Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • хү 12/4 х. 6
  • Цуглаанд тогтмол очих нь чухал

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Цуглаанд тогтмол очих нь чухал
  • Христиан үйлчлэл 2012
  • Ижил төстэй материал
  • Еховагийн Гэрчүүдийн цуглаан танд ямар ашиг тустай вэ?
    Үүрд жаргалтай амьдраарай!—Библийн интерактив хичээл
  • Бурхнаа шүтэхээр цуглах ёстойн учир
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Судлахад зориулсан)—2016
  • Ехова биднийг хэрхэн удирддаг нь
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2000
  • Цуглааныг сэтгэл сэргээм болгоход та хувь нэмэр оруулдаг уу?
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2010
Илүү дэлгэрэнгүй харах
Христиан үйлчлэл 2012
хү 12/4 х. 6

Цуглаанд тогтмол очих нь чухал

1 Цуглаанд тогтмол очихыг христиан гэр бүлүүд чухалд үздэг. Гэхдээ өнөөгийн нийгэмд сүнслэг зүйлийг эн тэргүүнд тавьж амьдрах амаргүй. Гэрийн ажил, албан ажил, гэрийн даалгавар гэх мэтийн зүйл шүтлэгт зориулах учиртай цагаас маань хумсалдаг уу? Юуг энэ тэргүүнд тавихаа шийдэхэд Еховагийн үзэл бодлоор хандах нь тустай (1 Тим. 2:3).

2 Нэгэн удаа нэг израиль хүн Амралтын өдөр мод түүдэг. Энэ нь Еховагийн үзэл бодлыг санаатай үл хүндэтгэсэн хэрэг байв. Тэр хүн мод түүснээ гэр бүлийнхээ хэрэгцээг хангасан эсвэл сүртэй юм биш гэж бодсон байж магадгүй. Гэхдээ Ехова энэ хэргийг хэрхэн шийдсэнээс шүтлэгтээ зориулах учиртай цагийг чухал бус юм уу жирийн юманд зориулах нь ноцтой хэрэг гэдгийг мэдэж болохоор байна (Тоол. 15:32–36).

3 Бэрхшээлийг давах нь: Цуглаанд тогтмол очъё гэхэд ажил саад болдог нэг зовлон олон христианд учирдаг. Зарим христиан дарга захиралтайгаа ярьж тохирох, ээлжээ солих, илүү тохиромжтой ажилд орох эсвэл амьдралаа энгийн болгох гэх зэргээр энэ асуудлыг шийдэн цуглаан тасалдаггүй болсон байна. Жинхэнэ шүтлэгийн төлөө ингэж хичээл зүтгэл гаргахад Бурхан баярладаг (Евр. 13:16).

4 Хүүхэд залуучууд бас гэрийн даалгавраас болж ачаалалтай байх нь бий. Нэг залуу: «Би цуглаанаас өмнө даалгавраа хийгээд үлдсэнийг нь цуглааны дараа хийдэг» гэж хэлжээ. Цуглаантай өдөр бүх даалгавраа хийж үнэхээр амжаагүй бол христиан гэр бүлийн хувьд цуглаанд очих нь хэчнээн чухал байдгийг зарим эцэг эх багшид тайлбарладаг аж.

5 Цуглаанд гэр бүлээрээ хоцрохгүй очихын тулд гэрийн ажлаа сайн төлөвлөж бие биедээ туслах нь зүйтэй (Сур. 20:18). Бага насны хүүхдийг ч гэсэн хувцсаа өөрөө өм⁠сөж, товлосон цагт гэрээсээ гарахад бэлэн байхад сургаж болно. Цуглаан чухал гэдгийг эцэг эхчүүд үлгэр жишээгээрээ хүүхдүүддээ ойлгуулах нь зүйтэй (Сур. 20:7).

6 Өнөөгийн тогтолцооны дарамт ихсэхийн хэрээр цуглаанд тогтмол очих нь амин чухал болж байна. Аливаа асуудалд Еховагийн үзэл бодлоор хандаж, цуглаанд тогтмол очихыг эн тэргүүнд тавьж байцгаая (Евр. 10:24, 25).

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах