Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • хцн20 №. 1 х. 9-11
  • Бурхан ба Христийн тухай үнэн

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Бурхан ба Христийн тухай үнэн
  • Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Нийтэд зориулсан)—2020
  • Дэд гарчгууд
  • Ижил төстэй материал
  • Бурхан гэж хэн бэ?
  • Бурхан Христ хоёрын ялгаа юу вэ?
  • Бурхны тухай үнэн
    Библийн сургаалыг зөв ойлгох нь
  • «Христийг» дагахын учир
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2009
  • Бурхан гэж хэн бэ?
    Библиэс юу мэдэж авах вэ?
  • Жинхэнэ Бурхан гэж хэн бэ?
    Мөнхийн амь уруу хөтлөх мэдлэг
Илүү дэлгэрэнгүй харах
Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Нийтэд зориулсан)—2020
хцн20 №. 1 х. 9-11

Бурхан ба Христийн тухай үнэн

Хүмүүс олон янзын бурхан шүтдэг ч жинхэнэ Бурхан ганц л байдаг (Ёохан 17:3). Бурхан бол «Дээдийн Дээд Нэгэн». Бүхнийг, амьтай бүхнийг бүтээсэн учраас бид зөвхөн түүнийг шүтэх ёстой (Даниел 7:18; Илчлэл 4:11).

Бурхан гэж хэн бэ?

Дэлгээстэй Библи

Эх бичвэрт Бурхны нэр 7 000 ОРЧИМ ГАРДАГ

Бурхны нэр ЕХОВА

Бурхны зарим цол ЭЗЭН, БУРХАН, ЭЦЭГ

Бурхны нэрийг хэн гэдэг вэ? Бурхан өөрөө: «Би бол Ехова. Энэ бол миний нэр» гэж хэлдэг (Исаиа 42:8, ШЕ). Бурхны нэр Библид 7 000 орчим удаа гардаг. Гэхдээ Библийн олон орчуулагч нэрийг нь «Эзэн» гэх мэт цолоор орлуулжээ. Бурхан таныг анд нөхрөө болгохыг хүсдэг болохоор «нэрийг [нь] дуудаасай» гэж бас хүсдэг (Дуулал 105:1).

Еховагийн цол. Библийг үзвэл Ехова «Бурхан», «Төгс хүчит», «Бүтээгч», «Эцэг», «Эзэн», «Хэмжээгүй эрхт Эзэн» гэсэн цолтой. Библид бичигдсэн олон залбиралд Еховаг хүндэтгэсэн цол нь, бас Ехова гэдэг нэр нь гардаг (Даниел 9:4).

Бурхан ямар биетэй вэ? Бурхан бол үл үзэгдэх нэгэн (Ёохан 4:24). Библид «Хэн ч ... Бурхныг хараагүй» гэж байдаг (Ёохан 1:18). Бурхан сэтгэл мэдрэмжтэй гэдгийг Библи хэлж өгдөг. Хүн Бурхныг нэг бол гомдоодог, нэг бол «баярлуулдаг» (Сургаалт үгс 27:11; Дуулал 78:40, 41).

Бурхны бишрэм чанарууд. Бурхан ямар ч үндэстний хүнийг алаг үздэггүй (Үйлс 10:34, 35). Тэрбээр «өрөвч, нигүүлсэнгүй, уурлахдаа удаан ба энэрэл хайр, үнэнээр бялхам билээ» (Египетээс гарсан нь 34:6, 7). Гэхдээ сэтгэл татам дөрвөн гол чанартай.

Хүч. Бурхан «Төгс Хүчит» учраас амласан бүхнээ биелүүлэх хязгааргүй их хүчтэй (Эхлэл 17:1).

Мэргэн ухаан. Бурхан хэнтэй ч харьцуулшгүй мэргэн ухаантай. Тийм ч учраас түүнийг Библид «Цорын ганц мэргэн Бурхан» гэсэн байдаг (Ром 16:27).

