БУРХНЫ ҮЙЛЧЛЭГЧИЙН ЁСООР АМЬДРАХ НЬ
Худал яриаг тараахаас болгоомжил
Өнөөдөр мэдээлэл олон сая хүнд хэвлэл, радио, телевиз, интернэтээр дамжин маш хурдан хүрдэг. «Үнэний Бурхныг» шүтдэг бид худал мэдээллийг санамсаргүй тохиолдлоор ч тараахыг хүсэхгүй (Ду 31:5; Ег 23:1). Худал хуурмаг мэдээлэл хүмүүсийг маш их зовоох аюултай. Аливаа мэдээний үнэн эсэхийг шалгахын тулд дараах зүйлийг бодоорой.
«Эх сурвалж нь найдвартай юу?» Мэдээллийг тарааж байгаа нэгэн бодит үнэнийг мэдэхгүй байж болно. Ер нь мэдээлэл нэг хүнээс нөгөө рүү дамжих явцад хувирдаг. Тиймээс уг мэдээлэл яг хаанаас эх сурвалжтайг мэдэхгүй бол болгоомжлоорой. Байгууллагад хариуцлагатай үүрэг хүлээдэг хүмүүс өөрсдөө найдвартай эх сурвалж болдог гэдгээ санаж, бусдад баталгаагүй мэдээлэл өгөхөөс онцгойлон болгоомжлох ёстой.
«Энэ мэдээлэл гүжирдэл үү?» Хэн нэгний эсвэл бүлэг хүмүүсийн нэрийг гутаах мэдээлэл бол бусдад битгий яриарай (Су 18:8; Флп 4:8).
«Энэ мэдээ үнэхээр байж болмоор зүйл үү?» Гайхширмаар сонин мэдээ сонсвол болгоомжтой байгаарай.
«ХОВ ЖИВ ТАРААХГҮЙН ТУЛД БИ ЯАХ ЁСТОЙ ВЭ?» ЗУРГАН КИНОГ ҮЗЭЭД ДАРААХ АСУУЛТАД ХАРИУЛААРАЙ.
Сургаалт үгс 12:18-ыг үзэхэд хүн үгээр ямар хор хөнөөл учруулж болзошгүй вэ?
Бусдын тухай юу ярих талаар зөв үзэлтэй байхад Филиппой 2:4 яаж тусалдаг вэ?
Бусдын тухай ярьж байхад шоолох юм уу шүүмжлэх хандлага илэрвэл бид яах ёстой вэ?
Бусдын тухай ярихаасаа өмнө бид өөрсдөдөө ямар асуулт тавих хэрэгтэй вэ?