БУРХАНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | ЕСТЕР 1–5
Естер Бурхны ард түмнийг өмгөөлөн хамгаалсан
Естер Бурхны ард түмнийг өмгөөлөн хамгаалж бат итгэлтэй, зоригтойгоо харуулдаг
Уригдаагүй байж хаанд бараалхвал үхэх ялтай байв. Хаанд бараалхъя гэвэл Естер 30 хоног хүлээх ёстой байлаа.
Ахашверош хаан (I Ксеркс) догшин зан авиртай хүн байв. Нэгэн удаа нэг хүнийг хоёр хэсэг болгон хувааж, хүмүүст сануулга болгон ил тавьсан. Үгэнд нь ороогүй Ваштиг хатан байхыг нь болиулсан.
Естер иудей хүн гэдгээ илчилж, итгэл хүлээсэн туслахдаа хууртаж байгааг нь хаанд ойлгуулах хэрэгтэй болов.