БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | ЕГИПЕТЭЭС ГАРСАН НЬ 23, 24
«Олныг бүү дагаарай»
Ехова шүүх хурал дээр олны нөлөөнд автан худал мэдүүлэг өгч, шударга бус шийдвэр гаргаж болохгүйг гэрчүүд болон шүүгчдэд сануулсан. Үүнийг амьдралын бусад хүрээнд ч хэрэгжүүлж болно. Энэ ертөнц Христийн дагалдагчдыг Бурханд итгэдэггүй хүмүүсийн адилаар бодуулж хийлгэх гэж байнга шахаж дарамталдаг (Ро 12:2).
Дараах тохиолдолд олныг дагах нь яагаад мунхаг хэрэг вэ?
Баталгаагүй яриа, хов жив сонсоход
Хувцас сонгох, үс гэзгээ янзлах, чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлэхийг шийдэхэд
Яс үндэс, ахуй соёл, хөрөнгө мөнгөний хувьд ялгаатай хүмүүсийн тухай үзэл бодлоо илэрхийлэх ба тэдэнтэй харилцахад