Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • хц18 7 сар х. 30-31
  • Библи судлах илүү үр дүнтэй, сонирхолтой арга

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Библи судлах илүү үр дүнтэй, сонирхолтой арга
  • Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Судлахад зориулсан)—2018
  • Ижил төстэй материал
  • Судлах нь үр ашигтай бөгөөд таатай
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2000
  • Яавал Библиэс бүрэн дүүрэн ач тус хүртэх вэ?
    Үүрд жаргалтай амьдраарай!—Библийн интерактив хичээл
  • Еховагийн өгдөг бүхнийг бүрэн дүүрэн ашиглаарай
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Судлахад зориулсан)—2016
  • Судлах аргаа сайжруулагтун!
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Судлахад зориулсан)–2019
Илүү дэлгэрэнгүй харах
Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Судлахад зориулсан)—2018
хц18 7 сар х. 30-31
Иошуа дэнгийн гэрэлд Мосегийн хуулийг уншиж байна

Библи судлах илүү үр дүнтэй, сонирхолтой арга

Иошуа Хууль уншиж байна; Иерихогийн хэрэм нурсан ч Рахабын гэр бүрэн бүтэн үлдэв; Иошуа хоёр гараа өргөөд залбирч байна

ИОШУА маш хэцүү даалгавар гүйцэтгэх болов. Израйл үндэстнийг удирдан Амласан газарт аваачих ёстой. Ехова түүнийг урамшуулан зоригжуулж «Тууштай бөгөөд чин зоригтой бай ... Хуулийг сахин биелүүлэхэд анхаарал тавь. ... Өдөр шөнөгүй түүнийг бясалгаж яв. Тэгвэл чи хөгжин дэвжиж, амжилтад хүрэх болно» гэсэн (Иош. 1:7, 8).

Бид «эцсийн өдрүүдийн» «илүү хэцүү цагт» амьдардаг учраас саад бэрхшээлээс ангид байх аргагүй (2 Тим. 3:1). Гэхдээ амжилт олъё гэвэл Еховагийн өгсөн дээрх зөвлөгөөг Иошуа шиг дагах хэрэгтэй. Библиэ тогтмол уншиж, зарчмыг нь баримталбал бэрхшээлийг давж чадна.

Библийг хэрхэн судлахаа мэддэггүй эсвэл судлах дургүй хүн бидний дунд цөөнгүй бий. Гэхдээ Библи судлах нь маш чухал учраас «Хэрэгжүүлж үзээрэй» гэсэн хавсралттай танилцаарай. Библи судлах үр дүнтэй, сонирхолтой аргыг тэнд бичсэн.

«Өөрийнхөө тушаалуудын жимээр намайг алхуулаач. Учир нь би түүнд баярладаг билээ» хэмээн дуулалч дуулжээ (Дуу. 119:35). Бурхны Үгийг судалбал та ч бас баярлана. Библийг судлаад л байвал олон сайхан эрдэнэс олно.

Иошуа бүхэл бүтэн үндэстнийг удирдах даалгавар биелүүлсэн. Бид ийм хэцүү даалгавар биелүүлэх шаардлагагүй ч бэрхшээлээс ангид байх боломжгүй. Тиймээс Иошуаг дуурайн Бурхны Үгийг судалж, хуулийг нь сахин биелүүлцгээе. Ингэвэл амжилт олж, зөв шийдвэр гаргана.

ХЭРЭГЖҮҮЛЖ ҮЗЭЭРЭЙ

  • Залбирах

    Судлахаасаа өмнө залбираарай. Төгс хүчит Бурхан санаа бодлоо Үгэндээ бичүүлсэн нь бидний төлөө юм. Тиймээс санаа бодлыг нь сайн ойлгож, тогтоож, амьдралдаа хэрэгжүүлэхийн тулд Бурхнаас тусламж аваарай (Езр. 7:10).

  • Өөрөөсөө асуулт асуух

    Асуулт асуугаарай. Библи болон Библид үндэслэсэн ном хэвлэлийг уншиж байхдаа «Эндээс би Еховагийн тухай юу мэдсэн бэ? Мэдсэн зүйл маань Библийн гол сэдэвтэй ямар холбоотой вэ? Бусдад туслахдаа энэ мэдлэгээ хэрхэн ашиглах вэ?» гэж өөрөөсөө асуугаарай.

  • Эргэцүүлэн бодох

    Эргэцүүлэн бодоорой. Үе үе зогсоод уншсанаа эргэцүүлээрэй. «Үүнийг уншаад ямар сэтгэгдэл төрөв? Яагаад? Энэ мэдээлэл миний өнгөрсөн, одоо, ирээдүйтэй ямар холбоотой вэ? Библийн энэ зарчим болон зөвлөгөөг би амьдралдаа хэрхэн хэрэгжүүлэх вэ?» (Иов 23:5; Дуу. 49:3). Ехова зарим нэг юмыг яагаад хориглодгийг, хэрэв зөрчвөл юу болохыг өөрийн үгээр тайлбарлаж чадах эсэхээ шалгаарай (Д.хууль 32:28, 29).

  • Библийн үйл явдлыг төсөөлөн бодох

    Төсөөлөөрэй. Жишээ нь Иосефыг ах нар нь ишмаелчуудад худалдаж байгаа үйл явдлыг төсөөлж бодоорой (Эх. 37:18–28). Юу харагдаж, юу сонсогдож, юу үнэртэж байна вэ? Гол дүрүүдэд өөрийгөө тавиад бодож үзээрэй. Ингэвэл судалж буй зүйл тань улам ойлгомжтой болж, үр шимээ өгнө.

  • Судлах материал ашиглах

    Судлахад зориулсан гарын авлагыг ашиглаарай. Танай хэлээр гарсан онлаин болон хэвлэмэл материалтай танилцаарай. Тэдгээрийг үр дүнтэй ашиглахын тулд бусдаас тусламж гуйхаас бүү санаа зовоорой. Жишээ нь «Харуулын Цамхаг Нийгэмлэгийн хэвлэлийн товьёг» болон «Еховагийн Гэрчүүдэд зориулсан судалгааны лавлах»-ыг ашиглаж болно. Эдгээр гарын авлагыг ашиглахдаа сэдвээр эсвэл Библийн зүйлээр хайдаг. Хэрэв «Ариун Судрын Шинэ ертөнц орчуулга»-ын хавсралт таны мэддэг хэлээр байгаа бол ашиглаарай. Учир нь эндээс газар зүй, он тоолол, жин хэмжүүр зэрэгтэй холбоотой мэдээллийг олж авна.

  • Гол санааг товч давтах

    Гол санаагаа дүгнээрэй. Ингэвэл судалсан зүйлээ мартахгүй. Бусдад ярьж өгвөл бүр ч сайн. Дэлгэрүүлэх ажилдаа юуг нь хэрэглэмээр байна вэ? Ийм маягаар судалбал гол санааг ой ухаандаа шингээгээд зогсохгүй судалсан зүйлийнхээ ач тусыг бусдад хүртээнэ.

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах