Гэрч хүний итгэгч бус ханьд санаа тавиарай
1. Шашин шүтлэгийн хувьд хуваагдмал гэр бүлийг нэгдмэл байгаасай гэж хэн хүсдэг вэ?
1 Танай хуралд итгэгч бус ханьтай хүн байдаг биз ээ. Тэд ханиа жинхэнэ шүтлэгт нэгдээсэй гэж хүсдэг нь лавтай. Гэхдээ зөвхөн тэд ингэж хүсдэг юм биш ээ. Христиан хурлын гишүүд бид Бурхнаа дууриан, «бүх хүнийг аврагдаасай, үнэний мэдлэг уруу ирээсэй» гэж хүсдэг (1 Тим. 2:4). Итгэл нэгтнийхээ итгэгч бус ханьд хэрхэн туслах вэ?
2. Хэрсүү ухаалаг байх нь итгэл нэгтнийхээ итгэгч бус ханьд туслахад ямар ач тустай вэ?
2 Юуны түрүүнд, итгэгч бус хүний үзэл бодлыг тооцож үзэх нь зүйтэй. Ер нь, итгэгч бус хүмүүс ч гэсэн гэр бүлээ хайрладаг, сайн хань, сайн эцэг, эх байхыг хичээдэг. Итгэл үнэмшил нь биднийхээс өөр болохоос бус, чин сүсэгтэй ч байж болно шүү дээ. Еховагийн Гэрчүүдийн талаар буруу юм уу өрөөсгөл ойлголттой хүмүүсийн хэлж ярьдгаас өөр юм мэдэхгүй байж болох юм. Хань ижил нь гэр бүлдээ зориулдаг байсан цагаасаа шүтлэгтээ бас зориулдаг болсонд дургүйцэх хүмүүс бас байдаг. Хэрсүү ухаалаг байвал итгэгч бус хүнд найрсаг, хүндэтгэлтэй хандаж, өөрөө хэтэрхий сандарч тэвдэхгүй байж чадна (Сур. 16:20–23).
3. Итгэгч бус хүнд туслах хамгийн сайн арга юу байж болох вэ?
3 Санаа тавих: Гэрч ханьтай итгэгч бус хүнд үнэнийг ойлгуулахад Библид үндэслэсэн хэлэлцүүлэг биш, харин бидний үйл хэрэг эхний ээлжид илүү үр өгөөжтэй байж болох юм (1 Петр 3:1, 2). Хувь хүнийх нь хувьд санаа тавих нь нэг сайн арга. Гэрч эмэгтэйчүүд итгэгч бус эхнэрүүдэд, эрэгтэйчүүд итгэгч бус нөхрүүдэд санаа тавьж болно. Чухам яаж?
4. Гэрч хүний итгэгч бус ханьд хэрхэн санаа тавьж болох вэ?
4 Эхлээд итгэл нэгтэнтэйгээ ярилцаж байгаад итгэгч бус ханьтай нь уулзаж танилцахыг бодоорой. Эхэндээ хүйтэн хөндий хандлаа гэхэд урам хугарах хэрэггүй. Биднийг найрсаг хандаж хувь хүнийх нь хувьд санаа тавихад Еховагийн Гэрчүүдийн талаарх үзэл бодлоо өөрчилж болох юм (Ром 12:20). Зарим төлөвшсөн христиан хурлынхаа гишүүний итгэгч бус ханьтай илүү сайн танилцах, тэр хүнд байж болох өрөөсгөл ойлголтыг засахад нь туслах зорилгоор гэр бүлээр нь хоолонд урьдаг. Шууд сүнслэг сэдвээр ярилцах гэж зүтгэлгүй тэр хүний сонирхдог сэдвээр ярилцдаг. Яваандаа итгэгч бус хүн биеэ барихаа боливол Библийн сэдвээр ярилцаж болох юм. Эсвэл эхнэрийнхээ чухам юу сурч байгааг мэдэхийн тулд цуглаанд очиж үзэхийг урьж болно. Хурлын зарим хүнийг таньдаг болсон хүн урилгыг маань нааштай хүлээн авч мэднэ. Үнэнийг мэдэхийг хүсэхгүй байлаа ч Гэрч ханиа дэмждэгийг нь магтах нь зүйтэй.
5. Ахлагчид хэрхэн санаа тавьж болох вэ?
5 Ялангуяа ахлагчид хурлынхаа гишүүдийн итгэгч бус ханьд санаа тавьж, дэлгэрүүлэх боломж хайх хэрэгтэй. Ер нь Библийн тухай ярилцахдаа дурамжхан байдаг хүмүүсийг эмнэлэгт хэвтэхэд нь эсвэл бие нь тааруу үед эргэж очоод Библийн тухай ярилцахад сэтгэл нь сэргэж болох юм. Хэрэв шашин шүтлэгийн хувьд хуваагдмал гэр бүлд үхэл хагацал гэх мэтийн гачигдал тохиолдоход зөвхөн итгэл нэгтнээ гэлгүй итгэгч бус ханийг нь ч тайвшруулж болно.
6. Хурлынхаа гишүүдийн итгэгч бус ханьд санаа тавих хэрэгтэйн учир юу вэ?
6 Хань нь жинхэнэ шүтлэгт нэгдэхэд итгэл нэгтэн маань ямар их баярлах бол! Бас Ехова Бурхан, тэнгэр элчүүд, хурлын гишүүд бүгдээрээ баярлана (Лук 15:7, 10). Итгэгч бус хүн одоохондоо нааштай хандахгүй байлаа ч гутрах хэрэггүй. Учир нь «хэнийг ч мөхүүлэхийг хүсэлгүй, бүгдийг гэмшилд ирээсэй хэмээн хүсдэг» Ехова бидний хичээл зүтгэлд баярладаг (2 Петр 3:9).
[5-р хуудасны зургийн тайлбар]
Гэрч ханьтай итгэгч бус хүнд үнэнийг ойлгуулахад Библид үндэслэсэн хэлэлцүүлэг биш, харин бидний үйл хэрэг эхний ээлжид илүү үр өгөөжтэй байж болох юм