Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • хү 14/7 х. 6
  • Зөнчдийг дууриагтун—Зефаниа

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Зөнчдийг дууриагтун—Зефаниа
  • Христиан үйлчлэл 2014
  • Ижил төстэй материал
  • Уурынх нь өдөр болохоос өмнө Еховаг хайгтун
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2001
  • Еховагийн шүүх өдөр ойрхон байна!
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2001
  • Уур хилэнгийнх нь өдрөөс өмнө Еховаг хай
    Бурхны үйлчлэгчийн амьдрал, үйл хэрэг–Цуглаанаар үзэх материал—2017
  • Сэргээн босгосон ард түмэн нь Еховаг дэлхий даяар магтан алдаршуулж байна
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2001
Илүү дэлгэрэнгүй харах
Христиан үйлчлэл 2014
хү 14/7 х. 6

Зөнчдийг дууриагтун—Зефаниа

1. Зефаниаг зөнч байхад Иудад байдал ямар байсан бэ? Тэрбээр бидэнд ямар үлгэр дууриал үлдээсэн бэ?

1 МЭӨ VII зууны дундуур Иудад Баалыг өргөн дэлгэр шүтэх болжээ. Муу хаан Амон алагдаж, залуу Иосиа хаан болсон байлаа (Ш.дэд 33:21—34:1). Тэр үед Ехова шүүх мэдээгээ тунхаглуулахаар Зефаниаг сонгожээ. Тэрбээр хааны удмын хүн байсан байж болох ч Иудагийн удирдагчдыг зэмлэсэн Еховагийн үгийг хүргэхдээ тал тохой татаагүй (Зеф. 1:1; 3:1–4). Бид зоригтой байсан Зефаниаг дууриаж Еховаг шүтэх шүтлэгийг ураг төрлийн холбооноос дээгүүр тавих ёстой (Мат. 10:34–37). Зефаниа ямар мэдээ тунхагласан бэ? Ямар үр дүнд хүрсэн бэ?

2. Еховагийн уурын өдөр аврагдъя гэвэл бид яах ёстой вэ?

2 Еховаг хайх нь: Уурынх нь өдөр болоход Еховагаас өөр хэн ч биднийг аврахгүй. Тийм учраас, Зефаниа Иудагийн ард түмэнд цаг байгаа дээр Еховаг, зөв шударгыг, төлөв байдлыг хай гэж уриалжээ (Зеф. 2:2, 3). Өнөө үед ч бид Зефаниагийн адилаар Еховаг хайгаарай гэж хүмүүст уриалдаг. Гэхдээ өөрсдөө бас Еховаг хайх ёстой. «ЭЗЭНийг дагахаас эргэн бол[ихгүй]» байхаар бат шийдэх хэрэгтэй (Зеф. 1:6). Бид Библийг нямбай судалж, удирдамж заавар гуйн залбирч Еховаг хайдаг. Ёс суртахууны өндөр хэм хэмжээг баримталж зөв шударгыг хайдаг. Илүү дуулгавартай болохыг хичээн Еховагийн байгууллагаас ирдэг зааврыг дуртайяа дагаж төлөв байдлыг хайдаг.

3. Бид дэлгэрүүлэхдээ яагаад үргэлж өөдрөг байх хэрэгтэй вэ?

3 Сайн үр дүн: Зефаниаг шүүлтийн тухай тунхаглахад Иудад байсан цөөн хэдэн ч болов хүн хүлээж авчээ. Тэдний нэг нь Иосиа юм. Тэрбээр бага балчраасаа Еховаг хайдаг болсон. Хэсэг хугацааны дараа, Иосиа газар нутгаасаа хуурамч шүтээнүүдийг устгаж хаях томоохон аян өрнүүлжээ (Ш.дэд 34:2–5). Өнөө үед, Хаанчлалын үрээс зарим нь зам хавиар, чулуурхаг газар, хогийн ургамал дунд унадаг ч сайн хөрсөнд унаад жимс ургуулдаг үр ч бий (Мат. 13:18–23). Хаанчлалын үр тарин завгүй байвал Ехова үргэлж ивээнэ гэдэгт бид итгэдэг (Дуу. 126:6).

4. Бид яагаад Еховаг «хүлээх» хэрэгтэй вэ?

4 Иудад байсан зарим хүн Еховаг юу ч хийхгүй гэж бодож байлаа. Харин Ехова агуу өдөр нь удахгүй ирэхийг бүгдэд тунхагласан (Зеф. 1:12, 14). Еховад хоргоддог хүн л тэр өдөр аврагдсан (Зеф. 3:12, 17). Агуу Бурхан Еховаг «хүлээх» зуураа итгэл нэгтнүүдтэйгээ мөр зэрэгцэн баяр хөөртэй үйлчилцгээе! (Зеф. 3:8, 9)

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах