Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • хцн20 №. 1 х. 14-15
  • Ирээдүйн тухай үнэн

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Ирээдүйн тухай үнэн
  • Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Нийтэд зориулсан)—2020
  • Дэд гарчгууд
  • Ижил төстэй материал
  • САЙН ТӨР ЗАСАГ
  • ЭРҮҮЛ ЭНХ АМЬДАРНА
  • ДЭЛХИЙ ДАХИНД ЭНХ ТАЙВАН НОЁЛНО
  • САЙН ХҮМҮҮС Л ДЭЛХИЙ ДЭЭР АМЬДАРНА
  • ДЭЛХИЙ ДИВААЖИН БОЛНО
  • Итгэл найдвар
    Сэрцгээ!—2018
  • Өнөө үе «эцсийн өдрүүд» үнэхээр мөн үү?
    Библийн сургаалыг зөв ойлгох нь
  • Бурхны Хаант төр удахгүй юу хийх вэ?
    Үүрд жаргалтай амьдраарай!—Библийн интерактив хичээл
  • Бурхны Хаант төр захирч байна!
    Үүрд жаргалтай амьдраарай!—Библийн интерактив хичээл
Илүү дэлгэрэнгүй харах
Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Нийтэд зориулсан)—2020
хцн20 №. 1 х. 14-15
Хүмүүс диваажинд сайхан амьдарч байна

Ирээдүйн тухай үнэн

Ирээдүй маань ямар байх бол гэж та бодож байсан уу? Дэлхий дээр амьдарч буй бүх хүнд хамаатай нэгэн чухал үйл явдал болно гэж Библид зөгнөсөн байдаг.

«Бурхны Хаант төр ойрхон байгааг» мэдэх аргыг Есүс хэлж өгсөн (Лук 21:31). Том том дайн болж, газар хөдөлж, хоол хүнс хомсдож, өвчин тахал дэлгэрнэ гэх мэт олон үйл явдлын тухай тэрбээр зөгнөсөн. Энэ бүхэн бидний нүдэн дээр биелж байна (Лук 21:10–17).

Хүний засаглалын эцсийн өдрүүдэд хүмүүсийн зан чанар бүр муудна гэж Библид зөгнөсөн. Энэ тухай 2 Тимот 3:1–5-д бий. Хүмүүсийн хандлага үйл хэргийг харахлаар Библийн энэ зөгнөл үнэхээр биелж байгаа нь тодорхой байна.

Энэ нь юу гэсэн үг вэ? Бурхны Хаант төр хүмүүсийн амьдралыг илүү сайхан болгож өөрчлөх цаг ойртож байна гэсэн үг (Лук 21:36). Бурхан дэлхийг диваажин болгож, дэлхий дээр хүмүүсийг сайхан амьдруулна гэсэн амлалт Библид байдаг. Хэдэн жишээ дурдъя.

САЙН ТӨР ЗАСАГ

«Түүнд эрх мэдэл, сүр жавхлан ба хаанчлал өгөгдөж, бүх ард түмэн, үндэстэн, бүх хэлтэн Түүнд үйлчлэв. Түүний ноёрхол үүрдийн ноёрхол бөгөөд өнгөрөн одохгүй. Түүний хаанчлал нь устахгүй хаанчлал юм» (ДАНИЕЛ 7:14).

Энэ зөгнөл яаж биелэх вэ? Бурхан болон Хаан Есүсийн байгуулсан засгийн газар бүх дэлхийг захирах үед та жаргалтай амьдарна.

ЭРҮҮЛ ЭНХ АМЬДАРНА

Нэгэн охин тэргэнцрээсээ босоод гүйж байна

«“Би өвчтэй байна” гэж нэг ч оршин суугч өгүүлэхгүй» (ИСАИА 33:24).

Энэ зөгнөл яаж биелэх вэ? Та хэзээ ч өвдөх юм уу хөдөлмөрийн чадвараа алдахгүй. Хэзээ ч үхэхгүй, мөнх амьдарна.

ДЭЛХИЙ ДАХИНД ЭНХ ТАЙВАН НОЁЛНО

Бууг юу ч үгүй хэмхэлжээ

«Тэрээр дэлхийн хязгаарт хүртэл дайныг зогсоодог» (ДУУЛАЛ 46:9).

Энэ зөгнөл яаж биелэх вэ? Дайн дажин болон дайнаас үүдэлтэй зовлон байхгүй болно.

САЙН ХҮМҮҮС Л ДЭЛХИЙ ДЭЭР АМЬДАРНА

«Хорон санаатан үгүй болно. ... Даруу хүн газар нутгийг өвлөнө» (ДУУЛАЛ 37:10, 11).

Энэ зөгнөл яаж биелэх вэ? Хорон муу хүмүүс үгүй болж, зөвхөн Бурхныг дагахыг хүсдэг хүмүүс л үлдэнэ.

ДЭЛХИЙ ДИВААЖИН БОЛНО

«Тэд гэр барьж, түүн дотроо сууна. Тэд бас усан үзэм тариалж, үр жимсийг нь иднэ» (ИСАИА 65:21, 22).

Энэ зөгнөл яаж биелэх вэ? Дэлхий маань үзэсгэлэнтэй сайхан диваажин болно. Хүсэл тань «дэлхий дээр» биелээсэй гэсэн залбиралд маань Бурхан хариулна (Матай 6:10).

Хүмүүс диваажинд сайхан амьдарч байна
    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах