БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС
Бусдыг тайвшруулахдаа Елифазыг битгий дуурайгаарай
Хүн Бурхны таалалд хэзээ ч нийцэхгүй гэж Елифаз Иовд хэлсэн (Иов 15:14–16; w05 9/15 26 ¶4-5)
Елифаз Иовыг хорон муу болохоор л зовж байгаа гэж битүүгээр хэлсэн (Иов 15:20)
Елифазын үг Иовыг тайвшруулаагүй (Иов 16:1, 2)
Елифазын Иовд хэлсэн үг худал юм (Ду 149:4). Ехова өөрт нь үйлчлэх гэж хичээж байгаа биднийг үнэлдэг. Зөв шударга хүн ч зовдог (Ду 34:19).
ЭРГЭЦҮҮЛЖ БОДООРОЙ. «Гутарсан хүмүүсийг» хэрхэн тайвшруулах вэ? (1Те 5:14; хц15 2/15 х. 9 д/м 16).