Өөрийн гэсэн хэсэгтэй байхын ач тус
1. Хурал тань дэлгэрүүлэх ажлын олон хэсэгтэй бол юу хийж болох вэ?
1 Танай хуралд дэлгэрүүлэх ажлын хэсэг олон байдаг бол хурлаараа хамт явж дэлгэрүүлэхээс өөр юу хийж болох вэ? Дэлгэрүүлэгчид ойр хавьдаа өөрийн гэсэн хэсэгтэй байх нь сайн. «Еховагийн хүсэл тааллыг биелүүлдэг байгууллага» номын 103-р хуудсанд «Тохиромжтой газар өөрийн гэсэн хэсэгтэй бол ихэнх цагаа дэлгэрүүлэх ажилд зориулахад дөхөм байдаг. Мөн өөр дэлгэрүүлэгчтэй тохирч хэсэгтээ хамтран ажиллаж болно» гэжээ.
2. Хэсгээрээ явахаас гадна ямар арга хэмжээг дэмжих ёстой вэ?
2 Дүн нуруутай байх нь: Ажилдаа ойрхон хэсэгтэй бол цайны цагаараа юм уу, ажлаа тараад дэлгэрүүлэхэд амар байдаг. Тэр хавьд ажилладаг хүнтэй хамт дэлгэрүүлж болно. Гэртээ ойрхон хэсэг авбал гэр бүлээрээ оройн цагаар дэлгэрүүлэх боломжтой. Дэлгэрүүлэх ажлын цуглаанд суухааргүй бол дэлгэрүүлэхээсээ өмнө Еховагаас удирдлага гуйн залбирах нь зүйтэй (Флп. 4:6). Зөвхөн хэсгээрээ яваад байлгүй, хурлын дэлгэрүүлэх ажлын арга хэмжээг дэмжээрэй. Ялангуяа, олон хүн ирдэг хагас бүтэн сайны дэлгэрүүлэх ажлын цуглаанд суухдаа бүлгээр дэлгэрүүлэх арга хэмжээг дэмжих нь сайн.
3. Өөрийн гэсэн хэсэгтэй байх нь ямар ач тустай вэ?
3 Ач тус: Өөрийн гэсэн хэсэгтэй бол дуртай цагтаа дэлгэрүүлж болно. Автобус унаагаар зорчиход бага цаг зарцуулж, дэлгэрүүлэх ажилдаа их цаг зарцуулна. Тийм учраас зарим хүн туслах юм уу, байнгын эхлэгч болдог. Уулзах хүмүүс маань нэг дор байгаа учир давтан уулзалт, Библийн хичээл хийхэд амархан байна. Хуралд буцаан өгөхөөсөө өмнө хэсгээрээ хэд хэдэн удаа явбал тухайн хэсгийн айлын хүнтэй сайн танилцаж, итгэлийг нь хүлээдэг. Өөрийн гэсэн хэсэгтэй бол үйлчлэлээ гүйцээхэд танд болон гэрийнхэнд тань ач тустай (2 Тим. 4:5).