БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | ЛУК 10, 11
Энэрэнгүй самари хүний тухай ёгт үлгэр
«Хөрш гэж хэнийг хэлсэн бэ?» гэсэн асуултын хариуд Есүс энэ ёгт үлгэрийг ярьсан юм (Лу 10:25–29). Учир нь хурал самари, харь үндэстэн гээд «янз янзын» хүнээс бүрдэх байв (Ёох 12:32). Тэрээр дагалдагчдадаа энэхүү ёгт үлгэрээрээ, өөрсдөөс нь тэс өөр хүмүүсийг ч хайрлахын тулд ихээхэн хүчин чармайлт гаргах хэрэгтэйг ойлгуулжээ.
БОДОЖ ҮЗЭЭРЭЙ.
Надаас өөр үндэс гарал, ахуй соёлтой итгэл нэгтнээ би юу гэж үздэг вэ?
Би үзэл бодол нэгтэй хүмүүстэй л ихэвчлэн цагаа өнгөрөөдөг үү?
Надаас өөр орчин нөхцөлд өссөн хүнтэй би сайн танилцаж «илүү их хайрлаж» чадах уу? (2 Ко 6:13)
Би ...
хэнтэй хамт дэлгэрүүлэх вэ?
хэнийг гэртээ хоолонд урих вэ?
хэнийг гэр бүлийн хичээлдээ урих вэ?