БУРХНЫ ҮЙЛЧЛЭГЧИЙН ЁСООР АМЬДРАХ НЬ
Та Еховагийн амлалтад хэр зэрэг бат итгэдэг вэ?
Иошуа Соломон хоёрын аль аль нь Еховагийн амлалт биелнэ гэдэгт итгэдэг байсан (Иош 23:14; Х.дээ 8:56). Энэ хоёр гэрчийн хэлсэн үг бидний итгэлийн суурийг батжуулдаг (2 Ко 13:1; Тит 1:2).
Ехова амлалтаа Иошуагийн үед хэрхэн биелүүлсэн бэ? «Нэг ч үг нь бүтэлгүйтэж унаагүй» гэсэн жүжгийг гэр бүлээрээ үзээд дараах асуултыг хэлэлцээрэй. 1) Итгэлээ үйлсээрээ харуулсан Рахабыг хэрхэн дуурайх вэ? (Ев 11:31; Иа 2:24–26). 2) Санаатайгаар дуулгаваргүй загнах нь гашуун үр дагаварт хүргэдгийг Аханд тохиолдсон явдал хэрхэн харуулдаг вэ? 3) Гибеончууд эрэлхэг дайчид байсан ч яагаад Иошуаг хуурч, израйлчуудтай энхийн гэрээ байгуулсан бэ? 4) Аморичуудын таван хаан израйлчуудыг айлган сүрдүүлэхэд Еховагийн үг хэрхэн биелсэн бэ? (Иош 10:5–14). 5) Хаанчлал болон зөвт байдлыг нь эн тэргүүнд тавихад Ехова таны төлөө юу хийсэн бэ? (Мт 6:33).
Ехова юу хийсэн, одоо юу хийж байгаа, ирээдүйд юу хийхийг эргэцүүлэн бодохлоор, амлалтад нь бат итгэнэ (Ро 8:31, 32).
Танд Иошуагийнх шиг итгэл байна уу?