Илүү чадварлаг дэлгэрүүлэх нь—Дахин уулзах үндэс тавих
Яагаад чухал бэ? Бид сонирхсон хүнтэй дахин уулзаж суулгасан үнэний үрээ услахыг хичээдэг (1 Кор. 3:6). Ингэхийн тулд дараа хэзээ ирж болохыг асууж, дахин уулзах үндэс тавих хэрэгтэй. Бас асуулт тавиад, дараа ярилцахаар тохирвол айлын хүн дахин уулзахыг хүснэ. Айлын хүнд өгсөн хэвлэлд асуултын хариу байгаа бол өөрөө унших биз ээ. Ингэж үндэс тавивал дараа уулзахад амар байна. Учир нь ямар сэдвээр ярихаа тохиролцсон, бас айлын хүн юун тухай ярихыг мэдэж байгаа. Дахин уулзахдаа, ярья гэж тохирсон асуултаа ярилцахаар ирлээ гэж хэлнэ.
Энэ сард үүнийг оролдож үзээрэй.
Сонирхсон хүнтэй дахин уулзаад ярилцах асуултаа оршил үгээ бэлдэж байхдаа бас бэлдээрэй. Хамт явж байгаа хүндээ бэлдсэн асуултаа хэлээрэй.