Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • цүм21 5 сар х. 13
  • Гэр бүлдээ хайраа илэрхийлээрэй

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Гэр бүлдээ хайраа илэрхийлээрэй
  • Бурхны үйлчлэгчийн амьдрал, үйл хэрэг–Цуглаанаар үзэх материал—2021
  • Ижил төстэй материал
  • Жаргалтай айл гэр
    Библиэс юу мэдэж авах вэ?
  • Жаргалтай айл гэр
    Библийн сургаалыг зөв ойлгох нь
  • Бурханд таалагддаг гэр бүлийн амьдрал
    Бурхан биднээс юу шаарддаг вэ?
  • Насаараа ханилахад туслах хоёр түлхүүр
    Гэр бүлийн аз жаргалын нууц
Илүү дэлгэрэнгүй харах
Бурхны үйлчлэгчийн амьдрал, үйл хэрэг–Цуглаанаар үзэх материал—2021
цүм21 5 сар х. 13
Нэгэн гэр бүл цуглаан дээр цугтаа дуулж байна.

БУРХНЫ ҮЙЛЧЛЭГЧИЙН ЁСООР АМЬДРАХ НЬ

Гэр бүлдээ хайраа илэрхийлээрэй

Цавуу юмсыг хооронд нь барьцалдуулдаг шиг хайр гэр бүлийн гишүүдийг нэгтгэдэг. Хайр байхгүй бол гэр бүлийн хүрээнд эв нэгдэлтэй байж, хамтран ажиллахад бэрх болно. Нөхөр хүн, эхнэр хүн, бас эцэг эхчүүд гэр бүлийн хүрээнд хайраа хэрхэн илэрхийлэх вэ?

Хайр халамжтай нөхөр эхнэрийнхээ үзэл бодол, сэтгэл санаа, хувийн хэрэгцээ гээд бүхнийг нь анхаардаг (Эф 5:28, 29). Тэрбээр гэр бүлийнхнийхээ бие махбодын хэрэгцээг хангаж, Еховатай дотно байхад нь тусалдаг. Үүнд бас гэр бүлийн хичээлийг тогтмол хийх явдал орно (1 Ти 5:8). Хайр халамжтай эхнэр нөхөртөө захирагдаж, «гүнээ хүндэлдгээ» харуулдаг (Эф 5:22, 33; 1 Пе 3:1–6). Хоёулаа бие биеэ дуртайяа уучлахад бэлэн байх ёстой (Эф 4:32). Хайр халамжтай эцэг эх хүүхэд болгондоо санаа тавьж, Еховатай ойртоход нь тусалдаг (Ху 6:6, 7; Эф 6:4). Хүүхдүүд нь сургууль дээр ямар асуудалтай нүүр тулдаг вэ? Тэд үе тэнгийхнийхээ дарамтыг хэрхэн тэсвэрлэдэг вэ? Айл гэр хайраар бялхаж байвал гишүүн бүрд нь аюулгүй, амар тайван санагдана.

«ГЭР БҮЛДЭЭ ХУВИРШГҮЙ ХАЙРАА ТОД ИЛЭРХИЙЛЦГЭЭЕ» ВИДЕОГ ҮЗЭЭД ДАРААХ АСУУЛТАД ХАРИУЛААРАЙ.

  • «Гэр бүлдээ хувиршгүй хайраа тод илэрхийлцгээе» видеоны хэсгээс. Цуглаанаас тарж гэртээ ирээд нөхөр эхнэр хоёр Библийн зүйлийн талаар ярилцаж байна.

    Хайр халамжтай нөхөр эхнэрээ хэрхэн тэжээж, яаж хайрладаг вэ?

  • «Гэр бүлдээ хувиршгүй хайраа тод илэрхийлцгээе» видеоны хэсгээс. Цуглаанаас тарж гэртээ ирээд Гэрч эмэгтэй бухимдалтай байгаа итгэгч бус нөхрийгөө тэвчээртэй сонсон тайтгаруулж байна.

    Хайр халамжтай эхнэр нөхрөө гүнээ хүндэтгэдгээ яаж харуулдаг вэ?

  • «Гэр бүлдээ хувиршгүй хайраа тод илэрхийлцгээе» видеоны хэсгээс. Нэгэн гэр бүлийн гишүүд пицца идэнгээ цуглааны хөтөлбөрийн юу нь таалагдсаныг ярилцаж байна.

    Хайр халамжтай эцэг эх хүүхдүүддээ Бурхны Үгийг яаж хичээнгүйлэн заадаг вэ?

ЦАХИМ ХЭРЭГСЛИЙН ТАЛААРХ СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Гэр бүлийн гишүүд бие биетэйгээ дотносоход зориулсан цагаа цахим хэрэгсэлд зарцуулах нь ч бий. Эцэг эхчүүд өөрсдөд нь болон хүүхдүүддээ эдгээр хэрэгслийг ашиглах цагийн хязгаарыг тогтоож болох юм. Үүнээс гадна, эцэг эхчүүд хүүхдүүдээ онлайнаар хүмүүстэй харилцаж болох үгүйг, болно гэвэл хэнтэй холбогдож болохыг хэлж өгөх ёстой.

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах