Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • цүм19 1 сар х. 7
  • «Паул Бурханд талархаж зоригтой болов»

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • «Паул Бурханд талархаж зоригтой болов»
  • Бурхны үйлчлэгчийн амьдрал, үйл хэрэг–Цуглаанаар үзэх материал—2019
  • Ижил төстэй материал
  • Тэд бидний төлөө нөр их хөдөлмөрлөдөг
    Бурхны үйлчлэгчийн амьдрал, үйл хэрэг–Цуглаанаар үзэх материал—2023
  • Сүргийг хариулдаг хоньчид
    Еховагийн хүсэл тааллыг биелүүлдэг байгууллага
  • Дүүрэг хариуцагч бидэнд хэрхэн тусалдаг вэ?
    Еховагийн хүсэл тааллыг хэн биелүүлдэг вэ?
Бурхны үйлчлэгчийн амьдрал, үйл хэрэг–Цуглаанаар үзэх материал—2019
цүм19 1 сар х. 7
Өөртэй нь уулзах гэж холоос зорьж ирсэн ах дүү нарыгаа хараад Паул Бурханд талархаж байна

БУРХНЫ ҮЙЛЧЛЭГЧИЙН ЁСООР АМЬДРАХ НЬ

«Паул Бурханд талархаж зоригтой болов»

Ром дахь хурлынхан Паулыг ирж явааг дуулаад зарим нь түүнтэй уулзах гэж 64 км зам туулжээ. Тэд амин хувиа бодолгүй хайраа илэрхийлсэн нь Паулд ямар санагдсан бэ? «Паул тэднийг хараад Бурханд талархаж, зоригтой болов» (Үй 28:15). Өмнө нь Паул очсон хурал болгоноо урамшуулан зоригжуулдаг байсан ч энэ удаад хоригдол болсон байсан тул түүнд урам зориг хэрэгтэй байв (2 Ко 13:10).

Өнөө үед дүүрэг хариуцагчид хурлуудаар явж ах дүү нарыг урамшуулан зоригжуулдаг. Гэхдээ бид бүгдийн л адилаар ядрах, санаа зовох, урам хугарах үе тэдэнд байдаг. Танай хуралд дүүрэг хариуцагч эхнэртэйгээ ирвэл бие биеийнхээ «итгэлээр урамшин зоригжихын тулд» тэднийг зоригжуулж та юу хийж болох вэ? (Ро 1:11, 12).

  • Дүүрэг хариуцагч дэлгэрүүлэх ажлын цуглаан явуулж байна

    Дэлгэрүүлэх ажлын цуглааныг дэмжээрэй. Эргэлтийн долоо хоногийн бүх арга хэмжээнд оролцох гэж хичээж байгаа дэлгэрүүлэгчдийг дүүрэг хариуцагч хараад урамшдаг (1 Те 1:2, 3; 2:20). Дүүрэг хариуцагчийн эргэлтийн сард туслах эхлэгчээр үйлчлэхийг бодоорой. Өөртэй нь юм уу эхнэртэй нь дэлгэрүүлэхээр тохирох эсвэл Библийн хичээлдээ урьж болно шүү дээ. Тэд шинэ эсвэл туршлага багатай гээд янз бүрийн дэлгэрүүлэгчидтэй хамтран ажиллах дуртай.

  • Дүүрэг хариуцагч эхнэртэйгээ нэгэнэ айлд зочилж байна

    Зочломтгой байгаарай. Гэртээ хонуулах юм уу хоолонд урих боломжтой юу? Ингэснээр тэднийг хайрлаж байгаагаа харуулна. Тэд танаас их юм шаардахгүй (Лу 10:38–42).

  • Дүүрэг хариуцагч ахлагчдын цуглаан явуулж байна

    Заавар зөвлөгөөг нь дагаарай. Дүүрэг хариуцагч биднийг Еховад илүү сайн үйлчлэхэд хайрын сэтгэлээр тусалдаг. Заримдаа хатуу сануулга өгч магадгүй (1 Ко 5:1–5). Бид дуулгавартай захирагдвал тэд баярладаг (Ев 13:17).

  • Хурлын гишүүд дүүрэг хариуцагч болон эхнэрт нь талархлаа илэрхийлж байна

    Талархсанаа илэрхийлээрэй. Хичээл зүтгэл гаргасан нь ямар ач тустай байсныг дүүрэг хариуцагчид болон эхнэрт нь хэлээрэй. Шууд хэлж болно, эсвэл зурвас бичиж өгч болно (Кол 3:15).

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах