«Библийн сургаал» номын онцлог
Суралцагч Библийн сургаалыг ойлгоод, сурсан мэдсэнээ хэрэгжүүлдэг болоод ирэхлээр ахиц дэвшил гаргадаг (Дуу. 1:1–3). «Библийн сургаал» номын онцлогтой сайн танилцвал ахиж дэвшихэд нь суралцагчдаа тусалж чадна.
Бүлгийн эхний асуултууд: Бүлэг бүрийн эхэнд, тухайн хичээлээр үзэх хэд хэдэн асуулт байдаг. Хэлэлцэх зүйлд сонирхлыг нь татах зорилгоор эдгээр асуултыг дурдаад өнгөрч болно. Эсвэл эдгээр асуултад товчхон хариулаарай гэж хэлж болох юм. Буруу хариулбал засаж хэлэх хэрэггүй. Хариултаас нь, юун дээр анхаарч, юуг онцлох ёстойг мэдэж болно (Сур. 16:23; 18:13).
Хавсралт: Догол мөрүүдэд байгаа санааг ойлгож байвал хавсралтыг бие дааж үзээрэй гэж хэлнэ. Дараагийн хичээлээр хэдэн минут гаргаж байгаад ойлгосон эсэхийг нь асуугаарай. Хэрэв тустай гэж үзвэл хичээлийн үеэр цаг гарган хавсралтыг бүгдийг нь эсвэл хувааж, догол мөрийг нэг нэгээр уншаад бэлдсэн асуултаа асууж хэлэлцэж болно.
«Библийн сургаал» гэсэн хэсэг: Бүлэг бүрийн төгсгөлд байдаг энэ хэсэг, бүлгийн эхэнд байдаг асуултуудын хариу болдог. Суралцагч тань гол санааг ойлгож, өөрийн үгээр тайлбарлаж чадах эсэхийг магадлахын тулд энэ хэсгийг ашиглана. Санаа болгоныг нь, мөн холбогдох Библийн зүйлүүдийг нь чанга уншина. Тухайн санаа яагаад үнэн болохыг Библийн зүйлээр тайлбарлахыг суралцагчдаа хэлнэ (Үйлс 17:2, 3).