БУРХНЫ ҮЙЛЧЛЭГЧИЙН ЁСООР АМЬДРАХ НЬ
Яавал Судрыг нямбай судалдаг болох вэ?
Сорилт тулгарахад та Даниел шиг үнэнч байхыг хүсдэг үү? Даниел Бурхны Үгийг, ялангуяа гүнзгий утгатай зөгнөлийг нямбай судалдаг байсан (Да 9:2). Библийг нямбай судалбал та үнэнч байж чадна. Яагаад тэр вэ? Ингэж байж л Еховагийн амлалт биелнэ гэдэгт бат итгэнэ (Иош 23:14). Мөн Бурханд улам их хайртай болж, зөв юм хийх хүсэл оргилно (Ду 97:10). Тэгвэл юунаас эхэлж судлах хэрэгтэй вэ? Дараах зөвлөгөөг хэрэгжүүлж үзээрэй.
Юу судлах вэ? Судлах сайн хэвшилтэй байя гэвэл цуглаандаа бэлдээрэй. Долоо хоногийн хуваарийн дагуу Библи унших үед ойлгохгүй зүйл гарвал цаг гарган судлах нь үр дүнтэй. Зарим хүн Библийн зөгнөл, Бурхны агуу хүчний нөлөөгөөр бий болдог зан чанар, элч Паулын миссионерын аялал, Еховагийн бүтээл гэх зэргийг судалдаг. Библитэй холбоотой асуулт гарч ирвэл, бичиж тэмдэглээд дараа нь тэр сэдвээрээ судалгаа хийгээрэй.
Яаж судалгаа хийх вэ? «Эрдэнэс хайхад туслах багажнууд» гэсэн видео үзээрэй. Хэр зэрэг сайн судалгаа хийдгээ шалгаарай. Жишээ нь «Даниел» номны 7-р бүлэгт дүрсэлсэн араатнууд дэлхийн ямар эзэнт гүрнүүдийг төлөөлдгийг судалж үзээрэй.
Хэчнээн цаг судлах ёстой вэ? Тогтмол судалдаг бол Бурхантай дотно байна. Эхлээд хэдхэн минут судалж болно. Аажимдаа олон цагаар судалдаг болох биз ээ. Бурхны Үгийг судлах нь нуугдсан эрдэнэс хайхтай адил. Эрдэнэс олох тусам дахиж хайх хүсэлтэй болно (Су 2:3–6). Бурхны Үгийг судлахыг улам их хүснэ. Тэгээд Библи судлах зуршилтай болно (1 Пе 2:2).
«ДАНИЕЛ» НОМНЫ 7-Р БҮЛЭГТ ДҮРСЭЛСЭН АРААТНУУД ЮУГ ТӨЛӨӨЛДӨГ ВЭ?
НЭМЭЛТ АСУУЛТ:
Даниел 7:8, 24 хэрхэн биелсэн бэ?
ДАРААГИЙН СЭДЭВ:
«Илчлэл» номны 13-р бүлэгт гардаг араатнууд юуг төлөөлдөг вэ?