Бурхны захиргаан дор бүх бүтээл эв нэгдэлтэй, амар тайван байлаа
Хаант төр бидэнд яагаад хэрэгтэй вэ?
Хүн төрөлхтний түүхийн эхэнд Бүтээгч Ехова Бурхан цорын ганц захирагч байв. Тэрбээр бүхнийг хайрын үүднээс хийдэг байлаа. Хүмүүсийг амьдруулахаар Еден гэдэг сайхан цэцэрлэг байгуулжээ. Мөн хүмүүст зориулж хангалттай их хоол хүнс бэлдсэн. Бас тэдэнд сонирхол татсан ажил өгчээ (Эхлэл 1:28, 29; 2:8, 15). Хүн төрөлхтөн хайр халамжтай Бурхандаа захирагдсан бол амар амгалан амьдрах байлаа.
Анхны хүмүүн хос Бурханд захирагдахаас татгалзсан
Библид бичсэнийг үзвэл, Сатан Диавол гэгдэх болсон нэгэн тэрслүү тэнгэрийн элч Бурхны захирах эрх мэдэлд халджээ. Энэ этгээд, хүмүүс Бурханд захирагдахгүйгээр илүү жаргалтай амьдарна гэсэн битүү утгатай үг хэлсэн байна. Бидний өвөг дээдэс Адам Ева хоёр Сатаныг дуурайн Бурханд тэрсэлсэн нь тун ч тоогүй (Эхлэл 3:1–6; Илчлэл 12:9).
Адам Ева хоёр Бурханд захирагдахаа больсон учраас Еден цэцэрлэгт амьдрах эрхгүй болж, цоо эрүүл, мөнх амьдрах найдвараа алджээ (Эхлэл 3:17–19). Тэдний гаргасан шийдвэр хожим төрсөн үр хүүхдүүдэд нь гай болов. Адам нүгэл үйлдэж, «нүгэлтэйн улмаас үхдэг болсон. Ийнхүү үхэл бүх хүнд тархжээ» (Ром 5:12). Нүглийн тарьдаг бас нэг балаг нь «Хүн хүнээ захирснаар хор хөнөөлд хүргэдэг» (Номлогчийн үгс 8:9, ШЕ). Өөрөөр хэлбэл хүн хүнээ захирдаг болоод сайнаа огт үзээгүй.
ХҮН ХҮНЭЭ ЗАХИРДАГ БОЛСОН НЬ
Нимрод Бурханд тэрсэлжээ
Нимрод гэдэг хүн анхны хүмүүн удирдагч байсан гэж Библид бичжээ. Нимрод Еховад тэрсэлж, түүнд захирагдахыг хүсээгүй. Тэр цагаас хойш хүмүүс бие биеэ захирч эрх мэдлээ урвуулан ашиглах болжээ. Үүнээс 3 000 орчим жилийн дараа Соломон хаан: «Дарлагдагсдын нулимсыг харж байхад тэднийг тайтгаруулах хэн ч алга. Дарлагсдын талд хүч байв» гэж бичжээ (Номлогчийн үгс 4:1).
Өнөөдөр ч байдал ийм байна. 2009 оны НҮБ-ийн нэгэн хэвлэлд «нийгмийн маань муу муухай бүхний эх үндэс нь» дандаа муу засаглал байдаг гэж бичжээ.
ҮРГЭЛЖ ИЙМ БАЙХГҮЙ!
Хүмүүс бидэнд илүү сайн удирдагч, засгийн газар хэрэгтэй. Үүнийг Бүтээгч маань амласан.
Хамгийн сайн төр засаг ч хүн төрөлхтний тулгамдсан асуудлыг шийдэж чадаагүй
Бурхан Хаант төр буюу засгийн газрыг байгуулж, хүний бүх засаглалыг халах бөгөөд «өөрөө мөнхөд байна» (Даниел 2:44). Энэ л Хаант төрийг захираасай гэж олон сая хүн залбирдаг (Матай 6:9, 10). Гэхдээ Бурхан энэ засгийн газрыг тэргүүлэхгүй. Тэрбээр дэлхий дээр амьдарч байсан нэгнийг Удирдагчаар томилсон. Бурхан хэнийг томилсон бэ?