Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • цүм21 1 сар х. 5
  • Гэр бүлээ бат бөх байлгах нь

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Гэр бүлээ бат бөх байлгах нь
  • Бурхны үйлчлэгчийн амьдрал, үйл хэрэг–Цуглаанаар үзэх материал—2021
  • Ижил төстэй материал
  • Жаргалтай хос ямар байх ёстой вэ?
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Судлахад зориулсан)—2016
  • Салж сарнихдаа тулсан бол
    Гэр бүлийн аз жаргалын нууц
  • Гэрлэсний дараа
    Бурхнаараа хайрлуулж явъя
  • Библитэй холбоотой асуултын хариу
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг–2013
Илүү дэлгэрэнгүй харах
Бурхны үйлчлэгчийн амьдрал, үйл хэрэг–Цуглаанаар үзэх материал—2021
цүм21 1 сар х. 5
Нэгэн нөхөр газар суун эхнэртэйгээ хамт хувцас угаахдаа жаргалтай байна.

БУРХНЫ ҮЙЛЧЛЭГЧИЙН ЁСООР АМЬДРАХ НЬ

Гэр бүлээ бат бөх байлгах нь

Ехова гэрлэлтийн тангаргийг маш чухалд үздэг. Тэрбээр эхнэр нөхөр хоёрыг нэгэн бие мэт байх ёстой гэж хэлсэн (Мт 19:5, 6). Бурхны ард түмний дунд үлгэр жишээч гэр бүлүүд олон бий. Гэсэн ч төгс гэр бүл гэж байхгүй. Асуудал зайлшгүй гарна. Гэрлэсэн хосуудын хооронд зөрчил үүсэхэд тусдаа амьдрах юм уу салсан нь дээр гэж олон хүн үздэг ч бид тэгж бодох ёсгүй. Гэр бүл болсон Христийн дагалдагчид хэрхэн бат бөх холбоотой байдаг вэ?

Дараах 5 аргыг бодож үзээрэй.

  1. Хэн нэгэнтэй сээтгэнэх юм уу хуял тачаал хөдөлгөсөн юм үзэх нь хосуудын харьцааг эвддэг болохоор тийм юмнаас зайлсхийж зүрхээ хамгаалаарай (Мт 5:28; 2 Пе 2:14).

  2. Бурхантай илүү дотносож, гэр бүлийн үүргээ биелүүлэх нь түүнд таалагддаг гэдгийг санаж яваарай (Ду 97:10).

  3. Үргэлж шинэ хүнийг өмсөн ханийнхаа төлөө жирийн юман дээр ч эелдэг зан гаргаж байгаарай (Кол 3:8–10, 12–14).

  4. Бие биеэ хүндэтгэн бодол санаагаа сайтар хуваалцаж байгаарай (Кол 4:6).

  5. Ханийн үүргээ биелүүлэхдээ хайрлан энхрийлээрэй (1 Ко 7:3, 4; 10:24).

Христийн дагалдагчид гэрлэлтийг хүндэтгэснээр Еховаг хүндэтгэж байгаагаа харуулдаг.

«БИД “ТЭВЧЭЭРТЭЙ ГҮЙХ” ЁСТОЙ—ТЭМЦЭЭНИЙ ДҮРМИЙГ САХИАРАЙ» ВИДЕОГ ҮЗЭЭД ДАРААХ АСУУЛТАД ХАРИУЛААРАЙ.

  • «Бид “тэвчээртэй гүйх” ёстой—Тэмцээний дүрмийг сахиарай» видеоны хэсгээс. Цуглааны танхимд хуримын илтгэлийн төгсгөлд тангараг өргөсөн Калу ах эхнэрийн хамт зогсож байна.

    Гэр бүлийн амьдрал эхэндээ жаргалтай ч цаашдаа ямар зовлон тохиож болох вэ?

  • «Бид “тэвчээртэй гүйх” ёстой—Тэмцээний дүрмийг сахиарай» видеоны хэсгээс. Калу ах гэр бүлд нь тулгарсан асуудлыг эхнэртэйгээ тайван ярилцаж байна. Ширээн дээр Библи нээлттэй байна.

    Хайр нь хөрсөн хосуудын хувьд Библийн зарчмууд ямар ач тустай вэ?

  • «Бид “тэвчээртэй гүйх” ёстой—Тэмцээний дүрмийг сахиарай» видеоны хэсгээс. Калу ах эхнэр болон 2 охиндоо «Библийн тухай өгүүлдэг миний ном»-оос уншиж байна.

    Гэр бүлээрээ жаргалтай байхын тулд Библийн зарчмуудыг хэрэгжүүлээрэй

    Ехова эхнэр нөхрүүдэд зориулан ямар дүрэм тогтоосон бэ?

  • Гэр бүлийн амьдралаа жаргалтай байлгахын тулд эхнэр нөхрүүд яах ёстой вэ?

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах