БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | ЕГИПЕТЭЭС ГАРСАН НЬ 25, 26
Мөргөлийн асрын гол эд зүйл
Гэрээний авдар бол мөргөлийн асрын ба Израйлын хуарангийн хамгийн чухал эд зүйл байсан юм. Бурхны оршихуйн бэлэгдэлийг Гэрээний авдрын өршөөлийн суудал буюу эвлэрүүлэх таг дээрх хоёр херубын хооронд орших үүл төлөөлдөг байсан. Жилд нэг удаа Эвлэрүүллийн өдөр тэргүүн тахилч Ариунаас ариун газар орж израйлчуудын нүглийг цайруулахын тулд бух ба ухны цусыг тагных нь өмнө цацдаг байжээ (Ле 16:14, 15). Энэ нь ирээдүйд агуу Тэргүүн тахилч Есүс тэнгэрт орших Еховагийн өмнө очиж золиосныхоо үнэ цэнг өргөн барихыг бэлэгдсэн (Ев 9:24–26).
Библийн зүйлүүдийг золиосны ачаар бидний хүртэж байгаа ивээлтэй тохируулж холбоно уу.
БИБЛИЙН ЗҮЙЛ
ИВЭЭЛ
мөнх амьдрах найдвар
нүглээ уучлуулах
цэвэр мөс чанар
Эдгээр ивээлийг хүртэхийн тулд бид яах ёстой вэ?