дараа ирсэн. Түүнээс хойш анхны киргиз Гэрчүүд ирдэг болов. Тэр эмэгтэйчүүдийн ачаар Еховагийн тухай, хүн төрөлхтний талаарх санаа зорилгынх нь тухай мэдэж авсан. Тэд «Алдагдсан диваажингаас сэргээгдсэн диваажинд»a гэдэг номыг уншиж өгөв. Энэ ном Токмок даяар ганцхан байсан учраас бид гараараа хуулж авсан.

Бидний анх мэдэж авсан зүйл нь Эхлэл 3:15-д байдаг зөгнөл байлаа. Энэ зөгнөл биелэхэд Бурхны томилсон Хаан Есүс гол үүрэгтэй. Хүн бүрд дуулгах ёстой маш чухал мэдээ шүү дээ! Ийм чухал мэдээг тунхаглахгүй байхын аргагүй (Мат. 24:14). Удалгүй бид Библийн үнэний дагуу өөрчлөгдөж эхэллээ.

ХОРИОТОЙ Ч ЦУГЛААНД ЯВЖ, БАПТИСМ ХҮРТСЭН НЬ

Токмокт амьдардаг Гэрч эрэгтэй биднийг хуримд урив. Гэрчүүдийн биеэ авч явах байдал өөр болохыг эхнэр бид хоёр анзаарлаа. Хуриман дээр согтууруулах ундаа нэг ч байхгүй, цайллага нь их дэг журамтай юм! Урьд нь очиж байсан хуримуудад зочид нь согттолоо уудаг, биеэ зохисгүй авч явдаг, муухай үг хэлдэг байхад, энд тийм юм харагдсангүй.

Бид бас Токмокт цуглаанд суулаа. Тэнгэр сайхан бол цуглаанаа ойд хийнэ. Цагдаа нарын хараанд байгаагаа Гэрчүүд мэдэж байсан учир ах нар харуулд зогсоно. Өвөл нь байшинд цугладаг байлаа. Цагдаа нар нэг бус удаа орж ирээд юу хийж байгааг асуудаг байв. Майрамбүбү бид хоёр 1982 оны 7 дугаар сард Чүи голд баптисм хүртсэн. Болгоомжтой байх ёстой байлаа (Мат. 10:16). Цөөн хэдэн итгэл нэгтэн маань ирж, ойд цугласан юм. Бид дуу дуулаад, баптисм хүртэх хүмүүст зориулсан илтгэл сонсож билээ.

ҮЙЛЧЛЭЛЭЭ ӨРГӨЖҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ АШИГЛАСАН НЬ

1987 онд нэг Гэрч надад Балыкчы хотод амьдардаг сонирхсон хүнтэй уулзахгүй юү гэлээ. Манай гэрээс тэр хүртэл галт тэргээр 4 цаг явна. Бид Балыкчыд нэлээн хэдэн удаа очиж дэлгэрүүлснийхээ дараа сонирхдог хүн олон байгааг мэдэв. Үйлчлэлээ өргөжүүлэх боломж бүрджээ.

Майрамбүбү бид хоёр Балыкчы руу байнга явна. Ихэнхдээ хагас бүтэн сайныг тааруулж очоод дэлгэрүүлнэ, цуглаан явуулна. Манай ном хэвлэлийн захиалга эрс нэмэгдэв. Бид төмсний тааран шуудайнд хийсэн хэвлэлээ аваад Балыкчыд очдог байлаа. Сард хоёр шуудай дүүрэн хэвлэл авч очиход арай чамай л хүрэлцэнэ. Бүр Балыкчы руу ирж очих замдаа ч галт тэргэнд яваа хүмүүст дэлгэрүүлдэг байв.

Биднийг Балыкчыд анх очсоноос хойш 8 жилийн дараа, 1995 онд хурал бий болсон. Токмок Балыкчын хооронд явахдаа их ч мөнгө зарцуулсан даа. Боломж муутай хэр нь яаж болгодог байсан бэ гэж үү? Нэг Гэрч эрэгтэй зардлыг маань тогтмол даадаг байсан юм. Үйлчлэлээ өргөжүүлэх хүсэлтэйг маань Ехова хараад бидний төлөө «тэнгэрийн цонхыг нээсэн» (Мал. 3:10). Үнэхээр Еховад бүх юм боломжтой!

ӨЧҮҮХЭН Ч ЧӨЛӨӨ ЗАВГҮЙ

1992 онд би ахлагчаар томилогдож анхны киргиз ахлагч болов. Манай Токмокийн хуралд шинэ шинэ боломж бүрдлээ. Бид техникумд сурдаг киргиз оюутнуудад Библийн хичээл заадаг байв. Одоо тэдний нэг нь Салбарын хорооны гишүүн болсон. Хоёр нь тусгай эхлэгчээр үйлчилж байна. Бид бас цуглааны үед хүмүүст туслахыг хичээдэг байсан. 1990-ээд оны эхээр оросоор хэвлэл уншиж, орос хэлээр цуглаанаа явуулдаг байв. Гэтэл киргиз хэлтэй хүмүүсийн тоо өслөө. Үнэнийг ойлгоход дөхмийг нь бодож би киргизээр орчуулж өгдөг байв.

Бэйшэнбай Бэрдибаев эхнэр, найман хүүхэдтэйгээ

Эхнэр, найман хүүхэдтэйгээ, 1989 он

Манайх өнөр өтгөн айл тул хүүхэд өсгөж хүмүүжүүлэх нөр их ажил Майрамбүбү бид хоёрт оногдож байлаа. Цуглаан, дэлгэрүүлэх ажилд хүүхдүүдээ авч явна. Тэр үед 12-той байсан Гульсайра охин маань гудамжинд зөрж өнгөрөх хүмүүстэй Библийн тухай ярьдаг байж билээ. Манай хүүхдүүд Библийн зүйлийг чээжлэх их дуртай байсан. Ийм маягаар хүүхдүүд, хожим нь ач зээ нар маань хурлын үйл хэрэгт оролцдог байв. Есөн хүүхэд, 11 ач зээгийн маань 16 нь Еховад үйлчлэх юм уу эцэг эхтэйгээ цуглаанд явж байна.

ГАЙХАЛТАЙ ӨӨРЧЛӨЛТ

Манай нутагт 1950-аад онд үнэний үрийг тарьсан хайрт ах эгч нар маань Киргизстан дахь Еховагийн байгууллагын үйл ажиллагаа хэрхэн эрчимжсэнийг харвал ямар их баярлах байсан бол оо! Жишээ нь 1990-ээд оноос бид сайн мэдээг илүү чөлөөтэй дэлгэрүүлж, олуулаа цугладаг болсон.

Бэйшэнбай Бэрдибаев эхнэртэйгээ хамт худалдагчид дэлгэрүүлж байна

Эхнэртэйгээ хамт дэлгэрүүлж байна

1991 онд эхнэр бид хоёр Казахстаны Алма-Ата (одоо Алматы болсон) хотод болсон чуулганд суусан. Энэ нь бидний хувьд анхны том чуулган байсан юм. 1993 онд Киргизстаны Гэрчүүд Бишкекийн «Спартак» стадионд анх удаа чуулган зохиохоор болж уг стадионыг 7 хоног цэвэрлэж билээ. Сэтгэл нь хөдөлсөн захирал стадионоо үнэ төлбөргүй ашиглуулахаар болсон.

1994 онд бас нэгэн том үйл явдал болсон нь манай хэвлэл анх удаа киргиз хэлээр гарсан явдал байлаа. Одоо Бишкек дэх манай байгууллагын салбарт киргиз хэлний орчуулгын баг ном хэвлэлийг тогтмол орчуулж байна. 1998 онд Киргизстанд Гэрчүүдийн үйл ажиллагааг албан ёсоор зөвшөөрсөн. Байгууллага өргөжин тэлж, дэлгэрүүлэгчид 5 000 гаруй болсон. Өнөөдөр нийт 83 хурал, хятад, англи, киргиз, орос, орос дохио, турк, уйгур, узбек хэлний 25 бүлэг байна. Газар газраас ирсэн хайрт ах дүү нар маань Ехова Бурхандаа эв нэгдэлтэй үйлчилдэг. Энэ бүх гайхалтай өөрчлөлтийг Ехова хийсэн.

Ехова миний амьдралыг ч өөрчилсөн. Би ядуу тариачин айлд өссөн, 5-хан жилийн боловсролтой хэдий ч Ехова намайг ахлагч болгож, боловсролтой хүмүүст Библийн үнэнийг заах завшаан өгсөн. Үнэндээ Ехова л гайхамшиг үйлдэж байна. «Бурханд бүх юм боломжтой» (Мат. 19:26). Ийм Бурхныг хойшид ч шалгах хэрэгтэйг туршлагаасаа мэдэж авсан.

a Еховагийн Гэрчүүдийн хэвлэл. Одоо хэвлэхээ больсон.

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах