Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • цүм23 3 сар х. 3
  • Гамшгийн дараа тусламж үзүүлэх нь

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Гамшгийн дараа тусламж үзүүлэх нь
  • Бурхны үйлчлэгчийн амьдрал, үйл хэрэг–Цуглаанаар үзэх материал—2023
  • Ижил төстэй материал
  • 2023 оны тусламжийн ажил—«Еховагийн хайрыг мэдэрсэн»
    Хандивыг юунд зарцуулдаг вэ?
  • Гамшигт нэрвэгдэгсдэд үзүүлсэн тусламж
    Хандивыг юунд зарцуулдаг вэ?
  • 2021 оны тусламжийн ажил—Ах дүүсээ мартаагүй
    Хандивыг юунд зарцуулдаг вэ?
  • Итгэл нэгтнүүдэд маань гай зовлон тохиолдоход бид хэрхэн тусалдаг вэ?
    Еховагийн хүсэл тааллыг хэн биелүүлдэг вэ?
Илүү дэлгэрэнгүй харах
Бурхны үйлчлэгчийн амьдрал, үйл хэрэг–Цуглаанаар үзэх материал—2023
цүм23 3 сар х. 3

БУРХНЫ ҮЙЛЧЛЭГЧИЙН ЁСООР АМЬДРАХ НЬ

Гамшгийн дараа тусламж үзүүлэх нь

Байгалийн гамшиг өнөө үед улам ихсэж байна. Гамшигт өртсөн хүмүүст туслах ажил зохион байгуулалт сайтай байх хэрэгтэй. Тиймээс Удирдах Зөвлөл салбар болгонд Гамшигт нэрвэгдэгсдэд туслах хэлтэс байгуулсан.

Уг хэлтэст ажилладаг хүмүүс гамшиг болсон тухай сонсонгуутаа нутгийн ахлагчтай холбогдож дэлгэрүүлэгчдэд ямар тусламж хэрэгтэй байгааг мэдэж авдаг. Гамшгийн хохирлыг арилгахад нутгийн дэлгэрүүлэгчдийн хүн хүч хүрэлцэхгүй байвал шаардлага хангасан хүмүүсийг салбар томилж тусламжийн ажлыг зохион байгуулдаг. Тэр хүмүүс сайн дурын ажилчид хэрэгтэй байгааг, бас тусламжийн ямар бараа хэрэгтэйг хэлж зарлаж болох юм. Эсвэл хэрэгтэй юмыг худалдаж аваад тараана.

Ингэж ажиллах нь олон давуу талтай. Хэрэв хүмүүс дур дураараа ажиллавал замбараагүй байдал үүснэ. Мөнгө төгрөг, эд материалыг үргүй зарцуулж хий дэмий хөдөлмөрлөхөд хүрнэ.

Салбараас томилсон хүмүүс тусламжийн ажилд хэр их мөнгө хөрөнгө, сайн дурын ажилчин хэрэгтэй байгааг тогтооно. Тэд бас тусламжийн ажлыг хурдан хийхийн тулд тухайн нутгийн захиргаатай уулзаж болох юм. Тиймээс заавар өгөөгүй л бол мөнгө цуглуулах, тусламжийн бараа явуулах юм уу гамшиг гарсан газар луу явж болохгүй.

Гэхдээ л бид ах дүү нартаа хайртай учраас тэдэнд туслах чин хүсэлтэй (Ев 13:16). Яаж туслах вэ? Гамшигт нэрвэгдсэн хүмүүс болон тусламж үзүүлж байгаа хүмүүсийн төлөө залбирах нь юунаас ч илүү чухал. Мөн дэлхий дахины үйл хэргийг дэмжиж хандив өргөж болно. Салбарууд Удирдах Зөвлөлөөс заавар авдаг бөгөөд хандивын мөнгийг юунд зарцуулах хэрэгтэйг хамгийн сайн мэддэг. Өөрийн биеэр тусалмаар байвал «Орон нутгийн барилга төлөвлөлтийн хэлтсийн үйлчлэгчийн анкет» (DC-50) бөглөөд туслах хүсэлтэйгээ мэдэгдээрэй.

«ҮЕР УСНЫ АЮУЛ БРАЗИЛД» ВИДЕОГ ҮЗЭЭД ДАРААХ АСУУЛТАД ХАРИУЛААРАЙ.

«Үер усны аюул Бразилд» видеоны хэсгээс. Үерт автсан байшин барилга, моддын дээрээс авсан зураг.

2020 онд Бразилд болсон үерээр Еховагийн Гэрчүүдийн үзүүлсэн тусламжийн юу нь таны сэтгэлийг хөдөлгөж байна вэ?

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах