Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • хц18 7 сар х. 27-29
  • «Ямар ч хүнийг» өрөвдөж суръя

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • «Ямар ч хүнийг» өрөвдөж суръя
  • Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Судлахад зориулсан)—2018
  • Дэд гарчгууд
  • Ижил төстэй материал
  • ӨРӨВЧ СЭТГЭЛТЭЙ ЕХОВАГ ДУУРАЙЯ
  • ӨРӨВЧ СЭТГЭЛТЭЙ ЕСҮСИЙГ ДУУРАЙЯ
  • ӨРӨВЧ СЭТГЭЛТЭЙ ПАУЛЫГ ДУУРАЙЯ
  • «БУЗАР МУУГ САЙНААР ДИЙЛЖ БАЙ»
  • Ехова шиг өрөвч байя
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Судлахад зориулсан)—2017
  • Та, Есүсийнх шиг үйл ажиллагаа явуулах санаа бодолтой болсон уу?
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2000
  • Та агуу их гамшгийг давахад бэлэн үү?
    Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2023
  • «Бурхан бол хайр билээ»
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2003
Илүү дэлгэрэнгүй харах
Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Судлахад зориулсан)—2018
хц18 7 сар х. 27-29
Гэрийн эзэн үүдэн дээрээ Гэрчүүдтэй найрсгаар ярилцаж байна

«Ямар ч хүнийг» өрөвдөж суръя

ЕСҮС шавь нартаа сайн мэдээ дэлгэрүүлэх аргыг заахдаа Хаант төрийн тухай мэдээг дуртайяа сонсдог хүн тэр болгон тааралдахгүйг сануулан хэлсэн (Лук 10:3, 5, 6). Бид дэлгэрүүлж явахдаа бүдүүлэг юм уу ширүүн догшин хүнтэй ч таардаг. Үнэндээ тийм хүмүүсийг өрөвдөх амаргүй.

Өрөвч хүн ямар байдаг вэ? Бусад хүнд ямар бэрхшээл тулгараад байгааг олж мэдээд, өр зүрх нь өвдөж, тусалж дэмжих юм сан гэж хүсдэг. Хэрэв бид хүмүүсийг өрөвдөхөө боливол яваандаа идэвх муудаж, дэлгэрүүлэх дургүй болно. Идэвх зүтгэлийг галтай зүйрлэж болох юм. Гал руу бензин хийвэл дүрсхийн авалцдаг. Үүнтэй адил, хүмүүсийг өрөвдвөл идэвх зүтгэлтэй дэлгэрүүлнэ (1 Тес. 5:19).

Хүн болгоныг өрөвдөх амаргүй ч илүү их өрөвч сэтгэлтэй болъё гэвэл яах хэрэгтэй вэ? Дуурайвал зохих гурван жишээг авч үзье. Ехова Есүс Паул нар гайхалтай сайхан жишээ үзүүлжээ.

ӨРӨВЧ СЭТГЭЛТЭЙ ЕХОВАГ ДУУРАЙЯ

Хүн төрөлхтөн Еховагийн нэр төрийг хэдэн мянган жилийн турш гутаан доромжилж байна. Гэхдээ Ехова «өөрт нь талархдаггүй, хорон муу хүмүүст ч сайхан сэтгэлээр ханддаг» (Лук 6:35). Тийм учраас өдий болтол тэвчиж байгаа. Тэрээр «ямар ч хүнийг аврагдаасай» гэж хүсдэг (1 Тим. 2:3, 4). Хэдийгээр Ехова бузар мууг жигшдэг боловч хүний амийг үнэ цэнтэй гэж үздэг учраас «хэнийг ч үхүүлэхийг хүсдэггүй» (2 Петр 3:9).

Сатан хүмүүсийг хуурч мэхлэхдээ гарамгай. Үүнийг Ехова сайн мэддэг (2 Кор. 4:3, 4). Хүүхэд байхаасаа Бурхны тухай буруу сургаал сонссон хүн олон. Тийм учраас үнэн зөв сургаалыг хүлээж авах нь амаргүй байдаг ажээ. Ехова ийм хүмүүст туслахыг маш их хүсдэг. Яагаад тэгж хэлж болох вэ?

Эртний ниневечүүдийг хэрхэн үздэг байсныг нь бодъё. Хэдийгээр тэд алж талах дуртай хүмүүс байсан ч Ехова: «Асар олон амьтад мэт, баруун зүүн гарынхаа хоорондохыг мэддэггүй зуун хорин мянгаас илүү хүнтэй их хот Ниневег Би өрөвдөхгүй байх байсан гэж үү?» хэмээн Ионагаас асуудаг (Иона 4:11). Ехова өөрийнх нь тухай үнэн зөв мэдлэггүй тэр ард түмнийг өрөвдсөн учраас сэрэмжлүүлэг өгүүлэхээр Ионаг илгээжээ.

Бид бас хүний амийг үнэ цэнтэй гэж үздэг. Үнэнийг хүлээж авахгүй юм шиг санагдсан ч Ехова Бурхнаа дуурайн тэдэнд чин сэтгэлээсээ тусалцгаая.

ӨРӨВЧ СЭТГЭЛТЭЙ ЕСҮСИЙГ ДУУРАЙЯ

Есүс бас Эцэг шигээ өрөвч Нэгэн. «Тэрээр олон түмнийг хараад тэднийг өрөвдөв. Учир нь хүмүүс хоньчингүй хонь турж эцдэгийн адил зовж зүдэрсэн байлаа» гэж Бурхны Үгэнд бичжээ (Мат. 9:36). Ийм байдалтай болсны цаад шалтгаан нь шашны удирдагчидтай холбоотойг Есүс ойлгож байв. Тэд хүмүүстэй зүй бусаар харьцаж, худал хуурмагийг номлодог байсан. Есүсийн сургаалыг сонсохоор ирсэн өдий төдий хүн янз бүрийн шалтгааны улмаас дагалдагч нь болоогүй. Есүс үүнийг урьдаас мэдэж байсан ч тэдэнд олон зүйлийг заасан (Марк 4:1–9).

Гэрийн эзэн хоёр Гэрч эмэгтэйтэй ширүүн дориун харьцаж байна

Айлын хүн сонсоогүй бол сэтгэлээр бүү унаарай

Гэрийн эзэн Гэрчүүдэд хаалгаа тайлж өгөхгүй байна. Амьдралд тохиолдсон явдлаас болоод сэтгэлээр унасан байна

Амьдралд нь ямар нэгэн юм тохиолдоход хандлага нь өөрчлөгдөж болох юм

Хүмүүс мэдээнд маань нааштай хандахгүй байгаагийн цаад шалтгааныг ойлгохыг хичээх хэрэгтэй. Тэд Христэд итгэгчдийн үйл хэргээс болоод Библийн эсвэл Христийн шашны талаар таагүй бодолтой болсон байж болох юм. Бидний итгэл үнэмшлийн талаар худал зүйл сонссон хүмүүс ч байдаг. Зарим нь гэр бүл, хамаатан садан, хамт олноосоо айгаад бидэнтэй ярилцахыг хүсдэггүй байж мэднэ.

Гай зовлонгийн улмаас сэтгэл нь шархалсан хүмүүс мэдээг маань сонсохоос татгалздаг. Ким гэдэг миссионер эмэгтэй: «Дайны улмаас юу ч үгүй хоцорсон хүн манай хэсэгт олон байдаг. Тэд ирээдүйдээ итгэдэггүй. Цөхрөнгөө бараад юунд ч найдахаа больсон. Энэ хэсгээр дэлгэрүүлэхэд эсэргүүцэл байнга тулгардаг. Нэг удаа над руу дайрч, ална гэж сүрдүүлсэн» хэмээн ярьсан юм.

Ким хэдийгээр эсэргүүцэлтэй тулгардаг ч тэр хүмүүсийг өрөвддөг ажээ. Яагаад? «Би Сургаалт үгс 19:11-ийг үргэлж санаж явдаг. Тэнд “Хүмүүний хэрсүү байдал түүнийг уурандаа удаан байхад сургадаг” гэж байдаг. Хэсгийнхээ хүмүүсийн юу амсаж туулсныг санахлаар тэднийг улам их өрөвддөг. Тэгээд ч хүн болгон бидэнтэй дайсагнаад байдаггүй л дээ. Байнга очиж уулздаг сайн хүмүүс ч бий» гэж Ким ярив.

Айлын хүний оронд өөрийгөө тавиад бодоорой. Жишээ нь та Еховагийн Гэрчүүдийн талаар дандаа худал мэдээлэл сонсдог байлаа гэж бодъё. Тэгтэл Еховагийн Гэрчүүд тан дээр хүрч ирээд сайн мэдээ дэлгэрүүлэв. Танд сайхан санагдахгүй л болов уу. Ингэж бодвол айлын хүнийг өрөвдөхөөс өөр яах вэ! «Өөрт тань яаж хандаасай гэж хүснэ, өөрөө ч мөн бусдад тийнхүү ханд» гэж Есүсийн тушаасныг санавал хэчнээн амаргүй байлаа ч тухайн хүнийг өрөвдөнө (Мат. 7:12).

