Хаанчлалыг тунхаглаад зуун жил боллоо!
1. Бараг зуун жилийн тэртээ Еховагийн ард түмэнд юу хийхийг уриалсан бэ?
1 «Харагтун, Хаан захирч байна! Та нар Хааны төлөөлөгчид мөн. Тиймээс Хаан болон түүний хаанчлалыг тунхаглагтун, тунхаглагтун, тунхаглагтун». Бараг зуун жилийн тэртээ Рутерфорд ахын хэлсэн сэтгэл хөдөлгөм энэ үг Еховагийн ард түмэнд Хаанчлалын мэдээг дэлхийн өнцөг булан бүрд тунхаглах урам зориг хайрласан. Үнэхээр ч бид эртний христиануудын адилаар Хаанчлалын тухай сайн мэдээг «тэнгэрийн доорх бүх бүтээлд» тунхагласан (Кол. 1:23). Өнгөрөгч зуунд бид юу хийж амжуулсан бэ? Хаанчлал байгуулагдсаны 100 жилийн ой дөхөж байгаа энэ үед бид юу хийх хэрэгтэй вэ?
2. Ном хэвлэл Бурхны Хаанчлалыг яаж тунхагладаг вэ?
2 Өнгөрснөө харахад: Олон арван жил манай ном хэвлэл Бурхны Хаанчлалыг тунхагласаар ирсэн. 1939 оноос эхлэн бид «Харуулын цамхаг Еховагийн Хаанчлалыг тунхагладаг» гэсэн гарчигтай сэтгүүл гаргасан. Хаанчлал гэж юу болох, юу хийх тухай энэ сэтгүүлд тогтмол нийтэлдэг. Хүн төрөлхтний цорын ганц найдвар бол Бурхны Хаанчлал гэдгийг «Сэрцгээ!» сэтгүүлд онцолсон байдаг. Энэ хоёр сэтгүүлийг хамгийн олон хэлээр орчуулдаг, хамгийн өргөн дэлгэр тараадаг болсон билээ! (Илч. 14:6).
3. Хаанчлалыг тунхаглах арга барилаас дурдана уу.
3 Еховагийн ард түмэн янз бүрийн арга барилаар Хаанчлалыг тунхагласаар ирсэн. Дээр үед бид чанга яригчтай машин, радио нэвтрүүлэг, зөөврийн пянз тоглуулагчаар дэлгэрүүлдэг байсан. Харьцангуй цөөн дэлгэрүүлэгчтэй байсан тэр үед Хаанчлалыг өргөн дэлгэр тунхаглахад эдгээр арга барил үр өгөөжөө өгсөн (Дуу. 19:4). Манай шинэчлэгдсэн Вэб сайт jw.org гарснаас хойш олон сая хүн, үйл ажиллагаа маань хориотой байдаг улс орны хүмүүс ч Хаанчлалын тухай сайн мэдээ сонсох болжээ.
4. Бид ямар ямар аян өрнүүлсэн бэ?
4 Еховагийн ард түмэн Хаанчлалын тухай мэдээ түгээх янз бүрийн аян өрнүүлсээр ирсэн. Тухайлбал, 1990-ээд оны дундуур, айлаар дэлгэрүүлэхээс илүү ихийг хийх гэж олон нийтийн газар, машины зогсоол, албан газруудаар идэвхтэй дэлгэрүүлдэг болсон. Саяхнаас дэлхийн томоохон хотуудад нийтэд дэлгэрүүлэх аян өрнүүлсэн. Түүнчлэн олон хурал, дугуйтай тавиур болон ширээн дээр ном хэвлэл тавьж олон хөлийн газар дэлгэрүүлсэн. Гэхдээ бид гол нь айлаар дэлгэрүүлдэг (Үйлс 20:20).
5. Үйлчлэлийн шинэ жилд ямар боломж олдох вэ?
5 Урдахаа харах нь: 9-р сард үйлчлэлийн шинэ жил эхлэхэд олон хүн байнгын эхлэгчдийн эгнээнд орно. Та бас орох уу? Үгүй бол, үе үе туслах эхлэгчээр үйлчлэх боломжтой юу? Эхлэгчээр үйлчлэх ч бай, үгүй ч бай Хаанчлалыг идэвхтэй тунхаглахын тулд биеэ дайчилбал Ехова заавал ивээнэ (Мал. 3:10).
6. 2014 оны 10-р сар юугаараа онцгой байх вэ?
6 Хаанчлал байгуулагдсаны 100 жилийн ой 2014 оны 10-р сард болно. Энэ тэмдэглэлт үйл явдлыг тохиолдуулж «Харуулын цамхаг» сэтгүүлийн 10–12-р сарын нийтийн дугаарт Бурхны Хаанчлалын тухай голлон нийтэлнэ. Энэ дугаарыг аль болох олон хүнд тараахыг хичээцгээе! Гэрэлт ирээдүйгээ харангаа «Бурхны Хаанчлалын ... тухай сайн мэдээг» сонсох хүн бүрд тунхагласаар байцгаая (Үйлс 8:12).