БУРХНЫ ҮЙЛЧЛЭГЧИЙН ЁСООР АМЬДРАХ НЬ
Та цаг зав болон хүч чадлаа хандив болгон өргөх үү?
Исаиагийн зөгнөснөөр Еховагийн байгууллагын дэлхий дэх хэсэг урьд өмнө нь байгаагүйгээр өсөн дэвшиж байгааг бид харж байна (Ис 54:2). Улмаар шинээр цуглааны болон чуулганы танхим, салбарын барилга байгууламж олноор барих шаардлага гарч байна. Эдгээр барилгыг барьж дууссаны дараа нь тэдгээрийг арчилж тордох эсвэл засвар хийх шаардлага гардаг. Энэ нь бидэнд цаг зав болон хүч чадлаа хандив болгон Еховад өргөхөд ямар боломж гаргаж өгдөг вэ?
Өөрийн дэлгэрүүлэх ажлын бүлгээр цуглааны танхимын цэвэрлэгээ хийхэд оролцох
Цуглааны танхимаа арчилж тордох ажлын сургалтад сайн дураараа оролцох
«Орон нутгийн барилга төлөвлөлтийн хэлтсийн үйлчлэгчийн анкет»-ыг (DC-50) бөглөж амьдардаг нутаг дэвсгэртээ барилга барих, засвар үйлчилгээний ажилд үе үе оролцох
«Сайн дурын үйлчлэгчийн анкет»-ыг (A-19) бөглөж салбарын харьяанд байгаа Бетел эсвэл бусад барилга байгууламжид нэг болон түүнээс дээш долоо хоногоор сайн дураараа үйлчлэх
«ШИНЭ БАРИЛГЫН АЖЛЫГ ТӨЛӨВЛӨЖ БАЙНА» ВИДЕОНЫ ХЭСГЭЭС ҮЗЭЭД ДАРААХ АСУУЛТАД ХАРИУЛААРАЙ.
2014 оноос хойш видео материалын хэрэглээ ямар их болж байна вэ?
Илүү их видео хийх шаардлагатай байгаа тул ямар төсөл хийгдэж байна вэ? Уг барилгын ажил хэзээ эхэлж, хэзээ дуусах вэ?
Сайн дурынхан энэ ажилд хэрхэн туслах вэ?
Рамапо дахь барилгын ажилд тусалъя гэвэл анкетыг (DC-50) бөглөж амьдардаг нутаг дэвсгэртээ Орон нутгийн барилга төлөвлөлтийн хэлтсийн явуулдаг ажилд оролцох хэрэгтэйн учир юу вэ?
Энэ ажлыг Ехова удирдаж байгаа гэдгийг батлах ямар нотолгоо байгаа вэ?
Бид барилгын ажилд биеэрээ оролцох боломжгүй бол энэ төслийг хэрхэн дэмжиж болох вэ?