Хаанчлалын дуу эгшиглүүлцгээе
Бурхны ард түмэн дуу хөгжмийг Еховагаас ирдэг бэлгийн нэг гэж үздэг (Иак. 1:17). Олон хурал цуглааны өмнө болон дараа Хаанчлалын дууг намуухан эгшиглүүлдэг. Цуглаандаа ирэхэд танхимд Хаанчлалын дуу эгшиглэж байвал сэтгэл тайвширч, шүтлэг мөргөлдөө ухаан санаагаа төвлөрүүлэхэд амар байдаг. Бас шинэ дууны аяыг сурч, зөв дуулахад тусалдаг. Цуглааны дараа Хаанчлалын дуу тавихлаар таатай уур амьсгал бүрдэж, хурлынхантайгаа яриа өрнүүлж, сэтгэлээ сэргээхэд тус болдог. Тиймээс хурлын ахлагчдын зөвлөл цуглааны өмнө болон дараа «Еховад дуу дуулъя. Төгөлдөр хуурын ая» тавих арга хэмжээ авах хэрэгтэй. Хөгжмийн чанга сул нь таарсан, хүмүүсийг ярихад саад болохооргүй байлгахыг ахлагчид анхаарах нь зүйтэй.