«Янз бүрийн хүмүүст» дэлгэрүүлэгтүн
1. Чадварлаг дэлгэрүүлэгчийг сайн дархантай зүйрлэж болохын учир юу вэ?
1 Сайн дархан олон төрлийн багажтай байдаг бөгөөд багажаа хэзээ, яаж хэрэглэхээ мэддэг. Бид ч бас дэлгэрүүлэх ажилд маань хэрэг болох олон төрлийн «багажтай». Жишээ нь, «янз бүрийн хүмүүст» дэлгэрүүлэхэд туслах олон янзын сэдвээр бичсэн товхимолтой (1 Кор. 9:22, ШГ). Зарим товхимлыг ямар хүнд зориулсан, яаж хэрэглэж болохыг хавсралтаас мэдэж аваарай.
2. Ямар нөхцөлд товхимол хэрэглэж болох вэ?
2 Ямар нөхцөлд товхимол хэрэглэх вэ?: Дархан хүн багажнаасаа тухайн үед хэрэгтэйг нь сонгож хэрэглэдэг. Үүнтэй адилаар, бид хүнд тус болно гэж үзсэн товхимлоо тухайн сард тараах гол хэвлэл биш байсан ч хэрэглэж болно. Жишээлбэл, «Библийн сургаал» номыг христ шашин шүтдэггүй орны Библи бараг сонирхдоггүй хүмүүст голлон тараах байлаа гэж бодъё. Гэхдээ шууд ном өгөхийн оронд эхлээд тухайн хүнд тохирох товхимол өгвөл илүү үр дүнтэй байж болох юм.
3. Дэлгэрүүлэх ажлын багажаа чадварлаг хэрэглэж сурах хэрэгтэйн учир юу вэ?
3 Ажилдаа чадмаг хүнийг Библид сайшаадаг (Сур. 22:29). «Сайн мэдээг тунхаглахаас» илүү чухал ажил байхгүй (Ром 15:16). «Ичих явдалгүй ажилчин» болохын тулд багажаа чадварлаг ашиглаж сурцгаая (2 Тим. 2:15).