БУРХНЫ ҮЙЛЧЛЭГЧИЙН ЁСООР АМЬДРАХ НЬ
«Хоёр жижиг зоосны» үнэ цэн
Бэлэвсэн эмэгтэйн өргөсөн мөнгө ганц аяга хоолонд ч хүрэхээргүй байсан. Гэхдээ түүний хандив Еховаг шүтэх үйл ажиллагааг хэр их үнэлж хайрладгийг нь харуулсан. Тиймээс энэ нь тэнгэрийн Эцгийнх нь хувьд их үнэ цэнтэй байлаа (Мр 12:43).
«ЕХОВАД ӨГЧ БУЙ БЭЛЭГ» ВИДЕОГ ҮЗЭЭД ДАРААХ АСУУЛТАД ХАРИУЛААРАЙ.
Бидний хандиваар ямар үйл ажиллагаа явуулдаг вэ?
Хандив маань бидэнд бага санагдаж болох ч их үнэ цэнтэй гэхийн учир юу вэ?
Бидний оршин сууж байгаа нутагт хандив өргөх өөр ямар боломж байдгийг хаанаас мэдэх вэ? («Илүү ихийг онлайнаар мэдэж аваарай» гэсэн хавсралтыг үзээрэй).