БУРХНЫ ҮЙЛЧЛЭГЧИЙН ЁСООР АМЬДРАХ НЬ
«Та гантай жилд юу хийх вэ?»
Бурханд итгэх найдах хоёр нягт холбоотой. Еховад бат итгэдэг хүн өөрийг нь хамгаалж, халамжилна гэдэгт найддаг (Ду 23:1, 4; 78:22). Энэ тогтолцооны төгсгөл ойртохын хэрээр Сатан бидэн рүү улам их дайрах биз ээ (Ил 12:12). Бидэнд юу тус болох вэ?
«ТА ГАНТАЙ ЖИЛД ЮУ ХИЙХ ВЭ?» ВИДЕОГ ҮЗЭЭД ДАРААХ АСУУЛТАД ХАРИУЛААРАЙ
Бид Иеремиа 17:8-д гардаг «модтой» юугаараа адилхан бэ?
«Халуун шатах» гэдгээр юуг хэлсэн бэ?
«Халуун шатахад» энэ мод яасан бэ? Яагаад?
Сатан бидний юуг үгүй хийхийг хүсдэг вэ?
Бид онгоцоор нисээд сурчихсан хүнтэй юугаараа адилхан бэ?
Итгэмжит, ухаалаг боолд яагаад итгэх ёстой вэ? Энэ итгэл маань хэрхэн соригдох вэ?
Ертөнцийнхний элэг доог боллоо ч Библийн зарчмыг баримтлах нь үргэлж зөв гэдэгт яагаад итгэх ёстой вэ?