Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • хцн22 №. 1 х. 14-15
  • Үзэн ядалт үүрд үгүй болно!

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Үзэн ядалт үүрд үгүй болно!
  • Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Нийтэд зориулсан)–2022
  • Дэд гарчгууд
  • Ижил төстэй материал
  • БУРХАН ҮЗЭН ЯДАЛТЫН ШАЛТГААНЫГ ҮГҮЙ ХИЙНЭ
  • ҮЗЭН ЯДАЛТ ҮГҮЙ БОЛНО ГЭСЭН АМЛАЛТ БИБЛИД БИЙ
  • Хүмүүс яагаад бие биеэ үзэн яддаг вэ?
    Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Нийтэд зориулсан)–2022
  • Бид бусдыг үзэн ядахаа больж чадна!
    Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Нийтэд зориулсан)–2022
  • Оршил
    Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Нийтэд зориулсан)–2022
  • Яавал үзэн ядахаа болих вэ?
    Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Нийтэд зориулсан)–2022
Илүү дэлгэрэнгүй харах
Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Нийтэд зориулсан)–2022
хцн22 №. 1 х. 14-15

Үзэн ядалт үүрд үгүй болно!

Бид өөрсдийнхөө зүрх сэтгэлд байгаа үзэн ядалтыг уг үндсээр нь тасдан хаяж болох ч бусдын хандлага, үйлдлийг хянаж чадахгүй. Гэм зэмгүй хүмүүс үзэн ядалтын золиос болсоор байна. Энэ асуудлыг хэн бүрмөсөн шийдэх вэ?

Өнөөдөр жирийн үзэгдэл болсон эцэс төгсгөлгүй үзэн ядалтыг зөвхөн Ехова Бурхан л үүрд устгаж чадна. Бурхны энэ амлалтыг Библид тодорхой бичсэн байдаг (Сургаалт үгс 20:22).

БУРХАН ҮЗЭН ЯДАЛТЫН ШАЛТГААНЫГ ҮГҮЙ ХИЙНЭ

  1. 1. САТАН ДИАВОЛ. Хаа сайгүй тархсан үзэн ядалтын цаана тэрслүү тэнгэрийн элч Сатан Диавол байдаг. Сатаныг болон нөлөөнд нь автаж үзэн ядалтыг дэвэргэдэг бүхнийг Бурхан устгана (Дуулал 37:38; Ром 16:20).

  2. 2. САТАНЫ БУЗАР МУУ ЕРТӨНЦ. Бурхан бүх бузар мууг, тэр дундаа авлигад идэгдсэн улс төрчид, үзэн ядалтыг өдөөж буй шашны удирдагчдыг устгана. Мөн хүмүүсийг мөлждөг, сувдаг шунахай, завхран гажуудсан худалдааны тогтолцоог үгүй хийнэ (2 Петр 3:13).

  3. 3. ХҮМҮҮНИЙ ТӨГС БУС БАЙДАЛ. Хүн төрөлхтөн төгс бус байдлыг өвлөн авсан гэж Библид бичсэн байдаг. Өөрөөр хэлбэл, буруу юм бодох, үйлдэх төрөлхийн хандлагатай (Ром 5:12). Зүрх сэтгэлдээ бусдыг үзэн ядаж, түүнийгээ илэрхийлэх нь тэрхүү нүгэлт хандлагын нэг илрэл юм. Энэ бүх муу хандлагаасаа салахад Бурхан бидэнд тусална. Тэр үед үзэн ядалт үүрд ул мөргүй алга болно (Исаиа 54:13).

ҮЗЭН ЯДАЛТ ҮГҮЙ БОЛНО ГЭСЭН АМЛАЛТ БИБЛИД БИЙ

  1. 1. ШУДАРГА БУС ЯВДЛЫН ЗОЛИОС БОЛОХГҮЙ. Бурхны Хаант төр дэлхийг захирахад шударга ёс үүрд ноёлно (Даниел 2:44). Алагчлах, бусдын үзэл бодлыг үл хүндэтгэх явдал үгүй болно. Бидний амсаж буй шударга бус бүхнийг Бурхан арилгана (Лук 18:7).

  2. 2. АМАР АМГАЛАН АМЬДАРНА. Дайн, хүчирхийллээс болж нэг ч хүн зовохгүй (Дуулал 46:9). Дэлхий дээр зөвхөн амар тайвныг эрхэмлэдэг хүмүүс амьдрах учраас айх аюулгүй болно (Дуулал 72:7).

  3. 3. ТӨГС САЙХАН ОРЧИНД ҮҮРД ЖАРГАНА. Хүмүүс бие биеэ жинхэнэ ёсоор хайрладаг болно (Матай 22:39). Бас таагүй бодол, дурсамжаас болж гуньж гутрахгүй (Исаиа 65:17). Үзэн ядалт байхгүй болох тэр цагт хүн төрөлхтөн «элбэг амар амгалангаар баярлана» (Дуулал 37:11).

Та ийм сайхан газар амьдармаар байна уу? Одоо ч гэсэн олон хүн Библийн зарчмыг хэрэгжүүлж, үзэн ядахаа болиход суралцаж байна (Дуулал 37:8). Тэд бол дэлхий дахинд байгаа олон сая Еховагийн Гэрчүүд юм. Хэдийгээр тэд өөр хэл соёл, үндэс угсаатай ч нэг гэр бүл шиг бие биеэ хайрлаж, эв нэгдэлтэй байдаг (Исаиа 2:2–4).

Еховагийн Гэрчүүд шударга бус явдлыг хэрхэн даван туулах аргыг мэдэж авсан бөгөөд үүнийгээ бусадтай дуртайяа хуваалцдаг. Тантай ч бас хуваалцахад бэлэн. Та бүх хүнтэй, тэр байтугай, танд талархдаггүй эсвэл бүр таныг үзэн яддаг хүнтэй ч эелдэг харьцах боломжтой. Ингэснээр бусдыг үзэн ядахаа больж, хайрладаг болно, илүү аз жаргалтай амьдарна. Түүнээс гадна, үзэн ядалтыг үүрд үгүй хийх Бурхны Хаант төрийн удирдлага дор амьдрахын тулд одоо юу хийх хэрэгтэйг мэдэж авна (Дуулал 37:29).

Библийн хичээл үнэ төлбөргүй заалгах юм уу jw.org сайтаас «Үүрд жаргалтай амьдраарай!» товхимлыг уншаарай.

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах