БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | ҮЙЛС 1–3
Бурхны агуу хүч Христийн дагалдагчдын дээр буув
Газар газрын иудейчүүд МЭ 33 оны Тавь дахь өдрийн баяраар Иерусалимд ирсэн байлаа (Үй 2:9–11). Хэдийгээр тэд Мосегийн хуулийг сахидаг байсан ч харь газар суурьшжээ (Ие 44:1). Тийм болохоор тэдний гаднах байдал, үг яриа нь иудейчүүд шиг биш, амьдарч байгаа газрынх шигээ байсан бололтой. Эдгээр олон үндэстний хүнээс 3 000 нь баптисм хүртэж, хурал янз бүрийн үндэстнээс бүрдэх болсон. Энэ хүмүүс «сүмд нэгэн зорилготой цуглаж» байв (Үй 2:46).
Дараах хүмүүст санаа тавья гэвэл яах хэрэгтэй вэ?
Хэсэгт тань амьдардаг гадаад хүмүүс
Гадаадаас хуралд тань ирсэн итгэл нэгтнүүд