БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | СУРГААЛТ ҮГС 7–11
«Зүрх сэтгэл чинь бүү эргэг»
Еховагийн тогтоосон хэм хэмжээ биднийг хамгаалдаг. Тэдгээрийг зүрх сэтгэлдээ нандигнадаг бол ач тусыг нь хүртэнэ (Су 7:3). Гэхдээ, хүн Еховагаас зүрх сэтгэлээ холдуулбал Сатаны зальжин аргад амархан хууртана. «Сургаалт үгс» номын 7-р бүлэгт «ухаан муутай» залуугийн тухай гардаг. Түүнээс ямар сургамж авах вэ?
Сатан хүнийг Еховагаас холдуулахдаа таван мэдрэхүйг нь ашигладаг
Бид мэргэн ухаан болон ухаарлынхаа ачаар нүгэл ямар хор уршигтайг ойлгож, түүнээс хол байдаг