Оршил үгийн жишээ
Харуулын цамхаг 7–9 сар
«Дэлхий дахинд ойролцоогоор 9 500 000 хүн Библийн хичээл үнэ төлбөргүй заалгадгийг та мэдэх үү? Дэлхий дахины энэхүү Библийн сургалтыг Монголд бас явуулдаг. Библийн хичээл яаж хийдгийг, хүмүүс яагаад Библи заалгадгийг та мэдмээр байна уу? [Хариулахыг нь хүлээнэ.] Бидний явуулдаг Библийн сургалтын тухай энэ сэтгүүлд бичсэн». 8-р хуудсан дахь өгүүллийг үзүүлнэ. Айлын хүн сонирхож байвал «Библийн хичээл яаж хийдэг вэ?» гэсэн видео үзүүлж, хичээл санал болгоно.
Сэтгүүл өгөхдөө Библийн хичээл эхлэх нь
Асуулт асууж дахин уулзах үндэс тавиарай: Айлын хүнийг сэтгүүл авсны дараа асуулт тавьж дараа уулзахдаа хариуг нь хэлье гээрэй. Хэзээ дахин уулзахаа сайн тохирч, тохирсон ёсоор ирэхийг хичээгээрэй (Мат. 5:37). Эргээд ирэхдээ өмнө нь ярилцъя гэж тохирсон асуултаа хэлж сануулна. Хариуг нь «Библийн сургаал» номоос уншиж, товчхон ярилцана. Дагуулж харуулахын тулд ном өгөөрэй. Дараах байдлаар ярилцаж болно:
◼ Сэтгүүлд дэлхийн нөхцөл байдал уруудан доройтсон тухай өгүүлсэн бол, «Дараагийн удаа, Бурхан дэлхийг хэрхэн өөрчлөх вэ гэсэн асуултад Библи юу гэж хариулдгийг ярилцъя» гээрэй. Дахин уулзахдаа 4, 5-р хуудаснаас ярилцана. Эсвэл «Золгүй явдал болдог нь Бурхны шийтгэл үү?» гэж асууж болно. 1-р бүлгийн 7, 8-р догол мөрийг үзүүлнэ.
◼ Сэтгүүлд гэр бүлийн тухай өгүүлсэн бол, явахаасаа өмнө дараах асуултыг асууж болно. «Гэр бүлээрээ жаргалтай байхын тулд гишүүн бүр яах хэрэгтэй вэ?» Дахин уулзахдаа 14-р бүлгийн 4-р догол мөрийг ярилцана.
◼ Сэтгүүлд Библи хэр найдвартай ном болох тухай өгүүлсэн бол, дараа уулзахдаа ингэж асууж болно. «Библи шинжлэх ухаантай тохирдог уу?» Дахин уулзаад 2-р бүлгийн 8-р догол мөрийг ярилцана.