ӨРӨВЧ СЭТГЭЛТЭЙ ПАУЛЫГ ДУУРАЙЯ

Элч Паул эсэргүүцэгчдийг хүртэл өрөвддөг байв. Яагаад? Өөрөө ямар байснаа мартаагүй. Тэрээр: «Урьд нь би доромжлогч, хавчигч, дээрэнгүй хүн явсан. Гэхдээ итгээгүй, мэдээгүй байхдаа энэ бүхнийг үйлдсэн учир Бурхан намайг өршөөсөн билээ» гэж бичжээ (1 Тим. 1:13). Ехова Есүс хоёрын энэрэнгүй сэтгэлийг Паул мэдэрсэн. Дэлгэрүүлж явахад тааралдсан зарим хүнийг хараад өөрөө ямар байснаа санадаг байсан биз ээ.

Заримдаа Паул шашиндаа үнэнч хүмүүстэй таардаг байв. Тийм үед яадаг байсан бол? Жишээ нь Афинд байхдаа «уг хот шүтээнээр дүүрснийг ажиглаад жигшсэн» (Үйлс 17:16). Гэлээ ч Паул жигшсэн тэр зүйлдээ тулгуурлаад сайн мэдээг үр дүнтэй дэлгэрүүлжээ (Үйлс 17:22, 23). Ийнхүү хүн болгонд тохируулан, дэлгэрүүлэх аргаа өөрчилдөг байв. «Чадах бүхнээ хийж байгаад заримыг нь ч гэсэн аврахыг» хичээдэг байсан (1 Кор. 9:20–23).

Бид Паулыг дуурайх хэрэгтэй. Эхлээд хүмүүсийн таагүй хандлага, буруу үзэл бодлыг ойлгож хүлээн зөвшөөрөөд, дараа нь «аз жаргалын сайн мэдээг» эвтэйхэн дэлгэрүүлж болох юм (Ис. 52:7). Дороти гэдэг Гэрч эмэгтэй: «Бурхан бол шүүх дуртай, харгис догшин авиртай гэж заалгаж ирсэн хүн манай хэсэгт олон байдаг. Би тэднийг Бурханд итгэдгийг нь магтаад, Библид Еховаг хайраар дүүрэн Бурхан гэж байдгийг үзүүлж, сайхан ирээдүй амласныг нь хэлж өгдөг» гэсэн юм.

«БУЗАР МУУГ САЙНААР ДИЙЛЖ БАЙ»

Төгсгөл ойртох тусам зарим хүний хандлага «улам бүр дордоно» гэдгийг санах хэрэгтэй (2 Тим. 3:1, 13). Гэхдээ тэднээс болж бусдыг өрөвдөхөө болих ёсгүй. Баяр баясгалангаа ч алдах учиргүй. Ехова бидэнд «бузар мууг сайнаар дийлэх» хүч өгнө (Ром 12:21). Жессика гэдэг эхлэгч эмэгтэй: «Биднийг доромжилдог, мэдээг маань үл тоомсорлодог даруу биш хүмүүстэй би байнга таардаг. Дургүй хүрдэг ч Еховад залбирч “Энэ хүнийг та яаж хардаг шиг, би тэгж хармаар байна, туслаач” гэж гуйдаг. Ингэхлээр би өөртөө анхаарал хандуулахаа больж, тухайн хүнд яаж туслахаа бодож эхэлдэг» гэжээ.

Гэрчүүдэд хаалгаа тайлж өгөхгүй байна

Бид үнэнийг мэдэх хүсэлтэй хүмүүсийг хайсаар байдаг

Гэрийн эзэн үүдэн дээрээ Гэрчүүдтэй найрсгаар ярилцаж байна

Бидний хичээл зүтгэлийн үрээр зарим хүн үнэнийг хүлээж авдаг

Түүнээс гадна хамт дэлгэрүүлж буй итгэл нэгтнийхээ урмыг хэрхэн сэргээхээ бодох хэрэгтэй. Жессика: «Бид хоёрын хэн нэгэнд хүмүүс таагүй хандсан бол тухайн явдлыг бодохын оронд сайхан юм ярихыг хичээдэг. Жишээ нь зарим хүн аашилж зандарсан ч дэлгэрүүлэх ажил ямар сайн үр дүнтэй байдгийг ярьдаг» гэсэн юм.

Дэлгэрүүлж явахад бидэнд янз бүрийн бэрхшээл тулгардгийг Ехова сайн мэддэг. Өөрийг нь дуурайж өршөөнгүй байвал хэчнээн их баярладаг бол оо! (Лук 6:36). Гэхдээ Ехова хүмүүсийг мөнхөд өрөвдөж, мөнхөд тэвчихгүй нь мэдээж. Энэ тогтолцоог хэзээ устгахаа сайн мэдэж байгаа. Тэр болтол дэлгэрүүлээд л байх нь чухал (2 Тим. 4:2). Тиймээс «ямар ч хүнийг» өрөвдөн энэрч, хичээл зүтгэлтэй дэлгэрүүлцгээе.

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах