БУРХНЫ ҮЙЛЧЛЭГЧИЙН ЁСООР АМЬДРАХ НЬ
Бие дааж илүү үр өгөөжтэй судлаарай
ЯАГААД ЧУХАЛ ВЭ? Бие дааж судалдгийнхаа ачаар бид «үнэн хэчнээн өргөн, урт, өндөр, гүн болохыг ... гүйцэд ойлгодог» (Эф 3:18). Мөн хорон муу ертөнцийнхний дунд гэм зэмгүй явж, «амийн үгнээс чанга зуурдаг» (Флп 2:15, 16). Бурхны Үгийг бие дааж судалбал өөртөө хэрэгтэй зүйлийг олж авна. Библиэ бие дааж үр өгөөжтэй уншиж судлахын тулд яах ёстой вэ?
ЯАХ ХЭРЭГТЭЙ ВЭ?
Бие дааж судалдаг Библи дээрээ (хэвлэмэл ч бай, электрон ч бай) зурж тодруулан, тэмдэглэл бичээрэй
Библиэ уншиж байхдаа «Хэн? Юу? Хэзээ? Хаана? Яагаад? Яаж?» гэсэн асуултуудыг бодоорой
Баримт олж аваарай. Судалгааны хэрэгслүүдийг ашиглаарай. Судлах сэдэв юм уу Библийн зүйлийг бичиж оруулан хайгаарай
Уншиж байгаа зүйлээ эргэцүүлэн бодож, өөртөө хэрхэн хэрэгжүүлэхээ бодоорой
Сурч мэдсэн зүйлээ өдөр бүр хэрэгжүүлээрэй (Лу 6:47, 48)
«БИЕ ДААЖ ҮР ӨГӨӨЖТЭЙ СУДЛАН АМИЙН ҮГНЭЭС ЧАНГА ЗУУР» ВИДЕОГ ҮЗЭЭД ДАРААХ АСУУЛТАД ХАРИУЛААРАЙ
Зарим хүний хэлснээр бие дааж судлах гэж юу вэ?
Бие даасан судлал болгоныхоо өмнө залбирах ёстойн учир юу вэ?
Библийн зүйлийг илүү сайн ойлгохын тулд яах хэрэгтэй вэ?
Бие даан судалдаг Библи дээрээ ямар тэмдэглэл хийж болох вэ?
Библиэ судлахдаа эргэцүүлэн бодох нь чухал гэхийн учир юу вэ?
Сурч мэдсэн зүйлээ яах ёстой вэ?
«Таны хууль ... өдөржингөө миний бясалгал» (Ду 119:97)