Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • хц19 12 сар х. 30
  • Санаж байна уу?

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Санаж байна уу?
  • Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Судлахад зориулсан)–2019
  • Ижил төстэй материал
  • Дарамт шахалтад орсон ч номхон хүлцэнгүй байгаарай
    Бурхны үйлчлэгчийн амьдрал, үйл хэрэг–Цуглаанаар үзэх материал—2021
  • Еховаг хэр их хайрладгаа үргэлж харуулаарай
    Бурхны үйлчлэгчийн амьдрал, үйл хэрэг–Цуглаанаар үзэх материал—2023
  • Үнэнч байна гэдэг төгс байна гэсэн үг биш
    Бурхны үйлчлэгчийн амьдрал, үйл хэрэг–Цуглаанаар үзэх материал—2023
  • Ёс суртахууны хувьд цэвэр ариун байгаарай
    Бурхны үйлчлэгчийн амьдрал, үйл хэрэг–Цуглаанаар үзэх материал—2021
Илүү дэлгэрэнгүй харах
Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Судлахад зориулсан)–2019
хц19 12 сар х. 30

Санаж байна уу?

Та 2019 оны «Харуулын цамхаг» сэтгүүлд үндэслэсэн дараах асуултад хариулж чадах уу?

«Чиний эсрэг бүтээгдсэн нэг ч зэвсэг бүтэлтэй болохгүй» хэмээсэн Бурхны амлалт ямар утгатай вэ? (Ис. 54:17).

Бурхан биднийг «харгис догшины амьсгалаас» хамгаална гэдэгт итгэж болно (Ис. 25:4, 5). Дайснууд яаж ч хичээгээд биднийг мөнхөд хохироож чадахгүй.​—хц19.01 х. 6, 7.

Бурхан канаанчууд болон зөрүүд израйлчуудтай харьцахдаа шударга гэдгээ хэрхэн харуулсан бэ?

Гаж буруу хурьцал үйлддэг, эмэгтэйчүүд хүүхдүүдийг хохироодог хүмүүсийг Бурхан шийтгэсэн. Харин шударга ёсыг дээдэлдэг, дуулгавартай хүмүүсийг ивээсэн.​—хц19.02 х. 22, 23.

Гэрч биш хүнийг залбирахад бид яах ёстой вэ?

Чимээгүй, хүндэтгэлтэй байх хэрэгтэй. Гэхдээ «Амен» гэж хэлэхгүй, гар гараасаа барилцах үед гараас нь барихгүй. Харин дотроо, тусдаа залбирч болох юм.​—хц19.03 х. 31.

Хүүхдийн хүчирхийлэл хэр ноцтой вэ?

Хүүхдийн хүчирхийлэл нь хохирогч, хурал, төр засаг, Бурхны эсрэг нүгэл юм. Хүүхэд хүчирхийлсэн гэмт хэргийг мэдэгдэх тухай хууль байдаг бол ахлагчид дагаж мөрдөх шаардлагатай.​—хц19.05 х. 9, 10.

Оюун ухаанаа хэрхэн өөрчлөх вэ?

Дараах аргыг хэрэглээрэй. Еховад залбираарай. Өөрийгөө өөрчлөх зорилгоор эргэцүүлэн бодоорой. Найз нөхдөө зөв сонгоорой.​—хц19.06 х. 11.

Хавчигдахаасаа өмнө хэрхэн бэлдэх вэ?

Еховатай улам дотносох хэрэгтэй. Ехова танд хайртай, таныг хэзээ ч орхихгүй гэдэгт итгээрэй. Библийг өдөр бүр уншиж, тогтмол залбираарай. Хаант төр ивээл хишгээ хүртээнэ гэдэгт итгэлтэй байгаарай. Дуртай Библийн эшлэл болон магтуу дууг цээжлээрэй.​—хц19.07 х. 2-4.

Гэрийнхнийгээ аврагдаасай гэж хүсэж байвал тэдэнд хэрхэн туслах вэ?

Өрөвдөх нь чухал. Биеэ зөв авч яван Бурхнаа алдаршуулах хэрэгтэй. Тэвчээртэй байж гэрийнхнийхээ ая эвийг олох нь зүйтэй.​—хц19.08 х. 15-17.

Бид Матай 11:28-д байдаг Есүсийн амлалтын дагуу сэргэдэг гэхийн учир юу вэ?

Бидэнд сайн найзууд, халамжтай ахлагчид, хамгийн сайхан ажил бий.​—хц19.09 х. 20-23.

Бурхан «хүсэл төрүүлдэг, хүч чадал хайрладаг» гэдэг нь ямар утгатай вэ? (Флп. 2:13).

Бурхны Үгийг уншиж эргэцүүлэн бодох үед хүсэл таалалд нь нийцүүлэх хүсэл төрдөг. Мөн Бурхны агуу хүчний нөлөөгөөр авьяас чадвар маань улам хөгжиж даалгавраа биелүүлэх хүч чадалтай болдог.​—хц19.10 х. 21.

Чухал шийдвэр гаргахаасаа өмнө яах нь зүйтэй вэ?

Таван зүйлийг хийх: Сайтар судалж, эрэл хайгуул хийх. Мэргэн ухаан гуйж залбирах. Шийдвэр гаргах болсон шалтгаанаа бодож үзэх. Тодорхой зорилго тавих. Бодит байдлыг харгалзан үзэх.​—хц19.11 х. 27-29.

Сатан Еватай ярихдаа үхэшгүй мөнхийн сүнс байдаг гэсэн санааг илэрхийлсэн үү?

Үгүй бололтой. Сатан Евад үхэхгүй гэж хэлэхдээ бие нь үхлээ ч сүнс нь амьдарна гэсэн утгаар хэлээгүй. Хуурамч шашны аливаа сургаал Ноагийн үед болсон үерээр устаж үгүй болсон. Бурхан Бабелын цамхгийг барьж байсан хүмүүсийг тарааж явуулахаас өмнө энэ сургаал бий болсон бололтой.​—хц19.12 х. 15.

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах