Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • цүм20 8 сар х. 3
  • Төгсгөл ойртож байгаа учир бат зогсогтун

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Төгсгөл ойртож байгаа учир бат зогсогтун
  • Бурхны үйлчлэгчийн амьдрал, үйл хэрэг–Цуглаанаар үзэх материал—2020
  • Ижил төстэй материал
  • Бурханд таалагддаг зан чанарыг хөгжүүлцгээе—Эр зориг
    Бурхны үйлчлэгчийн амьдрал, үйл хэрэг–Цуглаанаар үзэх материал—2017
  • Зориг гаргахад тийм ч хэцүү биш
    Бурхны үйлчлэгчийн амьдрал, үйл хэрэг–Цуглаанаар үзэх материал—2021
  • «Зоригтой байж үйлдэгтүн»
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Судлахад зориулсан)—2017
  • «Тууштай бөгөөд чин зоригтой бай»
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2012
Илүү дэлгэрэнгүй харах
Бурхны үйлчлэгчийн амьдрал, үйл хэрэг–Цуглаанаар үзэх материал—2020
цүм20 8 сар х. 3

БУРХНЫ ҮЙЛЧЛЭГЧИЙН ЁСООР АМЬДРАХ НЬ

Төгсгөл ойртож байгаа учир бат зогсогтун

ЯАГААД ЧУХАЛ ВЭ? Удахгүй айдаст үйл явдлууд тохиож бидний эр зориг, Еховад хэрхэн итгэж байгаа маань өмнө нь хэзээ ч байгаагүйгээр соригдоно. Агуу их гамшиг нь хуурамч шашны сүйрлээр эхэлнэ (Мт 24:21; Ил 17:16, 17). Үймээнт тэр цагт бид хүмүүсийг цочирдуулах шүүх мэдээ тунхаглана (Ил 16:21). Магогийн Гог бидэн рүү дайрна (Езе 38:10–12, 14–16). Хариуд нь Ехова «Төгс хүчит Бурхны агуу өдөр болох дайнаа» эхлүүлнэ (Ил 16:14, 16). Бид ирээдүйн үйл явдлыг даван туулах эр зоригтой байхын тулд өнөө цагийн сорилттой нүүр тулахдаа үнэнч гэдгээ харуулах ёстой.

ЯАХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

  • Еховагийн тогтоосон ёс суртахууны өндөр хэм хэмжээг зориг гарган баримтлаарай (Ис 5:20)

  • Итгэл нэгтнүүдтэйгээ хамт Бурхнаа шүтээрэй (Ев 10:24, 25)

  • Еховагийн байгууллагын зааврыг шууд дагаарай (Ев 13:17)

  • Ехова эртний үйлчлэгчдээ хэрхэн аварч байсныг эргэцүүлэн бодоорой (2Пе 2:9)

  • Еховад залбирч, түүнд найдаарай (Ду 112:7, 8)

«ЗОРИГ ГАРГАЖ ДАВАХ ЁСТОЙ ЧУХАЛ ҮЙЛ ЯВДАЛ» ЗОХИОМЖИЙН ХЭСГЭЭС ҮЗЭЭД ДАРААХ АСУУЛТАД ХАРИУЛААРАЙ.

  • «Зориг гаргаж давах ёстой чухал үйл явдал» зохиомжийн хэсэг. Танхимд нэгэн Гэрч эмэгтэй хурлын хуваарилалтын талаар уншаад санаа зовсон янзтай харж байна.

    Хурал хуваагдаж өөр хуралтай нийлэхэд дэлгэрүүлэгчдийн дуулгавартай байх эсэх нь хэрхэн соригдсон бэ?

  • «Зориг гаргаж давах ёстой чухал үйл явдал» зохиомжийн хэсэг. Нөгөө Гэрч эмэгтэй хурлын шинэ хуваарилалтын талаар өөр хоёр Гэрч эмэгтэйтэй ярилцаж байна.

    Дуулгавартай байвал илүү зоригтой болно гэхийн учир юу вэ?

  • «Зориг гаргаж давах ёстой чухал үйл явдал» зохиомжийн хэсэг. Нэгэн хүү «Бурхны Хаант төр захирч байна» номоос Хармагедоныг дүрслэн бичсэнийг уншиж эргэцүүлээд санаа зовж байна.

    Хармагедоны үед эр зориг хэрэг болохын учир юу вэ?

  • «Зориг гаргаж давах ёстой чухал үйл явдал» зохиомжийн хэсэг. Иехошафат болон Иудагийн бусад хүн дайны талбарт ирээд дайсны нэг ч цэрэг амьд үлдээгүй байгааг харж байна.

    Зориг гаргаж давах ёстой чухал үйл явдалд одооноос бэлдээрэй

    Ехова аврах хүчтэй гэдэгт илүү итгэхийн тулд Библийн ямар түүх тус болох вэ? (Ш.дэ 20:1–24)

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах