Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • хц18 4 сар х. 32
  • Уншигчдын асуулт

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Уншигчдын асуулт
  • Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Судлахад зориулсан)—2018
  • Ижил төстэй материал
  • 2013 оны шинэчлэн засварласан Шинэ ертөнцийн орчуулга
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг–2015
  • Библийн орчуулга илүү ойлгомжтой болсон нь
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг–2015
  • Уншигчдын асуулт
    Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2024
Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Судлахад зориулсан)—2018
хц18 4 сар х. 32

Уншигчдын асуулт

2013 оны «Шинэ ертөнц» орчуулгын Дуулал 144:12–15-р зүйл Бурхны үйлчлэгчдэд хамаатай юу эсвэл 11-р зүйлд гардаг хорон муу харь үндэстнүүдэд хамаатай юу?

Еврей үгийг харвал алинд нь ч хамаарч болохоор. Гэхдээ утгыг нь зөв ойлгоход дараах хүчин зүйлүүд тус болно.

  1. Энэ дууллын бусад хэсгийг анхаарах. Дуулал 144:12–14-т дурдсан ивээл нь шударга зөв хүмүүст буюу хорон муу хүмүүсээс «авран чөлөөлөөч» хэмээн гуйж буй хүмүүст хамаатай гэж ойлгож болохоор байдаг (11-р зүйл). 15-р зүйлийг үзвэл энэ нь батлагддаг. Тэнд «ерөөлтэй» буюу «жаргалтай» гэдэг үгийг хоёр удаа бичсэн байдаг бөгөөд энэ нь «ЭЗЭНийг өөрсдийн Бурханаа болгодог» яг тэр хүмүүст хамаатай.

  2. Энэ ойлголт нь үнэнч үйлчлэгчдээ ивээнэ хэмээсэн Бурхны амлалт бүхий бусад зүйлтэй тохирдог. Бурхан израйлчуудыг дайснуудынх нь савраас авраад аз жаргалтай, сайн сайхан амьдруулна гэдэгт бат итгэдгээ Давид 144-р дуулалдаа тусгасан байдаг. Ашер гэдэг үгийг «тэгэхээр» гэж орчуулснаар Давидын энэхүү итгэл найдварыг улам тодорхой болгосон (Лев. 26:9, 10; Д.хууль 7:13; Дуу. 128:1–6). Жишээлбэл Дэд хууль 28:4-т «Биеэс чинь төрөх үр хүүхэд, газрын чинь ургац, мал амьтдын чинь төл, үхэр, хонины чинь төл ерөөгдөнө» гэж байдаг. Үнэхээр ч Израйлын ард түмэн Давидын хүү Соломоны захиргаанд байхдаа урьд нь хэзээ ч амсаж үзээгүй амар тайван, аз жаргалыг эдэлж байсан билээ. Түүнээс гадна Соломоны засаглал нь Мессиагийн засаглалын бэлгэдэл юм (Х.дээд 4:20, 21; Дуу. 72:1–20).

Дүгнэж хэлэхэд, 144-р дууллын талаарх энэхүү ойлголт Еховагийн үйлчлэгчдийн найдварыг улам тодорхой болгодог. Бузар муу хүмүүс устгагдаж, шударга зөв хүмүүс дэвжин дээшилж, үүрд амар тайван амьдарна (Дуу. 37:10, 11).

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах