БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | ҮЙЛС 21, 22
«Еховагийн хүслээр болог»
Паулыг Бурхны агуу хүч Иерусалим руу хөтөлж байлаа. Гэхдээ тэнд түүнийг аюул отож байв (Үй 20:22, 23). Тийм учраас өөрт нь сайн санасан итгэл нэгтнүүд нь явахгүй байхыг ятгажээ. Паул тэдэнд «Та нар яагаад уйлж унжин зориг мохооно вэ?» гэж хэлсэн (Үй 21:13). Еховад үйлчлэхийн төлөө өөрийнхөө эрх ашгийг хойш нь тавьж буй итгэл нэгтнийхээ зоригийг бид мохоож болохгүй.