Оршил үгийн жишээ
6-р сарын эхний бямба гаригт Библийн хичээл эхлэх
«Бид хүмүүст Библийн хичээл үнэ төлбөргүй заадаг юм. Ийм номоор хичээл хийдэг. [«Библийн сургаал» номыг үзүүлнэ.] Энэ номоор хичээл хийхэд та хэдхэн сарын дотор олон сонирхолтой асуултын хариуг мэдэж авна. Жишээ нь, Бурхан зовлон зүдүүрийг яагаад хүлцэн зөвшөөрдөг вэ? Хүн яагаад хөгширч, үхдэг вэ? Хүн үхээд яадаг вэ? Бурхантай яаж дотно харьцаа тогтоох вэ? гэх зэргийн асуултын хариуг олж авна» гээд «Хичээл яаж хийдгийг танд үзүүлье» гэж хэлнэ. Хичээл хийхгүй гэвэл «Библийн сургаал» номыг өөрөө уншиж үзэхийг нь асууж болно. Уншина гэвэл ном өгнө.
«Харуулын цамхаг» 4 сарын 1
«Есүс Христийн талаар хүмүүс янз янзаар ойлгодог. Чухам хэн юм бол гэж та сонирхдог уу? [Хариулахыг нь хүлээнэ. Дараа нь Иохан 17:3-ыг уншина.] Есүс хаанаас ирсэн, яаж амьдарсан, ямар учраас үхсэн тухай энэ сэтгүүлд Библид үндэслэн бичсэн байгаа».
БИБЛИ/БУРХАН
«Бид хүмүүстэй ярилцаж явна. Бидэнтэй ярилцсан хүмүүсийн дунд Бурханд итгэдэг хүмүүс ч байна, Бурханд итгэхэд амаргүй гэж боддог хүмүүс ч байна. Та юу гэж боддог вэ? [Хариулахыг нь хүлээнэ.] Биднийг хүрээлэн буй орчин ямар гайхамшигтайг бодож үзэхийг Библид уриалсан байдаг (Дуу. 19:1). Тэнгэрийн эрхэст хууль тогтоосон тэр Нэгэн хүмүүст тустай заавар зөвлөгөө бас өгсөн байдаг (Дуу. 19:7–9)».
«БИ ӨӨРИЙН ГЭСЭН ШАШИН ШҮТЛЭГТЭЙ» ГЭЖ ХЭЛБЭЛ
«Тан шиг шүтлэгтэй хүнтэй таарсандаа баяртай байна. Орчин үед шүтлэгтэй хүн ховор болж байх шиг. Бурхан ёс бус явдлыг бүрмөсөн арилгаж, шударга ёсыг эрхэмлэдэг хүмүүсийг л дэлхий дээр амьдруулна гэж амласан. Энэ амлалт танд ямар санагдаж байна вэ?».