Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • цүм19 6 сар х. 7
  • Тоглож зугаацах зүйлээ ухаалаг сонгоорой

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Тоглож зугаацах зүйлээ ухаалаг сонгоорой
  • Бурхны үйлчлэгчийн амьдрал, үйл хэрэг–Цуглаанаар үзэх материал—2019
  • Ижил төстэй материал
  • Чөлөөт цагаараа ч Еховаг баярлуулаарай
    Үүрд жаргалтай амьдраарай!—Библийн интерактив хичээл
  • Үзэж харах зүйлээ зөв сонгоё
    Бурхнаараа хайрлуулж явъя
  • Үзэж харах юмаа зөв сонгох нь
    «Бурхны хайран дотор өөрсдийгөө сахь»
  • Еховад чин үнэнч байгтун
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Судлахад зориулсан)–2019
Илүү дэлгэрэнгүй харах
Бурхны үйлчлэгчийн амьдрал, үйл хэрэг–Цуглаанаар үзэх материал—2019
цүм19 6 сар х. 7

БУРХНЫ ҮЙЛЧЛЭГЧИЙН ЁСООР АМЬДРАХ НЬ

Тоглож зугаацах зүйлээ ухаалаг сонгоорой

Тоглож зугаацах зүйлээ ухаалаг сонгох ёстойн учир юу вэ? Үзэх кино, сонсох дуу, орох вэб саит, унших ном, тоглох видео тоглоом маань бидний ухаан санаанд үлддэг. Юу сонгоно, тэр нь зан авирт нөлөөлнө. Харамсалтай нь өнөө үеийн үзэж сонирхох зүйлд Еховагийн буруушаадаг үйл хэрэг их орсон байдаг (Ду 11:5; Гал 5:19–21). Еховаг магтан алдаршуулах зүйлийг бодож байхыг Библи уриалдаг нь ийм учиртай (Флп 4:8).

«БИ ЯМАР ТОГЛООМ СОНГОХ ВЭ?» ВИДЕОГ ҮЗЭЭД ДАРААХ АСУУЛТАД ХАРИУЛААРАЙ

  • Ромын гладиаторуудын тулаан

    Орчин үеийн зарим тоглоом эртний Ромын гладиаторуудын тулаантай юугаараа адилхан бэ?

  • Эхлэгч хурлынхаа дүүтэй дэлгэрүүлж байна

    Тоглож зугаацах зүйлээ сонгоход нь хурлынхан нь хүүхэд залуучууддаа хэрхэн тусалж болох вэ?

  • Цэрэг

    Тоглох тоглоомоо сонгоход маань Ром 12:9 хэрхэн тус болох вэ?

  • Гэрч хүүхэд залуучууд хөл бөмбөг тоглож байна

    Танай ойр хавьд чөлөөт цагаа зөв зохистой өнгөрөөж болох ямар ямар газар байдаг вэ?

ИДЭВХТЭЙ БА ИДЭВХГҮЙ ЗУГАА ЦЭНГЭЛ ГЭНЭ ҮҮ?

Орчин үеийн зугаа цэнгэл хүмүүсийг идэвхтэй биш, идэвхгүй болгож байна. Кино, ном, зурагтын хөтөлбөрөөр бусдын уран бүтээлийг л танилцуулдаг. Ийм идэвхгүй зугаа цэнгэлийн оронд идэвхтэй зугаа цэнгэлийг сонговол илүү үр дүнтэй. Жишээлбэл зарим хүн хөгжмийн зэмсэг тоглох юм уу зураг зурдаг. Зарим нь спорт тоглоом тоглох юм уу явган аялал хийдэг, хөдөө хээр аялдаг. Юу ч сонгосон «Бурхныг алдаршуулахын төлөө бүхнийг хийцгээе» (1Ко 10:31).

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах