Хоёр жижиг зэс зоос
Хаанчлалын үйл хэргийг дэмжих нэг чухал арга бол дэлхий дахины дэлгэрүүлэх ажилд санхүүгийн дэмжлэг үзүүлэх явдал юм. Гэхдээ боломж бололцоо тааруу бол яах вэ?
Нэгэн удаа Есүс сүмийн эрдэнэсийн санд хоёр зэс зоос хийж буй ядуу бэлэвсэн эмэгтэйг харжээ. Эмэгтэй Еховаг гэсэн хайрандаа хөтлөгдөн «амин зуулгандаа хэрэгтэй байсан бүхнээ өгчээ» (Марк 12:41–44). Есүс энэ явдлыг ийн онцолсноос эмэгтэйн хандив Еховагийн нүдэнд их үнэ цэнэтэй байсныг ойлгож болно. Нэгдүгээр зууны христианууд ч гэсэн дэлгэрүүлэх ажилд санхүүгийн дэмжлэг үзүүлэхийг зөвхөн чинээлэг христиануудын үүрэг гэж үзээгүй. Македонийн зарим христиан «туйлын ядуу зүдүү» байсан ч «сайн дураараа өгөх» завшаан олгохыг «асар шаргуугаар гуйж» байсныг элч Паул жишээ болгон бичсэн байдаг (2 Кор. 8:1–4).
Тэгэхлээр, «дуслыг хураавал далай» гэдгийг санаж бага хэмжээний ч болов хандив өргөж болно. Чин сэтгэлээсээ өгвөл өгөөмөр сэтгэлт тэнгэрийн Эцгээ баярлуулна. «Бурхан баяртайгаар өгөгчийг хайрладаг» (2 Кор. 9:7).