Шударга. Бурхан үргэлж зөв юм хийдэг. Түүний үйлс нь «төгс», түүнд «худал хуурмаг үгүй» (Дэд хууль 32:4).

Хайр. Библид «Бурхан бол хайр» гэж байдаг (1 Ёохан 4:8). Бурхан хайрыг илэрхийлдэг төдийгүй, тэр чигээрээ хайр. Агуу хайрандаа хөтлөгдөн бүхнийг хийдэг учраас бидний сайн сайхны төлөө байдаг.

Бурхны анд нөхөр болох нь. Бурхан бол тэнгэрийн Эцэг маань билээ (Матай 6:9). Хэрэв бид түүнд итгэвэл анд нөхөр нь байж чадна (Дуулал 25:14). Бурхан таныг өөрт нь залбирч «бүх зовнилоо даатгаасай» гэж хүсдэг. «Яагаад гэвэл тэр та нарт санаа тавьдаг» (1 Петр 5:7; Яаков 4:8).

Бурхан Христ хоёрын ялгаа юу вэ?

Есүс залбирч байна

Есүс Бурхан биш. Есүс бол хосгүй нэгэн. Учир нь Бурхан түүнийг хэний ч оролцоогүйгээр бүтээсэн. Тийм ч учраас Библид түүнийг Бурхны Хүү гэсэн байдаг (Ёохан 1:14). Ехова ууган хүү Есүсээ бүтээснийхээ дараа түүнийг «уран дархнаа» болгож, бүхнийг бүтээхдээ оролцуулжээ (Сургаалт үгс 8:30, 31; Колосай 1:15, 16).

Есүс Христ өөрийгөө Бурхан гэж хэлж байгаагүй. Тэрбээр өөрөө: «Яагаад гэвэл би [Бурхны] төлөөлөгч нь бөгөөд тэр намайг явуулсан» гэж хэлжээ (Ёохан 7:29). Есүс нэг шавьдаа Еховаг «өөрийнхөө болоод та нарын Эцэг», «өөрийнхөө болоод та нарын Бурхан» гэж хэлдэг (Ёохан 20:17). Есүсийг нас барахад Ехова түүнийг тэнгэрт амилуулж, түүнийг өргөмжлөн баруун талдаа суулгасан (Матай 28:18; Үйлс 2:32, 33).

Бурхантай дотно болоход тань Есүс Христ тусална

Есүс Эцгийнхээ тухай заахаар дэлхийд ирсэн. Ехова Есүсийн талаар «Энэ бол миний хайртай Хүү. Түүний үгийг дагаж байгтун» гэж хэлжээ (Марк 9:7). Есүс Бурхны тухай хэнээс ч илүү сайн мэднэ. Тэрбээр: «Эцгийг Хүү шиг нь мэддэг хэн ч байхгүй. Мөн Хүү Эцгээ хэнд мэдүүлнэ, тэр хүн шиг мэддэг хэн ч байхгүй» гэж хэлсэн байдаг (Лук 10:22).

Есүсийг жаахан охиноос жимс авч байхыг хүмүүс харж байна

Есүс Бурхны зан чанарыг төгс илэрхийлсэн. Есүс Эцгээ яг таг дуурайдаг байсан учраас «Намайг харсан хүн Эцгийг харсан» гэж хэлсэн (Ёохан 14:9). Есүс Эцгийнхээ адилаар хүнийг хайрладгаа үг яриа, үйлсээрээ илэрхийлдэг байв. «Би бол зам, үнэн, амь. Надаар дамжихгүйгээр хэн ч Эцэг рүү очихгүй» гэж тэрбээр хэлжээ (Ёохан 14:6). Мөн «жинхэнэ Бурхныг шүтдэг хүний хувьд агуу хүчээр нь удирдуулан, үнэний дагуу шүтнэ ... Бурхан өөрийг нь шүтэх тийм хүнийг хайж байна» гэж хэлж байжээ (Ёохан 4:23). Өөрийнх нь тухай үнэнийг мэдэхийг хүсдэг тан шиг хүнийг Ехова хайж байна гээд бод доо!

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах