Зөнчдийг дуурайгтун—Хабаккук
1. Бид зөнч Хабаккуктай юугаараа адилхан бэ?
1 Энэ ертөнцөд муу муухай явдал дүүрснийг харахлаар Хабаккукийн «Та надад гэм бурууг үзүүлж, юунд бузар мууг харуулна вэ?» гэж Еховагаас асуусан нь санаанд буудаг (Хаб. 1:3; 2 Тим. 3:1, 13). Хабаккукийн үнэнч байсныг болон тунхагласан мэдээг нь эргэцүүлэн бодох нь Еховагийн шүүх өдрийг хүлээн байгаа бидэнд тустай (2 Петр 3:7).
2. Итгэлээрээ амьдардгаа өнөө үед хэрхэн харуулах вэ?
2 Итгэлээр амьдрах нь: Хабаккук шударга бус явдлын тухай бодоод байлгүй, сонор сэрэмжтэй, идэвхтэй байсан (Хаб. 2:1). Ехова амлалтаа яг цагт нь биелүүлж, «зөвт хүн итгэлээрээ амьдарна» гэдгийг зөнчдөө батлан хэлжээ (Хаб. 2:2–4). Эцсийн өдрүүдийн эцсийн цагт амьдарч байгаа Христийн дагалдагчдад энэ үг ямар хамаатай вэ? Төгсгөл хэзээ ирэхийг мэдэх биш, заавал ирнэ гэдэгт итгэх нь чухал. Итгэлийнхээ ачаар бид сонор сэргэг байж, дэлгэрүүлэх ажлыг тэргүүнд тавьдаг (Евр. 10:38, 39).
3. Еховад үргэлж баяр хөөртэй үйлчлэх ёстойн учир юу вэ?
3 Еховагийн дотор баясан хөөрөх нь: Еховагийн ард түмний итгэл Магогийн Гогийн довтолгооны үед соригдоно (Езе. 38:2, 10–12). Еховагийн ард түмэн ялах нь дамжиггүй. Харин бид ч гэсэн хүнд бэрхийг туулна. Хоол хүнс хомсдож, эд хөрөнгөгүй болж, амьдралын түвшин буурч мэднэ. Ийм хүнд үед бид яах ёстой вэ? Хэцүү үе ирнэ гэдгийг мэдэж байсан Хабаккук Еховад үргэлж баяр хөөртэй үйлчилнэ гэж шийдсэн байв (Хаб. 3:16–19). «ЭЗЭНий баяр баясгалан» ирээдүйд тулгарах сорилтоос биднийг хамгаална (Нех. 8:10; Евр. 12:2).
4. Бидний одоогийн болон ирээдүйн баяр хөөр юу вэ?
4 Еховагийн шүүх өдрийг эсэн мэнд давах хүмүүс Бурхны замаар амьдрахад суралцана (Хаб. 2:14). Амилсан хүмүүс Еховагийн тухай мэдлэгтэй болно. Одоо ч гэсэн бүх боломжоо ашиглан Еховагийн тухай, агуу үйлсийнх нь тухай ярьцгаая! (Дуу. 34:1; 71:17).