БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | ДУУЛАЛ 34–37
Еховад найдаж, сайныг үйлд
«Бурууг үйлдэгчдэд бүү атаарх»
Хорон муу хүмүүсийн амжилттай явааг харж Еховад үйлчлэх идэвхээ бүү сулруулаарай. Тэдний амжилт түр зуурынх. Бурхнаас хүртэх ивээлээ, гол зорилгоо бодож амьдраарай
«ЭЗЭНд итгэж, сайныг үйлд»
Эргэлзэж, санаа зовох үедээ Еховад найдаж, тусламж дэмжлэгийг нь аваарай. Үнэнч байхад тань Ехова тусална
Бурхны Хаанчлалын тухай сайн мэдээ тунхаглан завгүй байгаарай
«ЭЗЭНд баярлагтун»
Еховаг илүү их мэдэх зорилгоор Библийг уншиж эргэцүүлэн бодох цаг гаргаарай
«Өөрийн замыг ЭЗЭНд даатга»
Ямар ч асуудлыг шийдэхэд Ехова тусална гэдэгт бүрэн итгэж найдаарай
Гүтгэлэг, эсэргүүцэл, хавчлага тулгарахад биеэ зөв авч яваарай
«ЭЗЭН дотор дуугүй байж, түүнийг тэвчээртэйгээр хүлээ»
Баяр баясгалан, амар тайвныг үгүй хийдэг болчимгүй үйлдлээс зайлсхийгээрэй
«Даруу хүн газар нутгийг өвлөнө»
Өөрт тань тулгарсан бүх шударга бус явдлыг Ехова арилгах хүртэл даруухнаар хүлээн, төлөв байдлыг хайгаарай
Удахгүй болох Бурхны амласан шинэ ертөнцийн тухай ярин, итгэл нэгтнүүддээ сэтгэлийн дэм болж, гутарсан хүмүүсийг тайвшруулаарай
Мессиагийн Хаанчлал асар их ивээл хүртээнэ