Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • хцн20 №. 1 х. 12-13
  • Бурхны Хаант төрийн тухай үнэн

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Бурхны Хаант төрийн тухай үнэн
  • Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Нийтэд зориулсан)—2020
  • Ижил төстэй материал
  • Бурхны хаанчлал захирч байна
    Мөнхийн амь уруу хөтлөх мэдлэг
  • «Бурхны хаанчлал» гэж юу вэ?
    Бурхан биднээс юу шаарддаг вэ?
  • Бурхны Хаант төр гэж юу вэ?
    Библиэс юу мэдэж авах вэ?
  • Хаант төр гэж юу вэ?
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Нийтэд зориулсан)—2020
Илүү дэлгэрэнгүй харах
Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Нийтэд зориулсан)—2020
хцн20 №. 1 х. 12-13
Дэлхий дээр нар тусаж байна

Бурхны Хаант төрийн тухай үнэн

Есүс шавь нартаа «Тэнгэрийн Эцэг минь, таны нэр ариусаасай. Таны Хаант төр захираасай. Таны хүсэл таалал тэнгэрт биелж байгаа шигээ дэлхий дээр биелээсэй» гэж залбирахыг уриалсан (Матай 6:9, 10). Тэгвэл Бурхны Хаант төр гэж юу вэ? Юу хийх вэ? Энэ тухай яагаад залбирах ёстой вэ?

Есүс бол Бурхны Хаант төрийн Хаан

Лук 1:31–33: «Хүүгээ Есүс гэж нэрлээрэй. Тэр агуу хүн болж, Хамгийн дээд Бурхны Хүү гэгдэнэ. Ехова Бурхан өвөг Давидынх нь хаан ширээг түүнд өгнө. Тэрээр Хаан болж Иаковын үр удмыг үүрд захирах бөгөөд Хаант төр нь мөнхийнх юм».

Есүс гол нь Хаант төрийн тухай ярьж тунхагласан.

Матай 9:35: «Есүс бүх хот тосгоноор яван синагогт нь сургаал айлдаж, Бурхны Хаант төрийн тухай сайн мэдээ тунхаглаж, өвчин эмгэгтэй бүх хүнийг эдгээв».

Есүс Хаант төрийг ирэхээс өмнө ямар үйл явдал болохыг шавь нартаа хэлж өгсөн.

Матай 24:7: «Нэг үндэстэн нөгөө үндэстний эсрэг, нэг улс нөгөө улсын эсрэг дайтах бөгөөд хаа сайгүй өлсгөлөн болно, газар хөдөлнө».

Есүсийн дагалдагчид өнөө цагт Хаант төрийг дэлхий дахинд тунхаглаж байна.

Матай 24:14: «Хаант төрийн тухай энэхүү сайн мэдээг бүх үндэстэнд гэрчлэл болгон дэлхий даяар тунхаглана. Тэгээд төгсгөл ирнэ».

Бурхны Хаант төрийн талаарх баримт

Хаана байдаг вэ? Бурхны Хаант төр нь тэнгэрт байгуулагдсан бодит засгийн газар юм. (ДАНИЕЛ 2:44; МАТАЙ 4:17).

Ямар зорилготой вэ? Бурхны Хаант төр дэлхийг диваажин болгоно. Хүмүүс дэлхий дээрээ амар жимэр, энх тунх амьдарна. Өвдөж, үхэхийн зовлонг хэзээ ч үзэхгүй. (ДУУЛАЛ 37:11, 29).

Захирагчид. Бурхан Есүсийг тэнгэрт захирах хаан болгосон. Есүс дэлхий дээр амьдарч байсан 144 000 хүнтэй хамт захирна. (ЛУК 1:30–33; 12:32; ИЛЧЛЭЛ 14:1, 3).

Харьяат албатууд. Хаант төрийн харьяат албатууд дэлхий дээр амьдарна. Тэд Хаан Есүст дуртайяа захирагдаж, Хаант төрийн хуулийг сахин биелүүлнэ. (МАТАЙ 7:21).

Есүс яагаад хүн төрөлхтнийг захирах хамгийн сайн хаан бэ?

Есүс дэлхий дээр байхдаа хайр халамжтай хаан байна гэдгээ баталсан.

  • Тэрбээр ядууст санаа тавьдаг байсан. (ЛУК 14:13, 14).

  • Авлига, шударга бус явдлыг үзэн яддаг байсан. (МАТАЙ 21:12, 13).

  • Байгалийн хүчийг захирдаг байсан. (МАРК 4:39).

  • Олон мянган хүнийг хооллосон. (МАТАЙ 14:19–21).

  • Өвчтэй хүмүүсийг өрөвдөн бүгдийг нь эдгээсэн. (МАТАЙ 8:16).

  • Нас барсан хүнийг амилуулсан. (ЁОХАН 11:43, 44).

Бурхны Хаант төр танд ямар ач тустай вэ?

Та Хаант төрийн харьяат албат болбол илүү жаргалтай амьдарна. Жишээ нь, Бурхны Хаант төрийн харьяат албатууд

  • «Бүх хүнтэй эвтэй байдаг» (ЕВРЕЙ 12:14).

  • Гэр бүлийнхэнтэйгээ эвтэй, амар тайван амьдардаг. Учир нь нөхөр эхнэр хоёр бие биеэ хайрлаж хүндэлдэг. (ЭФЭС 5:22, 23, 33).

  • «Бурхны тухай мэдэх хэрэгтэйгээ ухамсарладаг» учраас аз жаргалтай, утга учиртай амьдардаг. (МАТАЙ 5:3).

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах